2012-03-15
“Надтай гэрлээч”-Түүнээр энэ үгийг яаж хэлүүлэх вэ?
Та түүнтэй амьдралаа холбоход бэлэн болчихоод байдаг. Гэтэл тэр одоог хүртэл харилцаагаа зөвхөн “үерхэл”-ийн хэмжээнээс хэтрүүлэхгүй байна уу? Хаашаа яваа нь мэдэгдэхгүй хайр дурлалыг “зүгшрүүлэх” хэрэг заримдаа гардаг.

Хааяа бүр танд хайртынхаа мөрнөөс сэгсэрч байгаад “Чи надтай гэрлэх юм уу, үгүй юу?” гэж асуумаар санагдана гээч. Ийм ойлгомжгүй, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байдлыг хэрхэн зогсоох вэ?

Түүний ингэж жаахан хүүхэд шиг аашилж байгаа нь таныг өөрийнхөө гэргий болгох эсэхийг бүрэн шийдээгүй, эсвэл эрх чөлөөнөөсөө хагацах хүсэлгүй байгаатай нь холбоотой байж болох юм. Та түүний чин хүслийг мэдэхийн тулд өөрийгөө ямар онцгой болохыг мэдрүүлэх хэрэгтэй. Мөн энэ чигээрээ идэвхгүй хэвээрээ байгаад байвал, түүнийг орхиод л явж чадах хүчирхэг бүсгүй гэдгээ ойлгуул. Үүнийхээ хажуугаар эмзэг, мэдрэмтгий эмэгтэй хүн гэдгээ ч харуулаарай.

1. Түүнийг хайрла, гэхдээ битгий найз бүсгүй шиг нь бай. Найз бүсгүй байх, ирээдүйн хань нь байх хоёр хоорондоо ялгаатай. Найз бүсгүй нь байна гэдэг бол “үүрд“ гэдэг амлалтнаас гадуур байна гэсэн үг юм. Хэрэв түүнтэй гэрлэхийг хүсч байгаа бол түр зуурын найз бүсгүй шиг нь байх хэрэггүй. Харин түүний “цорын ганц” нь болохыг хүсч байгаагаа, болж чадна гэдгээ далд байдлаар харуул. Гэхдээ энэ нь ажил дээр нь өдөр бүр хоол хийж аваачих, өөрт нь хэлэлгүй гэрийг нь цэвэрлэж өгөх зэргийг хэлж байгаа юм биш. Ингэх юм бол тэр чамайг “ээж” шигээ үзэх болно.

2. Эрүүл атаархлыг төрүүл. Эрэгтэй найзтайгаа уулзаж суу. Эрчүүд хайртай бүсгүйгээ эсрэг хүйстэнтэйгээ жирийн найзын холбоотой байсан ч бага зэрэг харддаг. Та хоёрын хоронд юу ч болоогүйг мэдэж байсан ч гэсэн, түүний хувьд чиний найз өрсөлдөгч нь болж хувирна. Таныг өөр нэг эртэй цуг хөгжилтэй байгааг мэдвэл, нөгөө талаар өөр нэг эрийг таньтай цуг байх хүсэлтэй байгааг мэдвэл тэр ямар нэг идэвхтэй үйлдэл хийж эхлэх болно.

3. Түүнд яг өөрийнхөөрөө байх боломж олго. Ингэхийн тулд өөрөө ч бас түүний хажууд чөлөөтэй, энгийн бай. Тэгвэл тэр ч бас биеэ барихаа больж, чамайг юу гэж бодох бол гэдэгт санаа зоволгүйгээр бага насныхаа хөгжилтэй явдлуудыг, гэр бүлийнхээ нандин асуудлуудыг, ирээдүйн зорилго төлөвлөгөө мөрөөдлөө илэн далангүй ярих болно. Өөрийнхөө бодлыг чамаас нуусан хэвээр байвал тэр чиний хажууд сандардаг хэвээрээ байна гэсэн үг юм.

4. Хайрыг хүлээж авч чадна гэдгээ харуул. Түүнийг чамд хайртай гэж хэлвэл “Чи надад хайртай юм шиг харагддаггүй” гэж битгий хэлээрэй. Өөрийнх нь чин сэтгэлд итгэхгүй байгаа бүсгүйтэй гэрлээд яах билээ? “Жинхэнэ хайр”-ын талаар ямар ойголттой болохоо яриан дундаа хавчуул. Түүнтэй янз бүрийн юмны талаар ярилцаж, үзэл бодлоо хуваалц. Ирээдүйн амьдралаа яаж бүтээхийг хүсдэгээ ярь. Гэхдээ хөгжилтэй хөнгөн маягаар шүү. Өөртөө түүний талаар ямар мэдрэмж төрдгийг ч бас хэлээрэй. Түүнийг хойноосоо гүйлгэхийг хүсдэг үе өнгөрсөн. Тиймээс хэтэрхий нууцлаг байдлаа бага зэрэг султгаарай. Эрэгтэй хүн ч бас бидэнтэй адил зүрх сэтгэлтэй хүн учраас чин сэтгэлийн хариуд мөн адил чин сэтгэл л ирдэг гэдгийг сана.

5. Хэрэв дээрх үйлдлүүд чамд сүйн бөгж авчрахгүй байвал. Түүнгүйгээр ямар аз жаргалтай байгаагаа мэдрүүл. Охидын уулзалттай, эсвэл төгөлдөр хуурын хичээлтэй гэсэн шалтгаанаар болзоогоо хааяа цуцла. Зөвхөн өөртөө зориулж шинэ машин, эсвэл байр худалдаж авах болсон тухайгаа хэл. Заавал тэгж мөнгөө үрэх хэрэггүй ээ. Зүгээр л дэргэд нь байрны каталог сонирхо. Эсвэл гадаадад суралцах талаар түүний хажууд асууж сурагла. Хэрэв тэр таниас “Яагаад ийм шийдвэрийг гаргахдаа надтай ярилцаагүй юм бэ?” гэж асуувал “Ямар хоёулаа гэрлэчихсэн биш дээ, тийм үү?” гэж хэл. Тэр гэнэт ер нь таны хувьд хир үнэ цэнэтэй хүн болохдоо эргэлзэж эхэлнэ. Энэ арга жаахан эрсдэлтэй байж мэднэ. Гэвч хэрэв тэр ингээд ч тань луу ирэхгүй, харилцаагаа илүү бат бөх болгох талаар ямар нэг үйлдэл хийхгүй байвал тэр хэзээ ч гэрлэлтэнд бэлэн болохгүй гэсэн үг. Тэр анхнаасаа л таниас тийм харилцаа хүсээгүй юм байна.googlingoo.mn


Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 12:13 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax