2011-11-16
Хамгийн сонирхолтой 10 хос

10. Хамгийн залуу хос


Жаахан охин бүр өөрсдийн хуримын өдрийн тухай мөрөөддөг. Цагаан даашинз, сайхан залуу, цэцэг… Гэвч 9 настай Jayla Cooper охинд энэ үеийг хүлээх нас байсангүй. Тэрбээр хорт хавдар тусаад хоёр жил болж байгаа бөгөөд тухайн үедээ хэдхэн долоо хоногийн нас үлдсэн байжээ. Эцэг эх нь түүний сүүлчийн хүслийг биелүүлэхээр шийдэж сайн найз Jose Griggs -тэй хуримыг нь хийжээ. Jose Griggs нь 7 настай, нэг эмнэлэгт хамт байдаг байв. 2009 оны 2 сард гэр бүл, найз нөхөд нь оролцсон цэцэг, даашинз, хүлээн авалт, цайллага гээд бүх юм бүрдсэн сайхан хурим болжээ. Сүйт бүсгүйн мөрөөдлийн хуримд зориулсан хандив үй олноороо ирж байв.

9. Хамгийн өндөр, нам хос

1968 оны 6 сарын 15-д төрсөн Fabien Pretou нь 188.5 см өндөртэй бөгөөд 1966 оны 1 сарын 19-д төрсөн 94 см өндөртэй Natalie Lucius- тай 1990 оны 4 сард гэрлэжээ.  Ингэхээр өндрийн ялгаа нь 94.5 см бөгөөд хамгийн их зөрүүтэй хосд тооцогддог байна. Тэдний гэрийн зарим эд зүйлс Natalie-д зориулагдаж тусгайлан хийгдсэн байдаг байна.

8. Хамгийн хөгшин, залуу хос

Сомалийн 112 настай Ahmed Muhamed Dore гэгч өвгөн өөрийн 6 дахь удаагийн гэрлэлтээрээ 17 настай Safia Abdulleh хэмээх охинтой гэрлэжээ. Хосууд нэг тосгоных бөгөөд өвгөн хэлэхдээ охиныг авч суухаасаа өмнө том болохыг нь хүлээх хэрэг гарсан гэжээ. 95 насны зөрөө буюу бараг л бүтэн зууныг түрүүлж элээсэн өвгөний хувьд яг нарийн ярьвал охины өвгийн өвгийн өвөг эцэг байхаар хүн

7. Лоттогоор их хэмжээний мөнгө хоёр ч удаа хожсон хос

81 настай Eugene болон түүний эхнэр Adeline нар 1996 оны 12 сард 10 сая долларын сантай лоттонд оролцоод 2.5 сая доллар хожиж байжээ. Харин 11 жилийн дараа буюу 2007 оны 8 сард 5 сая доллар хожиж олныг гайхшруулжээ. Тэд өдөр бүр лотто тоглодог бөгөөд мөнгө олох гэж биш, зөвхөн зугаатай байхын тулд тоглодог гэжээ.

6. Хамгийн удаан хол байсан хос (60 жил)

60 жилийн тэртээ Boris, Anna хоёр гэрлээд гуравхан хонож байхад эр нөхөр нь цэрэгт дуудагдан явжээ. Цэргийн албаны дараа нөхөр эргэж ирэхэд Аннагийн гэр бүл Сибирь лүү цөлөгдсөн байв. Гэвч эцэст нь тэд нэг нэгнийгээ олсон боловч цаг хугацаа тэдний залуу насыг авч одсон байлаа. Анна хэлэхдээ: “Би нүдэндээ ч итгээгүй, танил царайтай эр над руу цоо ширтэхэд би танисан. Түүнийг байна гэж мэдсэн. Тэгээд уйлсан” гэжээ. 80 настай Борис эцэг эхийнхээ шарилыг эргэхээр нутагтаа ирээд, анх хамтдаа амьдарч байсан байшингийнх нь дэргэд эхнэр нь зогсож байгааг харсан байна. “Би түүн рүү гүйж очоод маш удаан хүлээсэн гэдгээ хэлсэн” хэмээн Борис өгүүлж байна.

5. Хамгийн намхан хос

1969 онд төрсөн Douglas Maistre Breger болон 1972 онд төрсөн Claudia Pereira Rocha нар 1998 оны 10 сард гэрлэжээ. Тэд хоёул Бразил бөгөөд дэлхийн хамгийн намхан хос гэж тооцогддог. Учир нь нөхөр нь 90 см бол эхнэр нь 93 см юм байна. Энэ хоёрын өндрийг нэмж үзвэл 183 см буюу биерхүү хүний өндөр гэсэн үг.

4. Ижил хүйстэн оцон шувуунууд

Сан Францискогийн амьтны хүрээлэнд Harry, Pepper гэсэн хоёр оцон шувуу бий. Тэдний харьцаа 2003 онд эхэлсэн бөгөөд хамтдаа 6 жилийг ардаа өнгөрүүлжээ. Эхэндээ хүмүүс тэднийг зүгээр сайхан найзууд гэж бодоцгоодог байсан аж. Удалгүй хэрэг бишдсэн нь тодорхой болж хамт үүрээ засчээ. Эм оцон шувуутай хамт байлгах гэж үзсэн боловч тэр хоёрын аль нь ч сонирхсонгүй. 2008 онд тэд өндөг “үрчилж” авсан бөгөөд бусад оцон шувуунуудаас хамгийн сайн эцэг, эх байжээ. Харамсалтай нь 2009 онд тэд салцгаасан байна.

3. Хамгийн том хос

1846 онд төрсөн Anna Haining Swan нь 2 метр 28 см өндөртэй аварга эмэгтэй. Харин 1837 онд төрсөн Кентаккигийн аварга биет хэмээх хочтой Martin Van Buren Bates нь 2 метр 19 см өндөртэй. Энэ хоёр анх циркд танилцан, хамтдаа олон тоглолт хийж шуугиан тариад эцэст нь бие биедээ сэтгэлтэй болж 1871 онд гэрлэжээ. Ямартай ч одоо байхгүй ч гэсэн түүхэнд мэдэгдсэн хамгийн аварга том хос юм.

2. Хамгийн удаан хамт байсан хос

1924 оны 5 сарын 13-д Herbert болон Zelmyra нар гэрлэлтээ батлуулан айл гэр болцгоожээ. 2011 он хүртэл нийт 86 жилийг тэд хамтдаа өнгөрүүлсэн юм. Харамсалтай нь нөхөр болох Herbert 2011 оны 2 сард 107 насандаа өөд болсон бөгөөд одоо эхнэр Zelmyra 104 настай. Дэлхийн 2-р дайн, Солонгос, Вьетнамын дайн, 15 ерөнхийлөгчийн нүүр, саран дээр хүн буусан, атомын бөмбөг, интернэт зэрэг олон арван үйл явдлыг тэд хамтдаа туулсан.

1. Адилхан овог нэртэй хос

Онлайнаар танилцаж гэр бүл болсон хос байдаг л зүйл. Харин интернэтээр адилхан нэртэй, бүр адилхан овогтой хоёр залуу танилцан гэрлэсэн нь тун ховор тохиолдол. Техасд амьдардаг Kelly Hildebrandt болон Флоридад амьдардаг Kelly Hildebrandt нар фэйсбүүкээр танилцсан байна. Эмэгтэй Kelly ярихдаа: “Надтай адил нэртэй хүн байдаг болов уу гээд фэйсбүүкээс хайгаад үзсэн. Гэтэл тэр ганцаараа гарч ирсэн. Үнэндээ зургийг нь хараад ямар хөөрхөн юм бэ гэж бодсон” гэжээ. Харин эрэгтэй Kelly: “Тэр эхэлж над руу мессеж бичсэн. Бид адилхан нэртэй юм байна, Энэ бол үнэхээр сайхан тохиолдол, тийм болохоор сайн уу гэж хэлэхээр шийдлээ гэсэн мессеж ирсэн” хэмээн ярьжээ. Үүнээс хойш 8 сарын дараа Kelly Kelly-д гэрлэх санал тавьж гэрлэжээ.

Эх сурвалж: toptenplanet.com
unaga.net

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 11:41 | Сонирхолтой баримт
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax