2009-11-08
Сvрчгээ өөрийн vнэртэйгээ хослуулбал, зөвхөн таны л гэх онцгой, тансаг vнэр анхилах болно

Та ямар хувцас өмссөнөө хайхралгvй vнэртэнээ шууд л цацчихдаг юм биш биз. Гоёмсог, өнгөлөг гоёлын хувцсандаа сvрчиг хэзээ ч битгий хvргээрэй, Тосон толбо vлдээх учраас та сvvлд нь харамсаад ч барахгvй хэрэг болно шvv, Ийм хувцасны энгэр юмуу захны дотор талд нь жижиг ноосон даавуу тогтоогоод тvvндээ сvрчгээ шингээж болно. Мөн торго, мяндас, капронон эдээр хийсэн хувцсанд сvрчигний vнэр удаан тогтдоггvй учраас дээрх аргыг хэрэглэх юмуу vнэр шингээсэн хөвөнг өлгvvртээ бэхэлж болно. Мөн хамгийн энгийн бөгөөд шилдэг арга бол хувцасныхаа шvvгээ, эсвэл чемодандаа дууссан сvрчигнийхээ савны таглааг нь хийгээрэй. Таны хувцаснаас зөөлөн мөртлөө сvрчигний тань сайхан vнэр анхилах болно.

Алт, цагаан алт, мөнгөн эдлэл дээр сvрчиг нь ямар нэгэн муу нөлөө vзvvлэхгvй, гэвч хөнгөхөн цэвэрлэгддэг бараан толбо бий болгохгvйн тулд vнэт эдлэлээ дараа нь зvvгээрэй.
Чихний ар, эгэм, шилэн хvзvvний vстэй хэсгээр, хөхний хоорондуур, бугуй, тохойны хонхор, өвдөгний тахимаар тvрхвэл зөвхөн vнэрээ л удаан барина. Харин сvрчгийг венийн судас нэвт гэрэлтэн харагдах тэр л хэсгээр тvрхвэл уг сvрчиг нь таны хувийн өвөрмөц vнэртэй нийлж зөвхөн таны л гэх давтагдашгvй vнэрийг анхилуулах болно. Яг адилхан сvрчигнvvд тухайн хvнээс шалтгаалан өөр өөр vнэртэй болдгийн учир энэ ажээ.

Vснээсээ сайхан vнэр vнэртэхийг хэн хvнгvй л хvсч явдаг. Тэглээ гээд та хэрхэвч vсэндээ сvрчиг цацаж болохгvй шvv. Учир нь сvрчиг vсний өнгийг vхvvлж гундаадаг юм байна. Иймээс та сvрчгээ агаарт шvршээд бууж ирэх шvvдрэн дор нь зогсвол vнэр vсэнд жигд шингэхээс гадна, хор нөлөө vзvvлдэггvй. Та хэн нэгнийг өөрийн анхилам тансаг vнэрээр татахаар шийдсэн бол, агаарын чийгшил ихтэй газар, мөн салхин дээр нь зогсохоо хvнээр хэлvvлэлтгvй мэдэж байгаа байхаа. Ингээд таалагдсан залуу, бvсгvйгээ өөрийн давтагдашгvй тансаг vнэрээрээ мансууруулж, өөрийн болгох л vлдлээ. Танд амжилт хvсье.

 

эх сур: olloo.mn

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 13:12 | Гоо сайхан, эрүүл мэнд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax