2009-11-09
Батга ба гоо сайхан
Батга гэж энэ vрэвсэл заримдаа биднийг хvн харахын аргагvй болгож нийгэмд өөрөөсөө ичих, сэтгэлэээр унах, заримдаа бvр өөрийгөө vзэн ядах сэтгэгдэл төрvvлж болох юм.
Бидний ойр дотны хэн нэгэнд ийм юм тохиолдвол эхлээд эмчийн зөвлөгөө аваад дараа нь арга хэмжээгээ хэрэглэхийг зөвлөж байна. Учир хvндрэх юм бол энгийн хэрнээ аюултай энэ өвчин хvндрэл vvсгэж болохоор байгаа юм.
Энгийн батга гэж тосны булчирхай ба vсний уутанцарын архаг дахилттай өвчин. Голдуу бэлгийн бойжилтын идэвхжилийн vед өсвөр насныхан болон залуучуудад дааврын нөлөөгөөр тосны булчирхай зонхилон байрладаг газруудад /нvvр, нуруу, цээжний хэсэгт идээт цэврvv, гvвдрvv, зангилаа/ гарна. Эмгэг жам нь бэлгийн бойжилтын vед андоген эстроген дааврын шvvрэл vvснэ. Дээрх нөлөөгөөр тосны булчирхайн vйл ажиллагаа идэвхжиж тос их хэмжээгээр ялгарна. Тос их хэмжээгээр ялгарснаас vсний угт эвэршилт бий болдог. Агааргvйтэн ба аэроб биений эмгэг нөлөө ихсэж батгашил vvснэ. Харин батга хэмээх энэ vрэвслийг дотор нь нэлээд хэд ангилан vзэж байна. Анагаах ухаан өөрийн хvчин чадлаар батгыг эмчлэх аргыг олсон боловч заримдаа хvvхэд залуучууд өөрийн биеэ даасан байдалдаа тулгуурлан бохир гараар шахах, оролдох зэргээс болоод өнөөх нь хvндэрч бvр арилахгvй болоход хvргэж байгаа билээ.
Гvвдрvvт батга
Энэ батга нь янз бvрийн хэмжээтэйгээр жижиг улаан ягаан өнгийн гvвдрvvт тууралт нvvр, цээж, нуруугаар гарна. Голдуу жижиг хэмжээтэй байдаг.
Идээт хэлбэрийн батга
Идээт хэлбэрийн батга нь доороо их суурьтай тул нэлээд том хэмжээтэйгээр гvвдрvv маягтай болсон байдаг. Энэ батга шар ногоон тавтай байна. Хатаж шимэгдсэний дараа нөсөөжилт, өнгөц сорвижилт vvсдэг.
Нэвчдэст хэлбэрийн батга
Идээт хэлбэрээс цааш хvндэрч хэд хэдэн идээнцэрvvд нийлж нэвчдэс vvсгэж маш их тос ялгарна. Тос ихээр ялгарах нь анаэроб, аэроб бичил биетний vржих нөхцөл бvрдvvлж нэвчдэс бий болж комедон vvсч vсний булцуу өргөсч цуурдаг. Ийм байдал нь нvvрний арьсан дээр төдийгvй нуруу, толгойны vстэй хэсэг, цээж, чихний араар гарна. Vрэвсэлт процесс нэмэгдэж дермийн гvн рvv ордог. Энэ vед сорвижилт vvснэ.
Гvн идээт хэлбэрийн батга
Комедоны эргэн тойронд нэвчдэс vvсч долоо хоногийн дараа нэвчдэс зөөлөрч хагарна. Энэ vед хөндийгөөс зунгааралдсан ногоон ялгадас гарна. Ингэж гvн сорвижилт vvсдэг байна. .
Бөөгнөрч гарсан батга
Батганы хамгийн хvнд хэлбэр. Энэ vед том зангилаа vvсч дермийн гvн ба өөхөн эдэд эмгэг илэрч вандуй шиг томордог. Конглобат нь маш хатуу эмзэглэлтэй. Улаан хөхөрсөн өнгөтэй байна. Хоорондоо нийлж буглаа vvсгэдэг учраас их аюултай. Сорвижилт нь маш гvн байна. Овон товон нvхтэй эдгэдэг. Голдуу нуруу, цээжээр гардгаараа онцлогтой.
Ямар шинжилгээ хийх вэ?
-Демодекс шинжлэх
-Хеликобактер шинжлэх
-Цусны ерөнхий шинжилгээ гэсэн гол гурван шинжилгээ хийх шаардлагатай юм. Ямар төрлийн батга юунаас болж vvссэнийг нарийн шинжилгээгээр тогтоосны дараа л тохирсон эмчилгээ нvvрийг чинь сайхан болгож чадна.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 12:47 | Гоо сайхан, эрүүл мэнд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax