2011-10-26
Сургуульд заах ёстой, амьдралд хэрэгтэй 5 чухал зүйл
Хүн амьдралынхаа турш суралцаж байдаг. Харин бидний хувьд дунд сургуульд олж авсан мэдлэг маань амьдралд шууд хэрэг болох нь ховор. Хэрвээ өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйн амьдралд нь хэрэг болохуйц зарим зүйлсийг заагаад өгсөн бол хүн болж төлөвшихөд нь бага ч гэсэн нэмэртэй байсан биз. Иймээс дунд сургуульд заавал заах ёстой, одоо залуус бидний хувьд түгээмэл алдаа болсон зүйлстэй танилцацгаая.

5.Сексийн хичээл

  

Дэлхийн залуус өдөрт хэдэн зуун порно сайт сонирхон үздэг. Мэдээж ихэнх нь гэрийнхнээсээ нууцаар үзэж таараа. Анх удаагаа бэлгийн харилцаанд орох гэж яахаа мэдэхгүй сандрах үед, эсрэг хүйстэндээ болон өөртөө таашаал бэлэглэх үүднээс камасутра судалж практик туршлага олж авах болон гар ханалга хийгчид шууд л порно сайтруу ханддаг. Секс бол хүн төдийгүй ертөнцийн бүхий л амьд бодгалийн эн тэргүүний асуудал билээ. Үүнийг дунд сургуульд зааж мэдлэг олгох л хэрэгтэй.Тийм биз. Гэхдээ бодитоор биш….

 

4.Бие хамгаалах урлаг

бие хамгаалах урлаг

 

Хэн ч бай өөрийгөө гэнэтийн дайралт, дээрэм, хүчирхийлэл, аюул ослын үед өөрийн биеийг хамгаалж сурах нь орчин цагт хүмүүсийн сурж хэрэгжүүлэх нэн тэргүүний үзэгдэл болжээ. Зарим залуус харин эсрэг ойлголттой байна. Матриксийн Нео л биш бол гудамжинд олон хүнтэй зодолдоно гэж байхгүй. Тэгээд ч би хэзээч Нео шиг болж чадахгүй гэж бие хамгаалах урлагийг ойшоож үздэггүй. Эсвэл бие хамгаалах урлаг бол савсганахыг хэлдэг гэж боддог. Уургүй хүн гэж байхгүй. Хэрэв та хэн нэгний уурыг санамсаргүй хүргэлээ гэж бодлоо. Тэр таныг цохиод авна. Та зүгээр л зогсоод байх уу ? эсвэл уурандаа буцаагаад зодох уу ? Хоёулаа буруу. Та хэн хэндээ хохирол учруулахгүйгээр биеэ хамгаалж аюулыг зогсоох боломжтой. Яагаад ийм чухал зүйлийг сургуульд заадаггүй юм бол ?

 

3.Жижиг сажиг эд зүйлсээ өөрөө засаж сурах.

жижиг сажиг зүйлсээ өөрөө засаж сурах

 

 Плитка чинь шатчихлаа, крантнаас чинь ус дуслаад байна. Гутал чинь ханзарчихаж. Бүр MP3-ын чинь чихэвчний өрөөсөн ажиллахаа байчлаа. Та одоо яах вэ ? Засварчин, слесарь, гуталчин хайж, зах руу гүйж шинийг авахаар явахуу ? Бөөн л мөнгө урсана гэсэн үг. Иймэрхүү жижиг сажиг зүйлсийг та элбэгхэн хийчиж чадна. Алийн болгон хүн царайчилахав. Захын жишээ гэхэд компютертээ XP хийгээд хэдэн кноп дарж, ганц CD уншуулаад Форматлахад сайндаа л 1 цаг орно. Заавал компютэр засварчин дуудаж барьж засварын газар луу шогшиж мөнгө төгрөгөө үрэх шаардлага ерөөсөө байхгүй. Харин энэ мэт зүйлсийг өөрөө хялбархан янзлачих техник сэтгэлгээтэй гарын дүйтэй байвал таньд хэрэгтэй л биз дээ. За бүр болье. Хөргөгчөөр нь дүүрэн хүнсний материал байхад хоол хийгээд идчихэж чадахгүй гуанзруу гүйж хуушуур иддэг нэгэн бас байх. Хүүхдийг сургуульд бүтэн арван жил тоо бодуулж зовоож байхаар үүнийг бас л заах хэрэгтэй.

 

2.Ажил хэргийн амжилт олох, Сайн хүнтэй нөхөрлөх

сайн хүнтэй нөхөрлөх

 

 Бүхий л алдар нэртэй, олонд танигдсан ажил амьдрал нь гайхалтай өв тэгш яваа хүнийг та ер нь сайн анзаар. Тэдний хажууд үргэлж дотны найз, сайхан сэтгэлтэй зөв хүмүүс хүрээлж байгаа биз. Алтны дэргэдэх гууль шарлана гэж нэг үг бий. Сайн хүмүүстэй танилцаж тэдэнтэй харьцаж явах нь танд эерэг энерги бэлэглэж амжилт бүтээлийн үр үндэс нь болж таныг цэнэглэгч баттерей болно гэсэн үг. Танд багахан авьяас, хөдөлмөрч зан, зөв хүмүүстэй танилцаж тэднээс нүүр буруулахгүй байх энэ 3 зүйл л авч явна гэдгийг сана. Нэгэн жишээ үзье. Алдарт жүжигчин Харрисон Форд Холливудад орж ирээд бүтэн 9 жилийн турш гол дүр бүтээж амжаагүй явлаа.Урт хугацаа шүү. Алт шиг авьяастай, хичээнгүй хөдөлмөрч түүнийг өмнө нь хэн ч олонд алдартай тэрбумтан, гэрэлт од болно гэж зүүдлээч үгүй байв. Түүнийг мужаан хийдэг байсан ба хүн бүртэй л эелдэг дотноор харьцаж явдгийг хотынхон бүгд л мэддэг байв. Нэгэн өдөр тэрбээр нэгэн айлын гэрийг янзлахаар очтол гэрийн эзэн нь домогт Жорж Лукас байж таарав. Удалгүй тэд найзууд болов. Энэ явдлаас хойш хагас жилийн дараа тэр алдарт Хан Сологийн дүрийг гайхалтай бүтээж амархан нэрд гарж чадсан байна. Бас нэг жишээ. Форд Хенри гээч хоёр инжинер алдарт бизнесмэн Александр Малкомсонтой таарсны ачаар одоо Форд Мотор компани бий болсон түүхтэй.

 

1.Эрүүл мэнд буюу эмээр хооллохоо больцгооё

зөв хооллолт

 

 Таны толгой зөв л ажиллаж байгаа бол хорт зуршлаасаа салаад эрүүл саруул амьдрах хэрэгтэй. Одоо шууд тамхиа хаячих.Битгий тат.Та чаднаа. Тамхи татах бол жорлонд ороод гарахдаа усаа татдаг шиг л нэг муу жижиг зуршил болсон зүйл. Таны л төлөө үхтэл чинь зүтгэдэг хөөрхий тэр уушиг байтугай олон зуун эд эрхтэн чинь хордоод таныг болихыг хүлээгээд амьсгаа юутай хэвтэж байна байна гээд та нэг төсөөлдөө. Үгүй мөн хөөрхийлөлтэй. Яг үүн шиг. Зүрх чинь өвдөөд дотроос чинь орилно. Мэдээж өвдөнө. Валидол аваад май чи гээд зүрхрүүгээ шидчихлээ. Валидол идсээр насыг барах нь. Эм бол хор.Хор бол эм шүү дээ. Жилд дэлхийн нийт хүн ам 34 тэрбум долларыг ЭМ гээч тахалд зарцуулдаг гэнэ. Гэртээ сайхан цэцэгс тарь, загас тэжээ, гэрээ үргэлж цэвэрхэн байлга.Таны гэр таны амьдран суух цэвэр нандин газар болохоос нохойн хороо биш. Эрүүл газар байгаа хүн л эрүүл байна гэсэн үг. Биеийн тамираар хичээллэ. Дасгал хөдөлгөөн хийж бай. Алийн болгон өдөр шөнөжин кола ууж ясаараа шээн, интэрнэт ухаж, дотадаж, мэссэнжрийн өмнө гөлийж суух вэ?  Таны бие арзайж байна уу ? Гуравт бүх л хорт зуршлаа хая. Өөртөө таашаал авж чадах таны дуртай тэр л ажлаа сонгож хийх нь таныг эрч хүчтэй амьдруулна. Та гитаранд хайртай юу ? Ажил олдохгүй хэцүү байна уу ? Дуу зохиогоод жижигхээн авьяас гаргаад багагүй мөнгө олж болно шүү дээ.source: unaga.net

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 09:48 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax