2012-01-26
Миний амьдрал ер нь амьдрал мөн үү?


Ийм юм байдаг уу? Байдаг  гэдгийг би мэднэ ээ. Нөхөр маань компанийнхаа нэг нээлтэнд явсан юм. Одоо шөнийн 12 цаг 30 минут болж байна. Нөхөр руугээ ярихаар хайраа би би ууж байна битгий залга гэнэ, эсвэл утсаа авахгүй. Сая авчаад диско баарруу явах гээд байж байна гэнэ ээ. Дахиад залгасан чин байж бай л даа гэнэ ээ. Тэгээд тасалчлаа. Дахиад залгасан чинь баранд байна гэнэ. Тэгснээ пизда минь би чамаас залхаж байна гэнэ. Би залхаасан байж магадгүй ээ. Учир нь би хүүхдээ хараад гэртээ байгаа. Хүү маань 1 настай. Тиймээс би гэртээ байхаас өөр арга үнэхээр алга. Тэгээд өөрийгөө навсайчихсан юм болов уу гээд дасгалын төхөөрөмж хүртэл авлаа.

Би 158 өндөртэй, 47 кг жинтэй. Гэртээ байгаа болохоор цагийн ажил хийж байгаа. Өөрийгөө гаргуунд нь гаргахгүй гэж. Гэтэл нөхөр маань ажил их байна гээд шөнийн 11 цагаас хойш ирдэг. Гэтэл сая ийм юм боллоо. Нөхөрт маань эрх чөлөөтэй амьдрал хэрэгтэй байна гэнэ ээ. Утасны цаанаас би өөрийнхөөрөө амьдармаар байна гэнэ. Гэтэл би… түүнд охин, хүү 2 төрүүлж өгсөн. Хадмууд маань хүүхэд харах завгүй гээд би гэртээ хүүхдээ харж байна. Хүүхэд харах хүн цалинжуулж авая гэсэн боловч нөхөр маань тийм их мөнгө байхгүй гээд намайг гэртээ хүүхдээ хараад байж бай гэнэ. Тэгсэн мөртлөө дандаа чи ажил хайж байна уу гэж асууна. Өнөөдөр нэг хүлээн авалттай гээд явсан юм. Одоо шөнийн 1 цаг 30 минут болж байна.

Би залуу хүн хааяа найзуудтайгаа гарахаар араас утасдаад одоо ир, алцаганаж ханасан бол гэртээ ир, хүүхэд уйлаад байна гэж дуудна. Би тэгээд оройтлоо гэхэд 11 цагаас өмнө гэртээ ирдэг. Нууцтай юм уу гэхээр тийм юм байхгүй гэнэ, тэгсэн мөртлөө дандаа шөнийн 11-с хойш гэртээ ирдэг.  Миний амьдрал ер нь амьдрал мөн үү? Ер нь юу болоод байна аа…

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 12:07 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax