2011-11-18
Хүйсний нүх юуг өгүүлдэг вэ?


Саяхан Немцийн сэтгэл зүйч Герхард Рейнманы хэвлүүлсэн “Cenfered3” гэдэг номд түүний эрүүл мэнд, ааш араншингийн талаар олныг өгүүлдэг төдийгүй, бүр хэд наслахыг ч хэлээд өгдөг гэж бичсэн байна.


Та өөрийн хүйсний нүхийг сайтар ажиглаад дор дурдсан хүйсний төрлийн алинд нь багтахыг тодорхойлох гээд үз дээ. Хэрэв аль нэгэнтэй нь илүү адил байх тул хэд наслахаа ойролцоогоор ч болов тодорхойлж болно.

Хэвтээ хөндлөн хүйс
Ийм хүйс бэлхүүс рүү хэвтээ чиглэсэн гонзгойдуу хэлбэртэй байдаг. Авхаалжтай, элдэвт өртөмтгий, бас хүнд гэмээр ааш араншинтай, энэ нь эрүүл мэндэд нөлөөлж болохуйц хүмүүс ийм хүйстэй байх нь элбэг. Ийм хүйстнүүдийн дундаж наслалт 68 байна.

Гадагш төмбийсөн хүйс

Нийтэч, хөгжилтэй, өөдрөг үзэлтэй хүмүүс ийм хүйстэй байдаг. Тэд ойролцоогоор 72 наслах ажээ.

Бөөрөнхий хүйс
ийм хүйс тагш хэлбэртэй юм уу дотогш хонхойсон байдаг бөгөөд түүний эзэн нь халамжтай, эелдэг зөөлөн ааштай аливаад няхуур ханддаг хүн юм. Тэд голдуу бие султай байдаг ба дунджаар 65 насладаг.

Босоо хүйс
ийм хүйс мөн л гонзгойдуу хэлбэртэй ч бэлхүүс рүү хөндлөн чигтэй байдаг. Ийм хүйсний эзэд нь өөртөө итгэлтэй, ухаалаг, түвшин хүмүүс байх ба тэд дунджаар 75 наслана.

/Хань/

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 03:23 | Сонжоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant