2009-11-8
Хэдэн насанд яаж будвал зохих вэ?


Нvvрээ будна гэхээр л эмх замбараагvй нэг vгээр хэлбэл, аальгvй хэмээх тодотголтой ойлгодог байсан vе ард хоцорч.

Эмэгтэй хvн өөрийн өө сэвийг далдалж, аль нэг хэсгээ тодосгож, гоо vзэсгэлэнгээ хурцалдаг нэг зэмсэг нь будаг шунх. Угаас будалт хийхэд бичигдээгvй дvрэм гэж хэлж болох нэг зvйл байдаг. Энэ бол нvдний тень тод байвал уруулын будаг бvдэг, уруулын будаг тод байвал нvднийх эсрэгээр байх ёстой. Мэдээжэнд өнгөний зохицол байх хэрэгтэйг анхаараарай. Мэдээж будахад бас нас, намба, ажил мэргэжлийн хувьд ялгаа гарч таарна.

Охид
Хэт тод өнгө сонгох хэрэггvй. Угаас залуу бvсгvй будагтай, буддаггvй гоо vзэсгэлэн нь гэрэлтэж байдаг. Гэвч зуны халуун нар, салхи шорооноос арьсаа хамгаалах хэрэгтэй. Арьсны өнгөнд тохирсон энгэсэг тавих хэрэгтэй. Эс бөгөөс нvvр тань баг зvvчихсэн мэт хиймэл харагдана. Нvдэндээ тод өнгийн тень бvдэгхэн тvрхээд, сормуусаа vл ялиг будаж өгөөрэй. Харин уруулаа тод биш өнгөлөгчөөр өнгөлөөд л боллоо.

Ажил хэрэгч, нас бие гvйцсэн эмэгтэй
Угаас ажил хэрэгч эмэгтэйд ший жvжигчин мэт будаг тохирдоггvй. Тэдний будагны сонголт ерөнхийдөө арьсны өнгөтэй дvйцэхvйц байвал зvгээр. Энгэсэг дээрээ хацар өнгөлөгч vл ялиг тvрхэн сайтар тараан, энгэсэгдээ уусгаарай. Нvдний будагны хувьд зовхиноос хөмсөг хvртлээ тавьсан тень тань дээшлэх тусмаа шингэрсэн байх ёстой. Эс бөгөөс нvдний шилтэй байгаагаас ялгаагvй. Харин уруулаа хvрээлэгчтэй уусахаар өнгөөр будаарай.

Этгээд содон зvйл сонирхогчид
Ийм зvйл хvсэгчдэд шивнэх vг байна. Энэ бол "Солонго" хэмээх будалтын тухай. Харин будалт зөвхөн охидод хамаарах юм шvv. "Солонго" нь зовхиндоо цэнхэр, ягаан, эсвэл ногоон ягааны хослол юм. Ийн будахдаа нэг нэгэндээ уусахаар өнгө сонгох хэрэгтэй. Мөн цайвар ягаан, цайвар цэнхэр өнгө байна гэдгийг анхаараарай.


эх сур: ГЭР БYЛИЙН СОНИН

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 01:16 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant