2011-09-07
Шоогоор мэргэлээрэй
Энэ мэргэний аргачлал маш энгийн. Хоёр ширхэг шоо аваад хая. Дараа нь гарсан тоог тохирох хувилбартай нь харьцуулан тайлбарла.

2 /1+1/

Хайр дурлал, гэр бүлийн амьдралд аз авчирна. Санхүүгийн хувьд амжилт гаргана. амьдралд үүнээс илүү хүсээд байх зүйл байдаг гэж үү.

3 /1+2/

Эмэгтэйчүүдэд мөнгө хөрөнгө харсан гэрлэлт, эрчүүдэд мөнгөөр худалдан авч болох зугаа цэнгэлийг илэрхийлнэ. Гэр орноосоо удаан хугацаанд холдох холын аяллаас татгалзахыг хичээ.

4 /1+3/

Бүх зүйл тааламжгүй уур амьсгалтай байна. Та шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эсвэл итгэж найддаг хүмүүстэйгээ томоохон зөрчилд орох магадлалтай. Санаандгүй хүнээс таагүй зүйл /харьцаа/ ирнэ. Жижиг сажиг зүйлд ч болгоомжтой ханд.

4 /2+2/

Хувийн ажилдаа болон бизнест амжилт гаргана. Хүүхдүүд тань ойрын хугацаанд таныг баярлуулна. Сонирхолтой аялал, тус болохуйц шинэ хүмүүстэй танилцах боломж гарч болзошгүй. Амжилтаа ахиулах, бататгахын тулд хүлээж суух биш боломжоо ашиглан тэмцэх хэрэгтэй.

5 /1+4/

Хамгийн чухал нь хөдөлгөөн. Нэг газраа суух хэрэггүй. Хэр олон газар очиж их хүнтэй уулзаж, шинэ мэдээллүүд олж авна тэр чинээгээрээ мөнгө олж ирнэ. Санхүүгийн асуудлаа шийдсэнээрээ та маш олон ажлын ард гарна.

5 /2+3/

Таны хувийн ажилд сайн хандлага гарч ирэх ч хүүхдүүдтэйгээ зөрчилдөж, харилцаанд төвөг учирч мэднэ. Тэдэнд сургамжлах, үглэж яншихаас аль болох зайлсхийхийг хичээ. Хүүхдүүд тань энэ удаад таниас юуны түрүүнд ойлгож, хүлээж авахыг хүлээж байна.

6 /1+5/

Маш их ажил, анхаарал халамж, баяр хөөр таныг хүлээж байна. Хамаатан саднаас хэн нэг нь төрж шинэ хүнтэй болох магадлалтай. Санхүүгийн хүндрэл учирна. Ажил дээр маш төвөгтэй зөрчилт асуудал үүсэх боловч ажлын байраа солих гэж яарсны хэрэггүй. Удахгүй хэвийн байдалд орно. Хэрэв та гадаадад гарах зорилготой бол удахгүй бүр суурьшин амьдрах боломжтойгоор явах бололтой.

6 /2+4/

Таны хувьд өөрчлөлтийн үе эхэлж байна. Та ажлын байраа, орон сууцаа, түншээ солих гэж байна уу? Бодож санаж байгаагаа гүйцэлдүүлэхэд бэлд. Зорьсон бүхэн бүтэх болно.

6 /3+3/

Ойрын хугацаанд таньд их хэмжээний бэлэн мөнгө орж ирнэ. Хувийн амьдралд ч ээлтэй байх ба зөрчил үүслээ ч асуудал чирэгдэл болохгүй.

7 /1+6/

Идэвхитэй хөдөлгөөний үе. Таниас тусламж хүссэн хүн бүрт гар сунга. Хайрттайгаа /эхнэр, нөхөртэйгээ/ харьцах харьцаа болон биеэ авч явах байдалдаа анхаар. Эс бөгөөс хожим та хоёрын харилцаанд хямрал авчрах зүйл гарч ирэх болно.

7 /2+5/

Бусдын үзэл бодлыг тайвнаар хүлээн авч, тэвчээртэй хандахыг таниас шаардаж байна. Түргэн зан таныг хөөднө.

7 /3+4/

Таны овсгоо самбаа, санаачилгаас одоо олон зүйл шалтгаална. Юуг ч маргааш гэж хойш тавилгүй цагт нь хийхийг хичээгээрэй.

8 /2+6/

Таныг маш төвөгтэй, овоорсон их ажил хүлээж байна. Оронцоглох гэсний хэрэггүй. Хэрвээ та бусдын нүдийг хууралгүй бүгдийг сэтгэлээсээ гүйцэтгэж чадвал амжилт ойрхон байна. Эс бөгөөс бүр мөсөн сүйрнэ.

8 /3+5/

Тайван, анхаарал төвлөрүүлсэн ажилд ээлтэй байна. Хичээл давтах, ном уншихад зав гарга. Эсвэл зүгээр л сайн амарч авахыг хичээ. Шоо муу нөхцлийг сайжруулж, сайныг цаашид хадгалахыг зөгнөж байна.

8 /4+4/

Нэгэн хэвийн хэвшсэн байдал эвдэгдэж таныг гэнэтийн зүйл хүлээж байна. Эдгээр нь тааламжтай байх эсэх нь зөвхөн таниас шалтгаална.

9 /3+6/

Ойрын үед таныг олон шинэ зүйл хүлээж байна. Судалгаа болон бүтээлч ажилд ээлтэй үе. Ашиг өгөх эсэхийг үл бодолцон хийсвэр үзэл сонирхлоосоо татгалзаж, өөрийн дуртай зүйлээрээ оролд. Хэрвээ таны түнш харь нутгийн эсвэл өөр шашин шүтлэгтэй бол энэ удаад та хоёр бие биетэйгээ ойлголцох боломжтой болно.

9 /4+5/

Хүндрэлүүд, санхүүгийн асуудал тулгарна. Гарз хохирол учирч болзошгүй. Гэр бүлд эсвэл таны үйл хэрэгт хэцүүхэн сорилт тулгарна. Бусдаас биш өөрөөсөө бурууг хай.

10 /4+6/

Та далайцтай хөдөлнө. Ойрын ирээдүйд таныг эрх мэдэл, мөнгө, асар их нөлөө хүлээж байгааг тоо гэрчилж байна. Улс төр олон нийтийн хүрээнд хүлээсэн эрх мэдэлдээ хэт сагсууран хөөрцөглөж гэр бүлдээ санаа тавихаа мартуузай. Дотны нөхөдтэйгээ ердийнхөөрөө, жирийн харьц.

10 /5+5/

Мөнгө орж ирж амжилт гаргах боловч нөхцөл байдал тогтвортой биш. Хэрэв та амжилтын оргилд гарахыг хүсвэл болгоомжтой хянамгай байж нухацтай ханд. Чадах чинээгээрээ гарч болох эрсдлээс зайлсхийж, ажлын шинэ санал хүлээж авах болон шинэ ажил эхлэхээс татгалзаж одоо хийж байгаагаа цааш нь үргэлжлүүл.

11 /5+6/

Хамгийн их сэтгэл зовоосон асуудлууд ард үлджээ. Хэдийгээр та буруугүй ч гэсэн амссан гарз хохирол, гутрал цөхрөл өнгөрсөнд ард үлджээ. Санаа бүү зов. Шинэ боломж шинэ найз нөхөдтэй болж бүгд сайнаар эргэнэ. Хамгийн гол нь хамаг хүч чадлаа дайчлах нь чухал. Амьдралын хэв маягаа өөрчлөх гэж яарсны хэрэггүй.

12 /6+6/

Маш таатай тоо буулаа. Ажил төрөл тань улам хөгжин дэвжих хандлагатай тогтвортой нөхцөл байдал ажиглагдаж байна. Өөрчлөлт шинэчлэлт гарч, болох ч энэ нь шинэ онцгой ямар ч зүйл танд авчрахгүй.

Эхийг ВЕНЕРА сониноос


www.goolingoo.mn
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 14:08 | Сонжоо
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих