2011-12-07
Ядаж байхад тэр минь надаас 8 ах… Яах вэ?

Сайн уу та бүхэндээ энэ захидалыг унших тэр агшины мэндийг хүргье. Би өөрийн нэгэн түүхээ та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм аа.

Би гэдэг хүн бүх зүйлээ төлөвлөж бараг л хэнтэй суух, хэзээ хүүхэдтэй болох, тэгнэ ингэнэ гээд л баахан төлөвлөдөг байлаа. Гэтэл энэ бүх зүйл нэг л өдөр эргэсэн би хамт ажилладаг залуудаа сэтгэл алдарч удалгүй бид 2 үерхдэг болов одоо 3 сар болж байна. Энэ үйл явдал болохоос өмнө нь миний араас зөндөө л сайхан сайхан залуучууд гүйдэг байсан бөгөөд надад сонголт маш их байсан боловч энэ дундаас эгэл жирийн залууг сонгосон гэхдээ би энэ сонголттой харамсахгүйн тулд би бүх зүйлээ зориулах болно би түүндээ маш их хайртай болсон. Гэхдээ заримдаа эргээд өнгөрсөн амьдралаа харахаар хааяа харамсах юм гэхдээ одоо яахав дээ түүнийхээ сэтгэлийг гомдоолтоо нь биш миний хайрын сэтгэл дэндүү гүн шархтай учир нь: 5 жилийн өмнө тэр минь гэр бүлтэй байсан бөгөөд нэг хөөрхөн охинтой байж байгаад эхнэр нь бурханы оронд очсон юм. Тэрнээс хойш миний хайр дэндүү дэндүү гүн шархтай үлдсэн. Хэрвээ би одоо энэ хүнээс явах юм бол тэр минь маш их шаналах болно. Анхандаа бол зүгээр л бусад залуус намайг шохоорхдог шиг л шохоорхож байгаа юм болов уу гэж бодоод нэг их тоогоогүй гэвч цаг хугацаа өнгөрөх тусам тэр минь, би ч мөн маш их хайртай болж бид 2-н хайр улам бат бөх бэхжих болсон.

Охин нь одоо 9 настай хөөрхөн охин бий надад их сайн. Би гэдэг хүн ийм 2 нандин эрдэнэтэй болчихоод л байж байна даа. Гэтэл ээж болон манай гэр бүлийнхэн хүүхэдтэй хүнээр яах гээд байгаа ийн гээд бөөн юм болж байна ээж загнаад байхаар нь заримдаа бас эргэлзэх бодол орж ирэх юм яадаг ч юм билээ дээ. Би тэр залуудаа яг юунд нь болж дурласан гэдгээ мэдэхгүй гэхдээ л ямар нэгэн зүйл нь намайг татаад л байгаа юм даа. Миний яг одоо бодож байгаа бодол бол миний жаргах зовох хамаагүй ээ зөвхөн би тэр хүнийхээ төлөө бүх зүйлиийг л хиймээр байна. Мэдээж миний эргэн тойронд байгаа бүх хүмүүс бид 2-н эсрэг байгаа. Ядаж байхад тэр минь надаас 8 ах.  Ах эгч нараа та бүхэн надад гарах гарц олоход минь туслана гэдэгт итгэж байна та бүхний зөвлөгөө надад маш их хэрэгтэй байна.

Хүндэтгэсэн Л.Саранзаяа zaluu.com

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 14:06 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


zvrh setgelee l dagah,vneheer hairt dyrt yum bol who cares bizdeee,amjilt ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 17:51, 2011-12-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax