2012-04-12
Эрэгтэй хүний амьдралын хэв маягаас хамаарсан нууц амрагууд
Нөхөр тань “нууц амраг”-тай болсныг та мэдвэл яах вэ? Юуны өмнө биеэ барих хэрэгтэй. Хэрүүл шуугиан тарихаасаа өмнө эхлээд ямар хүүхэнтэй орооцолдсоныг нь олж мэд. Тэр хүүхэн чухам юугаараа танаас илүүг мэдэж, түүнээс дутахгүй эмэгтэй болохыг хичээгээрэй. Яаран салах гэж зүтгэсний хэрэггүй шүү. Судлаачид үндсэн зургаан төрлийн “нууц амраг” хүүхнүүд байдаг гэж дүгнэдэг.

Таны сайн найз хүүхэн
Өөр газраас хүүхэн хайж явахаас төвөгшөөсөн эрчүүд голдуу эхнэрийнхээ найз хүүхэнтэй “учир ургуулдаг”. Нөхөрт чинь таны найз хүүхэн нэг их таалагддаггүй ч байж магадгүй. Гэвч таны найз хүүхэн нөхөрт тань ойр дөт, олоход амархан байдаг болохоор л тэр “унтаж” орхисон байх вий. Та өөрөө л салж сарнихыг хүсэхгүй бол нөхөр чинь хаашаа ч явахгүй. Харин “найз” гэгдэх хүүхнээсээ хурдхан хөндийрч, гэртээ оруулахаа болих хэрэгтэй.

Хамт ажилладаг хүүхэн
Хэрэв албан тасалгаанд бичиг хэрэг төдийхөн эрхэлдэг хөнгөмсөг хүүхэнтэй орооцолдсон бол нөхөр тань зүгээр л “зугаацахын” тулд секс адал явдалд оролцсоных. Харин ухаалаг, хэрсүү бүсгүйтэй дотносч эхэлсэн бол аюултай шүү. Ийм явдлыг нэн даруй таслан зогсоохгүй бол нөхөр тань нэг л өдөр тэр “сүрхий” хүүхэн рүүгээ явчихаж мэднэ.

Биеэ үнэлэгч хүүхэн
Сэтгэл түгшээд байх зүйл бараг үгүй. Таныг голсондоо бус, ердөө л өөр хүнтэй секс хийх зуурдын хүсэл төрснийх. Хэрэв нөхөр тань мэргэжлийн “галзуу” сексийг үгүйлж явдаг бол та өөрөө л уран чадамгай болохыг хичээ. Тэгвэл нөхөр чинь ийш тийшээ гүйхээ болино.

Жаахан охид
Хэрэв танай хүүхдийн асрагч, гэрийн багш, эс бөгөөс оюутан охидтой нөхөр чинь орооцолдоод байна уу? Амьдралын дунд үеийн хямрал, нас ахиж байгаадаа  харамсах зэргээс болж эр хүнд ийм үе тохиолддог. Аль болох залуу хэвээрээ л байхсан гэж нөхөр чинь чармайн, мунгинаж байгаа нь тэр. Сүйд болох хэрэггүй. Тэгсгээд буруу зүйл хийж яваагаа ухаарч, буцаад ирнэ.

Эгчмэд хүүхнүүд
Аж амьдралын хүндэд түүртэж ядарсан нөхөр чинь өөрийгөө ойд төөрчихсөн жаахан хүүхэд шиг санаж, хэн нэгэн эгчмэд эмэгтэйн хайр халамжийг үгүйлж эхэлдэг. Эгчмэд хүүхнүүд дүү залуусыг халамжлахдаа ч сүрхий. Та хайр халамж, анхаарлаа нөхөртөө өгч чадвал тэр хүүхнээс нь төвөггүй салгаж авч чадна.

Таны “ихрийн” өрөөсөн
Хэрэв тантай адилхан хүүхэнтэй нөхөр чинь орооцолдсон бол та өөрийнхөө сул талыг мэдэж, засах хэрэгтэй. Яагаад гэвэл нөхөрт чинь тан шиг, гэхдээ ялимгүй зүйлсээр ялгагдах тэр чанар нь таалагдсаных. Тэр хүүхэн танаас юугаараа давуу болохыг мэдэж ав. Тэгсэн цагт нөхөр тань эргээд  ирнэ. http://busgui.net
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 11:10 | Сонжоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


гоё шүү ууртай
Бичсэн: Зочин (зочин) цаг: 16:13, 2012-05-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax