
Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би одоо 22той. Би 2 жилийн өмнө нэгэн залуутай танилцаад бид бие биедээ ихэд татагдан хагас жил хэртээ уулзалдаж байгаад би жирэмсэн болсон. Тэгээд анхний жирэмслэлт болохоор ихэд балмагдаж, юу ч гэсэн хэлээд үзэхээр шийдсэн. Тэгэхэд тэр маань миний бодсоноос тэс ондоо хариу хэлж, их л баярлан төрүүлэхийг хүссэн. Тухайн үед би ч бас анхны хүүхэд гэдэг утгаараа их баярлаж байсан. Эхэндээ ч жаргалтай л байлаа. Тэгээд гэдэс минь ч томорч нөхөр ажилаа хийхээр хотдоо үлдэж, би агаарт байхаар ээж аав дээрээ очсон. Ингээд бид 2 таван сар шахам уулзалдаагүй. Тэр бүр холбоо ч барихгүй гэртээ ч байхгүй ор сураггүй. Хэтэрхий гэнэн бодолдоо автан хууртагдсан өөрийгөө зэмлэж суулаа. Гэсэн хэдий ч эцэг эхийнхээ дэмээр хүүхдээ авхуулалгүй, төрүүлэхэр шийдсэн тэгээд ч авахад хэтэрхий оройтсон байсан. Ингээд миний хүү төрөхөөс сарийн өмнө А надруу залгаж намайг уучлаарай гээд өөр юуч хэлэхгүй удахгүй очно гэдэгээ хэлсэн. Ингээд хүү ч төрлөө нөхөр ч ирлээ. Би эхэндээ түүнийг харахаас нүд хорсдог байсан хэзээ ч уучлахгүй гэж бодсон боловч хүүгээ бодоод тэвчсэн. Ядаад эцэгийг нь таниулаад өсгий гэж бодсондоо одоо хүртэл тэвчсээр л байна. Ингээд хүүтэйгэ 3-уулаа хадмындаа амьдардаг одоо хүү минь 1 ой гарантай. Бид 3 хамт амьдраад ердөө жил болж байнна. Гэхдээ надад ямарч аз жаргал мэдрэгдэхгүй байна. Би уучлаад тэр давраад л. Түүнрүү олон хүүхэн залгаж,олон мэссэж ирдэг. Миний хүүг 5сартай байхад хүртэл нэг хүүхэнтэй уулзаж байгаад баригдсан. Бүр удаа дараа шүү. Утас нь дугараад авах болгонд байнга хүүхэн. Одоо болье дуусгая, салий гэхээр үхэх гэж байгаа юм шиг уучлал гуйна. Тэгээд та 2-тойгоо насан туршдаа амьдарна, энэ бол миний сонголт хайртай энэ тэр гээд л. Тэгсэн хэрнээ амьдрал дээр бодитой юм юу ч харагдахгүй. Хувиараа юм хийдэг болохоор тогтсон цагт баригдахгүй ихэнхдээ зүгээр шахам байдаг. Би түүндээ хайртай сайн сайхан амьдрахийн төлөө чадлаараа хичээдэг бүгдийг уучилч бүхнийг тэвчдэг. Цаашдаа түүнд итгэх итгэл, тэвчих тэвчээр минь барагдах шиг болж байна. Би яах ёстой вэ хүүгээ бодоод тэвчсээр байх уу? надад туслаач.