2009-11-08
Цэвэр зөгийн балыг хурц үрэвсэлт бараг бүх өвчинд хэрэглэхийн сацуу зүрхний бүх эмгэг, доголдолд ач тусаа өгдөг болно.

 

Зөгийн бал эрүүл мэндэд тустай гэдгийг ерөнхийд нь сайн гэдгийг мэддэг боловч чухам ямар учраас, ямар өвчний үед хэрхэн хэрэглэдгийг тэр бүр мэддэггүй. Цэвэр балыг хурц үрэвсэлт бараг бүх өвчинд хэрэглэхийн сацуу зүрхний бүх эмгэг, доголдолд ач тусаа өгдөг болно. Мөн нян устгах, өсөлт хөгжилтийг нь зогсоох өндөр чанартай учраас шарх шалбархай, хөлдөх, түлэгдэх арьсны болон мөөгөнцрийн өвчнүүдэд хэрэглэдэг.

Эртний ном сударт зөгийн балын эрүүл ахуйн таван ашиг тустай чанарыг “ халууныг
арилгана, дотор засна, хор тайлна, хатсаныг чийглэнэ, өвдөхийг зогсооно”
хэмээн тодорхойлсон байдаг. Энэтхэгчүүд зөгийн балыг хөгшрөлтийг эсрэг эм болгон хэрэглэдэг байна. Манайд маш олон төрлийн бал худалдаалагдаж байгаа ба тэдгээрээс гадны улсын бус, өөрийн орны цэвэр балыг таньж авч хэрэглэх нь эрүүл мэндэд тус тустай юм. Худалдаанд гарч байгаа олон төрлийн балны хуурамч эсэхийг таних тийм ч амар биш. Ингээд танд цэвэр зөгийн балыг хэрхэн таних талаар зөвөлье.
Муу бал бол: -хэт чийгшилтэй байх, харлах, исэх, хөөсрөх.
-Зөгийн балны гадарга дээр толбо, хээ угалз гарсан байх, зузаан цагаан давхарга үүсэх эсвэл бараан шингэн тунарч байдаг. Зөгийн балыг цэвэр эсэхийг шалгахдаа усанд уусгаж үзнэ. Усанд уусгахад тунадасгүй байвал цэвэр байна. Харин хоолны цуу /уксус/ дусаахад уур гарч байвал цэвэр байж чаддаггүй. Харин зөгийн балыг гэрэлтэй, дулаан газар байлгавал ашигтай бодисоо алддаг тул хадгалалт чухал шүү. Мөн балыг хэт халуун ус буюу сүүнд хийж уусгах нь түүнд агуулагдах амин дэмүүдийг устгадаг тул бүлээн ус, сүүнд найруулж уугаарай. Яг цэвэр зөгийн баланд хүний бие махбодид ашигтай олон бодис байдаг-Зөгийн баланд агуулагддаг фитонцид хэмээх тустай бодис нь нян устгахаас гадна хоолойны ангина, буйлны үрэвсэл, яр шарх, арьсны өвчнийг анагаахад тустай.
-Эмэн хүрэн, зөөлөн цагаан, далийн өнгөтэй зөгийн балыг бактерийн эсрэг бодис хамгийн их агуулдаг.

-Зөгийн бал нь бие организмын бодисын солилцоог идэвхжүүлж, хоол боловсруулалтыг сайжруулдаг. Мөн зөгийн бал нь ходоодны шархыг анагаах, илүүдэл жинг багасгахад нөлөөтэй.

-Уураг, нүүрс ус, органик хүчил, фермент, микро элемент болон витамины хосгүй найрлага нь арьс болон салст бүрхэвчийн эд эсийг тэжээх, сэргээх үйлчилгээтэй.

ЭЛЭГ ЦӨСНИЙ ҮРЭВСЛИЙГ АНАГААНА

Өлөн элгэн дээр зөгийн балтай буцалсан ус ууж заншвал элэгний үйл ажиллагаа хэвийн болж, үрэвслийг анагаана. Зөгийн бал нь нүүрс усны асар өндөр агууламжтай хүнс тэжээлийн онц чухал хэрэглэгдэхүүн юм.

АМНЫ ХӨНДИЙГ ЦЭВЭРЛЭЖ, ШҮД ЦАЙРУУЛДАГ

Зөгийн балны уусмалаар хоолой амаа тогтмол зайлвал амны хөндийг бүхэлд нь цэвэрлэхээс гадна шүдийг хамгаалан цайруулахаас гадна 20-35 гр цэвэр балыг ундаа маягаар хэрэглэвэл элдэв үрэвслээс сэргийлнэ.

ХООЛ БОЛОВСРУУЛАЛТЫГ САЙЖРУУЛДАГ

Зөгийн балны 2-3 хувийн уусмалыг хоолонд хольж хэрэглэхэд хоол боловсруулах эрхтэнүүдийн гэм анагаагдана.

НОЙРГҮЙДЛИЙГ АНАГААНА

Унтахын өмнө аяга бүлээн ус буюу сүүнд нэг хоолны халбага цэвэр зөгийн бал хутгаж ууна. Тайвширч, гүн нойрсохоос гадна гэдэсний үйл ажиллагаа сайжирна.

ХАНИАЛГАХЫГ ДАРНА

Нохойн хошууны жимсний нунтаг, үхрийн нүд, бөөрөлзгөнө, зөгийн бал дөрвийг тус бүр нэг хоолны халбагыг нийлүүлж дээр нь 100 мл буцалсан ус хийж 15 минут байлгадаг. Өдөрт гурван удаа хоолны өмнө хагас аягаар ууна. Зөгийн бал, нухсан сармис хоёрыг 1:1 харьцаатайгаар найруулж хоолны халбагаар усаар даруулж унтахдаа уудаг.

СУДАСНЫ ХАТУУРАЛТ

Сонгины шүүсийг шахаж зөгийн балтай тэнцүү хэмжээгээр хольж сайтар хутгаад устай саванд дүрж зөөлөн халаагаад хоолны халбагаар өдөрт гурван удаа ууна. Хоолны өмнө эсвэл дараа нь хэрэглэдэг. Ингэж заншвал судасны хатуурлын зовлон үзэхгүй.

ӨТГӨН ХАТАЛТЫГ ДАРНА

Жимс ногоо тогтмол хэрэглэдэггүй, голдуу цагаан гурил, мах иддэг хүний өтгөн байнга хатаж, улмаар бүх бие махбодио хордуулдаг. Тэгвэл өтгөн хатдаг хүмүүс, өглөө, оройд аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал уусгаж ууж заншвал зохилтой.

ХОДООДНЫ ШАРХЫГ НЭМЭХГҮЙ

Ходоодны шарх үүссэн үед өвдөлт маш хүчтэй өгдөг бөгөөд юу ч идэж болохгүйгээр гороож өвдөх мөртлөө удаан хугацаагаар хоосон байснаас гол харлах нь бий. Ходоодны шархыг газар авахуулахгүй байх шид зөгийн баланд бий. Орой нэг аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал хийгээд хутгалгүй хонуулна. Өглөө өлөн элгэн дээрээ хонуулсан зөгийн балаа хутгаад ууна.

ТОЛГОЙН ӨВЧИНД ТУСТАЙ

 

Толгой өвдөх нь айж цочих, сэтгэлийн хөдөлгөөн, тайван бус байдал, нар салхинд цохиулах, ханиад томуу хүрэх, даарч хөрөх зэрэг олон зүйлээс шалтгаалдаг.
Толгойн өвчнүүдээс хамгийн зовиуртай нь тархины мигрень юм. Энэ нь толгойн нэг тал руу хүчтэй өвдөх, 2-4 цаг заримдаа хэдэн өдөр ч дараалан үргэлжилж, хатгуулан өвдөлт өгөх нь бий. Тархины мигрень өвчтэй хүмүүс өвчин намдаах тусгай бэлдмэл хэрэглэхээс гадна зөгийн бал, балтай найруулсан бэлдмэл хэрэглэөэл тус болно. Хоол идэх үедээ цайны нэг халбага бал хэрэглэж байвал цагийн дараа толгой өвдөхөө болино. Мөн зөгийн балыг зарим ургамлын ханд, жимстэй найруулан хэрэглэх нь үр дүнтэй.
-Хамба шарилж, буурцагт ургамлын навчийг хооронд нь сайтар холиод тэдгээрээс хоолны дөрвөн халбагыг аяга халуун усанд хийж хандална. Орой унтахын өмнө
100 гр-ыг хоолны халбагыг балтай холин найруулж уухад сайн.


eruul-mend.com

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 14:08 | Гоо сайхан, эрүүл мэнд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 00:47, 2011-05-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax