2009-11-09
Хурхирах нь Альцгеймерийн өвчний хөгжлийг нэмэгдvvлдэг болохыг судлаачид тогтоожээ.

Энэхvv аймшигт өвчин нь тархинд хvчилтөрөгч бага ирснээс болж vvсдэг учир хурхирдаг хvмvvс энэ өвчин тусах эрсдэлд улам их ордог байна. Мөн зvрхний өвчин, тархинд цус хурах өвчинтэй хvмvvс ирээдvйд Альцгеймерийн өвчнөөр өвчлөх эрсдэл улам ихэсдгийг Лидсийн их сургуулийн эрдэмтдийн судалгаа баталжээ. Гэмтэл, цохилтын дараа хvн бvрэн эмчилгээ хийлгэсэн ч өвчин нь хэдэн 10 жилийн дараа илрэх магадлалтай. Анагаахын их сургуулийн профессор Крис Пирс судалгаа явуулсны эцэст "Бид ангина, эмфизем зэрэг байнгын хvчин зvйлс, зvрхний өвчин, тархинд цус хурах, тархи доргих зэрэг гэнэтийн хvчин зvйлсийн нөлөөгөөр хvчилтөрөгч хангалттай ирж чадахгvй байгаа vйл явцыг судалж байна. Өвчтөн авсан гэмтэл бэртлээ эмчлvvлсэн байсан ч бэртэл эсийн тvвшинд нөхөн сэргээгддэггvй. Энэхvv асуудалтай хурхирдаг хvмvvс ч учирч болно. Тэднийг унтаж байх vед тархинд хvчилтөрөгч бага очдог. Хурхирах нь уушиг, зvрхний хэвийн vйл ажиллагаанд саад учруулснаар тархинд сөрөг нөлөө vvсдэг" хэмээн мэдэгджээ.

Профессор Пирс тархины астроцит хэмээх эсийн бvлэгт хvчилтөрөгч бага очсоноос vvдэлтэй гэмтлийг судлан vзжээ. Тархи хэвийн ажиллаж байх vед синапсис явц vvсдэг. Өөрөөр хэлбэл химийн бодисын тусламжтайгаар нэг мэдрэлийн эсээс нөгөө мэдрэлийн эс рvvгээ мэдээлэл дамжуулдаг гэсэн vг. Дараа нь астроцит эсvvд тархинаас энэхvvхимийн бодисыг "цэвэрлэдэг" байна. Судалгаагаар астроцитад хvчилтөрөгч бага очвол тархинаас хуримтлагдсан химийн бодисыг "цэвэрлэх" чадвар нь буурдаг гэж гарчээ. Ингээд химийн бодис цаг мөч өнгөрөх бvр хуримтлагдсаар тархийг гэмтээж, Альцгеймерийн өвчний эх vvсвэрийг тавьдаг байна.

Альцгеймерийн өвчин бол vхэлд хvргэх аюултай, эмчилгээ авдаггvй тархины гэмтлийн явц бөгөөд хэдэн арван жилийн турш хөгждөг байна. 65 наснаас хойш энэ өвчин тусах эрсдэл таван жил тутамд хоёр дахин ихэсдэг гэнэ.


Гэр бvлийн сонин

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 11:24 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax