2012-3-22
Залуугаа аватараар нь сонжицгооё.


FB хуудсыг нь хальт хараад л түүний тухай мэдэж болно гэдэгт итгэх үү? Манай сэтгэлзүйчид ганцхан хормын дотор түүнийг аватараар нь шинжиж байна. Ийм боломж олгосон Марк Цукербергт, бурхан тэнгэртээ бас баярлалаа. Харин бүгдээрээ өөрсдөө түүнийг аватараах нь таних гээд оролдллд үзье.

1.Уран сайхны гэрэл зураг

Ямар гайхалтай зураг вэ? BIG LIKE BIG LIKE ! түүний аватарын доор нэг иймэрхүү комментүүд байдаг. Тэр үнэхээр уран зурагт дуртай хүн үү? Эсвэл... магадгүй романтик бүсгүйчүүд түүний хуудсанд их зочлоосой гэж хүсдэг юм болов уу?

Ийм аватарын ард перфекционист нуугдаж байдаг. Тэр их нямбай, магадгүй хэтэрхий нямбай, аливаа зүйлст хянуур, гэрт нь мэдээж бүх зүйл эмх замбараатай. Мэдээж шүү дээ, тэр чинь төгс төгөлдөр лүү тэмүүлэгч романтик. Магадгүй тэрээр нэгэн өнгийн, чимээ шуугиангүй амьдралыг эрхэмлэдэг. Ийм хүмүүс элегант хувцас, амттай зоогонд тун дуртай. Олон талын мэдлэгтэй. Үнэндээ заавал гүн мэдлэгтэй байх албагүй л дээ. Найз бүсгүйдээ шударга, зөөлөн хандаж, түүнийгээ эрхлүүлэх дуртай нэгэн. Харин түүнийг амархан удирдчихна гэдэг юу л бол доо.

 

2.Өөрийгөө дурандагч

Царайных нь төрх ямар ч байж болно. Уйлсан, инээсэн, бүүр хөхөрч байгаа, уруулаа унжуулсан, Шрэкийн муур шиг өрөвдөлтэй харцтай гээд л ... Гэвч нийтлэг зүйл нь тэрээр байнга л өөрийнхөө зургийг авна.

Унтлагын өрөө, шүршүүр, ресторан хаана ч хамаагүй. Тэр тогтмол аватарынхаа зургийг солино. Энэ чинь одоо юу вэ? Ганцаардал уу? Нарцисизм уу/өөрөө өөртөө дурлагч/?

Энэ залуу өөрийг нь бурханчлан үзэх бүсгүйг хайж байна. Хэрвээ энгийн нэгэн хүнд гэр бүлийнхэнтэйгээ, найзуудтайгаа авхуулсан үй түмэн зураг байдаг бол энэ нөхөрт цаад фон нь л өөр үй түмэн өөрийнх нь зураг бий. Бүсгүйчүүдийнх нь хувьд ч мөн л адил... Өөр өөр бүсгүйчүүд. Харин тэр л өөрчлөгдөхгүй.

 

3.Хөгжилтэй зураг.

Заавал хөгжилтэй зураг байх ч албагүй л дээ. Түүний аватар нь юу ч байж болно. Spider man, загас, Моника Белуччи, Памела Андерсан, Аль Пучина, цус сорогч, мэдээж Роберт Патиссон.... Тэр дунд гагцхүү өөрийнх нь л зураг дутна. Тэр бол идеалист. Харин сонирхож буй зүйлийг нь өөрчлөгдөх аватараар нь мэдэж болно.

Магадгүй тэр их сонирхолтой, олон талын мэдээлэл цуглуулдаг залуу байх  л даа. Профайлынхаа зургийг солих хоорондоо /хэсэг хугацаанд/ тэр чамд цаг зав гаргаж магадгүй л юм. Ийм хүн романтик байдаг бөгөөд олон нийт сонирхдоггүй зүйлийг эрэлхийлдэг. Түүнд маш ховор дуу, кино байх магадлалтай. Тэрээр хэнд ч хэзээ ч туслахад бэлэн. Сонирхол ижил бүсгүйчүүдтэй тэр тогтвортой харьцаа тогтоож чадна. Тэр хэнээс ч хамаардаггүй, эрх чөлөөтэй. Түүнийг өөртөө дурласан нэгэн гэж битгий эндүүрээрэй. Тэр тийм биш.

 

4.Агаарт оршигч

Аватараас нь чи түүнийг бараг л олж харж чадахгүй. Тээр тэнд сноубордоор гулгаж байх түүний жижигхээн дүрсийг л олж харах вий. Түүнийг мөн үү биш үү гэж таамаглах л чамд үлдлээ. Тэр ганцхан сноубордоор гулгахгүй. Зун шүхрээр бууж, скейтээр гулгаж байж болох л юм. Мэдээж түүний царай бас л харагдахгүй л болов уу?

Залуу чинь хэтэрхий хөдөлгөөнтэй юм. Тэр бол пуужин л гэсэн үг. Түүний сонирхол пуужин шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр дээврээс үсэрнэ, маргааш шүхрээр үсэрнэ, нөгөөдөр харин юунаас үсрэх бол? Бүсгүйчүүдтэй ч адил пуужин шиг л байна. Өнөөдөр үерхлээ, маргааш нь мартлаа. Түүнд эмэгтэй хүнээс гадна түмэн сонирхол бий. Хэрвээ чи түүнийг өөрийн болгохоор шийдсэн бол тэвчээртэй байгаарай. Тэр тийм ч муу залуу биш. Нэг л өдөр тэр чамайг өөрийнх нь ямар ч шинэ сонирхлоос нь дээр гэдгийг ойлгох болно.

 

5.Жамухтай цуг.

Аватараас нь чи түүнийг, бас найзыг нь давхар харах боломжтой. Найзаар нь таньдаг гээд байл уу? эрчүүдийн нөхөрлөлийг харав уу? Тэр аватар дээрээ хүртэл сайн найз Жамухтайгаа байнашүү дээ. Би түүнтэй ханиллаа ч профайлынх нь зурган дээр тэр чамтай биш, харин хайрт найз Жамухтайгаа байхыг чи ьэсвэрлэх үү?

Түүнийг сексист гэдэг. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дээр гэж үздэг. Тэр чамд үнэнч байж болох л юм. Гэхдээ Жамухдаа тлүү үнэнч байна. Тэр чамд хайртай дуртай гэхийн оронд “хажууд минь байж болно” гэж хэлэхдээ сийхгүй. Нэг л өдөр тэр чамд байх газрыг чинь “заагаад” өгнө. Нэг бол чи түүнд захирагдана, үгүй бол түүнийг хаяна.

 

6.Паарти форэвэ

Хотын шөнийн амьдралыг түүний профайлаас харж болно. Акссесуарын хувьд хан нүдний шил, шар айраг, магадгүй охид... хэрвээ чи түүнийг сонговол түүнтэй хамт шөнийн амьдралыг нь ч гэсэн сонгох хэрэгтэй болно. Тэр 24 цаг зугаална, цэнгэнэ. Хари чи түүний дуртай application шиг л байх болно. Чимэг зугаа төдийхөн. Тэр хүүхэд шиг аяглаж, өөртөө анхаарал шаардана. Юу ч болоогүй байхад том хэрүүл дэгдээж ч чадна. Хэзээ ч ажилхийхгүй. Тэр хувиа хичээгч.

 

7.Зангирсан булчин.

Магтууштай нь тэр өөртөө анхаарал тавьж чаддаг. Долоо хоногт гурав ба түүнээс дээш фитнесс заал руу зүглэнэ. Тэгээд үр дүнгээ аватар дээрээ тавина. Секси биеийнх нь хажуугаар зүгээр өнгөрч чадахгүй нь гэж бодож байгаа бол урагшаа. Ийм залуу сексийн үед толинд харахыг хүсвэл битгий гайхаарай. Тэр зүгээр л хөдөлмөрлөснийхөө үр дүнг харах гэсэн хэрэг.

Анхаар! Өмнө чинь Нарцисс байна. Түүний хажууд миний сонирхол гэж ярих ч хэрэггүй. Тэрээр гагцхүү өөрт нь л сонирхол байдаг гэж мэднэ. Энэ залуу түрэмгий  зантай байж магадгүй.

 

Үүнийг уншсан даруйдаа найз залуу чинь аватарынхаа зургийг соливол гайхах хэрэггүй. Санаа нь зовоо байлгүй дээ. http://cosmopolitan.mn

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 12:24 | Сонжоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant