2012-03-20
Эр хүний өмнө тайлагдашгүй нууцлаг бай!
Тогтвортой, бат бэх мэт байсан харьцаа гэнэт тасрах нь бий. Хайртай хүнээ халамж, анхаарлаар дутаагаагүй байхад тэрээр нэгэн сайхан өдөр харьцаа холбоогоо таслах, хагацах санал тавина. Яагаад ийм болдог байна. Эр хүнийг тогтоож, барьж байхын тулд эмэгтэй яах ёстой вэ

Нууцлаг бай Эрчүүд уйтгартай, гэр бүлийн хэвшмэл амьдрал, өдөр бүрийн хэвийн үйл өрнөлөөс залхаж зугтдаг. Тиймээс та ч гэсэн хайртай хүндээ гайхал, хөнгөн түгшүүр төрүүлэх боломжийг олго. Бүх нууцаа бүү дэлгэ. "Дараагийн удаа яах бол" гэсэн сонирхол, таавар түүнд ямагт үлдээж бай. Хэрэв эр хүнд тантай уйтгартай байдаггүй бол тэр хэзээ ч таныг орхихгүй.

Түүнийг тааваар нь орхи Хэт их наалдаад байвал эр хүн зайгаа барихыг боддог байна. Хайртай хүнийх нь сайшаал магтаал эрчүүдэд таалагддаг. Гэвч энэ бүхэнд залхаад эхэлбэл "чамд миний найз нар таалагддаггүй, цаашид би итгэлтэй бус байна...", гэхчилэн өө сэв, шалтаг олох гэдэг. Ийм байдал үүсвэл зүүгдэх гэсний хэрэггүй. Харин тайван байдлаар "магадгүй чиний зөв байх. Бидний харьцаанд зай барих цаг болж байх шиг" гэж хэлээд үзээрэй. Эмэгтэйчүүд ингэж хэлэх нь /бүр явчихна/ ховор байдаг ч хэрэв зориглон хэлчихвэл ихэнх эрчүүд тэрхүү зайг аль болох түргэн товчлохыг хичээдэг юм шүү.

Ямар нэгэн шинэлэг зүйл бий болго Хэрэв харьцаа нэгэн хэмнэл, өнгө аясаар яваад байвал эрт оройгүй мухардалд орно. Партнер чинь уйдаж, урьдахаас өөр тантай харьцаж байгааг анзаарвал түүнийг шинэлэг зүйлээр татахыг хичээ. Ер бусын сексийн байрлал, шинэ сүрчиг, үсний засалт эсвэл өвөрмөц араншин гаргах зэрэг юу ч байж болно. Гол нь таны үйлдэл хайртай хүнийхээ анхаарлыг дахин өөртөө татахад байгаа юм.

Түүний сайн найз бол Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар партнёруудын төгс харьцаа тэд сайн найз болсон тохиолдолд л үүсдэг гэнэ. Найз нөхөрлөлийн чанартай байх нь харьцааг улам дотно болгодог байна. Яг түүний хүссэн зүйлийг хүсдэг эмэгтэйг олох нь эр хүний хувьд хамгийн том аз завшаан болдог аж. Хэрэв та хайртай хүнийхээ анд нөхөр, итгэлт түнш болоход бэлэн байвал та түүнийг алдахгүй гэсэн үг.

Түүнд зугаацах боломж олго Үргэлж хамт байх нь ямар ч хайртай эр хүнийг цөхрөөхөд хүргэдэг. Түүнийг бүү "уя". Сайхан бүсгүйтэй бүжиглэх, найз нөхөдтэйгээ пиво уух, чөлөөт цагаа өөрийнхөөр нь өнгөрөөх боломж олго. Ингэснээр партнёр чинь таныг улам хайрлах болно. Хайртай хүнээ дэргэдээсээ холдуулах дургүй, наалдсан юм шиг байдаг эмэгтэйчүүд бий. Удаан ийм байдалтай байвал хайрлаж явдаг эр хүн чинь партнёр чинь нэг л өдөр бүрмөсөн холдоно шүү.

NUUTS.mn

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 18:04 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax