2011-05-20
Дэлхийн хамгийн ашигтай 13 бизнес

Дэлхий даяар нийт 900,000 төрлийн бизнес байдаг бөгөөд бүгд өөр хоорондоо сайн муу шинж чанарын ялгаатай. Өнгөрсөн 2010 онд тухайн жилийн турш дэлхийн хамгийн ашигтай ажилласан 10 бизнесийг зарлажээ. Эдгээрийн дотор юу юу багтсаныг дор өгүүлье.Та хамгийн ашигтай бизнес хамгийн их эрсдэл дагуулж байдагийг мэдэх үү? Хар тамхины наймааны бизнесийн ашиг хэдэн арван тэрбум, триллион ам доллараар үнэлэгдэхээр их ашигтай байдаг гэнэ.
 
1. Хар тамхи
Ингээд дэлхийн хамгийн их ашиг орлоготой бизнесийг хар тамхины наймаа тэргүүлж байна. Уг бизнес нь жил бүр 300 тэрбум ам доллараас хол илүү ашиг олдог байна. Хэрвээ хар тамхины зах зээлийг зүй ёсоор тооцох юм бол тус наймааг хөгжүүлсэн улсууд үндэсний нийт бүтээгдэхүүнээрээ Швед улсын араас дэлхийн жагсаалтын 21-рт бичигдэх боломжтой болох юм байна. Марихуанын зах зээл гэхэд л дангаараа 141,8 тэрбум ам долларын ашигтай байдаг ажээ. Харин кокайн 70 тэрбум ам доллар, мөн хар тамхийг эмийн тун болгодог зах зээл 65 тэрбум ам доллар бол харин нэмэлт хоол хүнсний бүтээгдэхүүнд ордог хар тамхины бодисын бизнес 28 тэрбум ам долларын ашигтай байсан байна. Зарим улс хар тамхийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд албан татвараас чөлөөлдөг учир нь улс орондоо маш их орлогыг авч ирдэг гэнэ шүү.
 
2. Зэвсэгийн наймаа
Аливаа орны засгийн газрууд жилийн төсвийнхөө боловсролд зарцуулах мөнгөнөөс хэд дахин илүү мөнгийг зэвсэг техникт зарцуулдаг ажээ. Үүнд танк, их буу, хамгаалалтын системүүд, нисэх онгоц, хүнд байлдааны усан онгоцууд болон цэргийн жижиг буу зэвсэг зэрэг орно. Дэлхийн даяар нийт улсуудын зэвсэг техникт зарцуулсан мөнгөн дүн нь 2007 онд 1,14 триллион байсан юм. Харин 2012 онд энэ үзүүлэлт 34 хувиар өснө гэж шинжээчид таамаглаж байгаа бөгөөд доод тал нь 1,15 триллион ам доллар болно гэжээ. Ганцхан жишээ дурдахад зэвсэглэл хийдэг компаниудын ашиг 2007-оос 2008 онд 12,6 хувиар өссөн гэдэг үзүүлэлттэй гарсан хэмээн дэлхийн бизнесийн томоохон сэтгүүл Фортуне өгүүлжээ. Хамгийн их зэвсэглэлийн технологидоо мөнгө зардаг улс бол АНУ 2008 онд гэхэд л 623 тэрбум ам долларыг зарцуулсан байна. АНУ мөн хамгийн их зэвсгийн технологийг дэмжигч улс юм. Мөн өнгөрсөн жил дэлхийн хамгийн их ашигтай ажилласан зэвсгийн арван компаниудын ес нь АНУ-ын компаниуд байсан ажээ.
 
3. Биеэ үнэлэлт
Дэлхий сая сая хүмүүс өөрсдийнхөө физиологийн дур хүслийг хангалцсаныхаа төлөө мөнгө олж байна. Өнгөрсөн жилд гэхэд л уг бизнесийн ашиг барагцаалбал 108 тэрбум ам доллар байсан ажээ. Биеэ үнэлж буй хүмүүс сайн дураараа болон бусдын дарамтаар энэ үйлдлийг хийдэг. Дэлхий дээрх бүх биеэ үнэлэгчдийн нэг нь л гэхэд жилд дунджаар 250,000 ам доллар олдог гэсэн судалгаа гарсан байна.Харин биеэ үнэлэх бизнес нь ядуу буурай орон болон эргэн тойрондоо цэргийн том баазууд байрласан улс оронд өргөн дэлгэрсэн байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Сонирхуулахад дэлхийн ямарч газрын биеэ үнэлэгч өдөрт дунджаар 2-3 үйлчлүүлэгчтэй байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Энэ бизнес хэзээ ч хаагдахгүй, учир нь хүнд байгалиас заяасан физиологийн хэрэгцээгээ ямар нэгэн аргаар хангах хэрэг үргэлжид байх болно. Тэгээд ч биеэ үнэлэх нь хамгийн эртний бизнесүүдийн нэг бөгөөд Есүс Христийг мэндлэхээс хэдэн мянган жилийн тэртээд эхэлсэн, ирээдүйд ч илүү боловсронгуй, нарийн аргаар хийгдэж ашигтай бизнесүүдийн нэг хэвээр байх л болов уу

4. Газрын тос
Та дэлхийн бүх цаг үеийн хамгийн баян хүнийг мэдэх үү? Мэдэхгүй бол би танд хэлээд өгье. Энэ бол АНУ-ын тэрбумтан Жон Рокфеллер. Тэрбээр бизнесийнхээ гарааг газрын тосны салбараас эхлүүлсэн нэгэн юм. Мөн тэрбээр газрын тос олборлохын тулд Хаант Орос улсад ядуу гуйлгачдыг ивээн тэтгэн Октябрын хувьсгалыг хийлгэж байсныг нь мэдэх үү? Газрын тос түүнтэй холбоотой бизнес бол гайхалтай аварга том, ашигтай наймаа бөгөөд жилд дунджаар 2,5 триллион ам долларын ашигтай байдаг. 2007-2008 оны хооронд газрын тосны бизнесийн ашиг урьдах жилүүдээсээ 16,2 өссөн гэнэ шүү. Дэлхий даяар газрын тос олборлох хууль ёсны эрх авсан маш олон компаниуд байдаг боловч тэдний далдуур маш олон нууц, бохир хэлэлцээр хийцгээж дэлхийн ард иргэдийг мөлждөг ажээ. Өнөөгийн байдлаар дэлхийн хамгийн ашигтай ажилласан шилдэг зургаан компаниар Exxon Mobil, Gazprom, Shell, Chevron, BP болон Бразилын Petrobras багтаж, тэдний ашиг 2008 онд 156 тэрбум ам долларт хүрсэн юм байна. Харин дэлхийн хамгийн том хуйвалдаан хийдэг албан ёсны байгууллага бол ОПЕК юм. Тэдний далд эдийн засгийн наймаа нь жилд ойролцоогоор 12,5 тэрбум ам доллар бөгөөд тэд бол дэлхийн газрын тосны хаад билээ.
 
5. Хуурамч бүтээгдэхүүний бизнес
Дуураймлаар техник технологи болон эм тан үйлдвэрлэн бусдад борлуулах бизнес бас л маш их ашигтай гэнэ шүү.
- Хуурамч технологийн үйлдвэрлэл жилд дунджаар: 100 тэрбум ам доллар
- Хуурамч эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл: 75 тэрбум ам доллар
- Интернетээр видео бичлэгүүдийг хууль бусаар наймаалах: 60 тэрбум ам доллар
- Хуурамч программ хангамж наймаалах: 51,4 тэрбум ам доллар
- Хууль бусаар кино бүтээлүүдийг хуулбарлан борлуулах: 18,2 тэрбум ам доллар
- Хуурамчаар авто машин болон түүнтэй холбоотой бизнес: 16 тэрбум ам доллар
Эдгээрээс гадна хулхи хувцасны бизнес, хууль бусаар дуу наймаалах, хуурамч анагаахын эм зүйн бүтээгдэхүүнүүд нь дунджаар долоон тэрбумын ашигтай байдаг ажээ.
 
6. Спорт
Та дэлхийн хаана ч байж болно, танай орон нутагт ямар нэгэн спортын баг бүр эсвэл ядаж дэмждэг бөх байдаг уу? Хэрвээ байдаг бол та тухайн дэмждэг багаа эсвэл бөхөө зурагтаар болон биеэр очиж үздэг л биздээ. Заримдаа та өөр бусадтай тэдний хожлын төлөө мөрий тавьж тоглодог л биздээ.Тэгвэл дэлхийн бараг бүх хүн өөр өөрсдийн дэмждэг баг болон спортын тамирчидтай гэнэ. Үүнээс шалтгаалаад спортыг ашиглан мөнгө олох боломж маш дэлгэрсэн байдаг. Жишээ нь гэхэд л олны танил спортын тамирчингаар өөрсдийнхөө спорт гутлыг сурталчлуулах гэх мэт. Ялангуяа хүн ам ихтэй, ард иргэдийнх дийлэнх хэсэг нь нэг спортыг голлон сонирхдог бол мөнгийг хүүлж болдог ажээ. Зөвхөн АНУ-д дөрвөн том гэж нэрлэгддэг NFLХойд америкийн хоккейн лиг, NBAХойд америкийн сагсан бөмбөгийн лиг, NHLХойд америкийн америк хөл бөмбөгийн лиг болон MLBХойд америкийн бейсбол-ын лигүүд мөнгийг ёстой хүүлдэг гэхэд хилсдэхгүй. Тэдний орлого жилд ойролцоогоор 17 тэрбум ам доллар байдаг аж. Харин АНУ-ын спортын хувцас хэрэглэл борлуулдаг дэлгүүрүүдийн ашиг жилд барагцаагаар 41 тэрбум ам доллар байдаг. АНУ-ын спорттой холбоотой нийт ашиг орлого нь 400-425 тэрбум ам долларт хүрээд байгаа ажээ. Гэхдээ энэ тооцоонд тэмцээн уралдааны тасалбар, видео тоглоом болон зар сурталчилгаанаас олох ашгийг огт оруулалгүйгээр тооцоолсон байна. Дээр дурдсан бүхэн зөвхөн Хойд америктай холбоотой байсан бол дэлхий даяар спортын хаан хөлбөмбөг, регби, гарбөмбөг, ширээний теннис, тулааны урлагууд гэх мэт хүний сонирхлыг татсан маш олон спорт байгаа билээ. Зөвхөн дэлхийн хөлбөмбөгийн холбооны жилийн ашиг гэхэд л 3,4 тэрбум ам доллар байсан байна.
 
7. Мөрийтэй тоглоом
Өнгөрсөн жилийн АНУ-ын мөрийтэй тоглоомын ашиг 33 тэрбум ам доллар байжээ. Үүний дотор Невада мужийн Лас Вегас хотын орлого дангаараа 10 тэрбум ам доллар гээд боддоо. Харин азийн мөрийтэй тоглоомын төв Макаогийн зөвхөн нэг сарын ашиг 1,7 тэрбум ам доллар байсан ажээ. Түүнээс гадна дэлхий дээр Монте Карло, Эстони гэх мэтийн албан ёсоор бизнесээ эрхэлдэг том мөрийтэй тоглоомын төвүүд байрлаж байна.Сүүлийн үед хүмүүс казино руу биеэр очиж тоглохоос гадна интернэтийн сүлжээг ашиглан тоглох ихээхэн сонирхолтой болоод байгаа аж. 2008 оны судалгаагаар дэлхий даяар нийт ашиг 21 тэрбум ам доллар байсан байна. Мөн мөрийтэй тоглоомыг дагаад хууль бус дагавар бизнесүүд хөгждөг байна.
 
8. Банкны бизнес
Саяхан дэлхий даяар санхүүгийн хямрал болоход 1000 том банк нийлбэр дүнгээрээ ердөө л 115 тэрбум ам долларын ашгаа салхинд хийсгэсэн аж. Дэлхийн томоохон банкуудын актив хөрөнгө нь дунджаар 800 триллион ам доллар байдаг аж.2009 оны судалгаанаас харахад хятадын үйлдвэр худалдааны банкны ашиг 16 тэрбум ам долларын ашигтайтайгаар ажиллаж банкны салбараа тэргүүлсэн байна.
 
9. Согтууруулах ундаа
Дэлхийн хамгийн томоохон спиртын төрлийн бизнес эрхэлдэг таван компанийн жилийн ашиг 227 тэрбум ам доллар бөгөөд 2004 онд ойролцоогоор 200 тэрбум литр согтууруулах ундаа зарсан судалгаа гарсан ажээ. Дэлхийн томоохон согтууруулах ундаа үйлдвэрлэгч компаниуд дийлэнхдээ хөгжиж буй улс орнуудад салбараа байршуулдаг. Энэ ч их үр дүнтэй байдаг бөгөөд хөгжиж буй орнуудын хүмүүс согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэгтэй нь их холбоотой байдаг байна. Ингэснээр тухайн компанийн ашиг орлого мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгддэг аж. Түүнээс гадна томоохон компаниуд “дэлхийн эрүүл мэндийн байгууллага”-аас хууль бус аргаар шинжилгээ дүгнэлт, эрх гаргуулан улмаар дэлхийн газар бүхэн рүү түгээн борлуулах ажлаа эхлүүлдэг байна.
 
10. Насанд хүрэгчдэд зориулсан бизнес
Хүн болгон ил болон нууц далд хэлбэрээр порно бүтээл үздэг. 2006 онд дэлхийн насанд хүрэгчдэд зориулсан бүтээл хийдэг үйлдвэрлэлийн ашиг 97 тэрбум байсан аж. Дашрамд сонирхуулахад дэлхийн даяар интернетээр секунд бүр 28,000 хэрэглэгч порно бичлэг үздэг байна.Үүнээс гадна видео тоглоом, сэтгүүл болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг хүмүүс ихээр хэрэглэдэг ажээ.
 
11. Эмийн үйлдвэрлэл
Дэлхийн даяар нийт эмийн үйлдвэрүүд 700 тэрбумаас илүү ашиг орлоготой байдаг ажээ. Үүнд дан ганц эм үйлдвэрлэдэг бус эрүүл мэндтэй холбоотой бараа бүтээгдэхүүн хийдэг компаниуд орсон байна.
 
12. Үзвэр үйлчилгээний бизнес
Хүмүүсийн уйдааг гаргадаг бүтээгдэхүүнүүд ч бас гайхалтай бизнес шүү. Жишээлбэл Аватар хэмээн уран зөгнөлт дэлгэцийн бүтээлийг үзэхийн тулд хүмүүс кино театрт шавцгааж байсан. Уг кино гэхэд л дэлхийн даяар нийтдээ 2,7 тэрбум ам долларын ашиг орлоготой ажиллажээ. Үүнээс гадна сүүлийн үеийн дуу, дүрслэлтэй гайхалтай тулаантай компьютер тоглоомуудыг хүмүүс гарсан даруйд нь шуураад л авцгааж байна.
 
13. Хүний наймаа
Хүний наймаа бол үргэлж яригдаж байдаг асуудал юм. Энэ бизнес хүмүүсийг хуурч залилан дүрвүүлж эсвэл гэр орноос нь хүчээр хулгайлан боол болгодог. Охид хүүхнүүдийг голчлон биеэ үнэлэгч болгодог бол харин хүүхдүүдийг үрчлэх нэрийдлээр хууль ёсоор хулгайлан авдаг ажээ. Мөн дан ганц эмэгтэйчүүд ч гэлтгүй эрэгтэйчүүдийг овжин заль ашиглан аргандаа оруулаад эд эрхтнийг нь аваад зарж борлуулдаг байна. Хүний наймааны бизнес өнөөдрийн байдлаар 32 тэрбум ам долларын ашигтай байгаа бөгөөд дэлхийн даяар асар хурдтай, нарийн зохион байгуулалттайгаар өсч яваа бизнес болж байна. Хамгийн багадаа дэлхий даяар 27 сая хүн боолын нөхцөлд хөдөлмөр эрхэлж байгаа гэж америкийн дуу хоолой агентлагаас мэдээлсэн байна. Энэ тоо буурахгүй харин ч өсөх хандлагатай байгаа аж. Зөвхөн 2004 оны судалгаагаар европ болон хойд америкт сексийн мөлжлөгийн ашиг есөн тэрбум байсан байна. Уг бизнес хэдий аюултай ч дэлхийн хамгийн ашигтай арван гурван бизнесийн нэгээр зарлагдсан байна.
 
Ц.Тулгаа www.asunews.mn
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 11:54 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax