2009-11-09
Савлагааг нь задалснаас хойш сормуусны будгийг 2-4 сар хэрэглэж болно

Хугацаа нь хэтэрсэн гоо сайхны бүтээгдэхүүн гоо сайханд төдийгүй эрүүл мэндэд хор хохирол учруулдаг. Тиймээс та гоо сайхны хэрэгслийнхээ сав, боодлыг нээх үед түүний хугацаа нь хэдэн сараар багасдаг гэдгийг санах хэрэгтэй.

Сормуусны будаг, контур.

Савлагааг задалснаас хойш сормуусны будаг, контурыг 2-4 сар л хэрэглэж болно. Хэрвээ та үүнийхээ хугацааг хагас жил болгож уртасгахыг хүсвэл харанхуй, сэрүүн, хуурай газар хадгалах хэрэгтэй. Бүтээгдэхүүний чанар алдагдсан бол будаг үйрч, сормуус хоорондоо наалдаж эхэлнэ. Контур зунгааралдаж, зовхинд тэгш бус наалдана. Ямар ч гоо сайхны хэрэгсэлд, ялангуяа сормуусны будаг, контурт бичил организм нэвтэрвэл аюултай. Учир нь эдгээр хэрэгслийг нүдэнд түрхдэг учраас амархан үрэвсч, загатнадаг байна.

Уруулын будаг.

Уруулын будгийг савлагааг нээснээс хойш жил орчим хэрэглэж болно. Хэрвээ бүтээгдэхүүн муудсан бол эвгүй үнэр үнэртэж, гашуун амт амтагдаж, уруулын будаг тослог болж ирнэ. Мөн тэгш бус түрхэгдэж, бөөгнөрдөг байна.

Хумсны лак.
 Хумсны лак 4-8 сарын дотор чанараа алддаг. Хамгийн гол нь энэ бүтээгдэхүүнийг ямар нөхцөлд хадгалснаас бүрэн шалтгаалдаг байна. Хэрвээ та хумсны лакны тагийг нээгээгүй бол хоёр ч жил хадгалж болно. Харин бүтээгдэхүүн чанараа алдсан бол хэтэрхий өтгөн болж, хумсны толион дээр тэгш бус түрхэгдэж, амархан хатдаг байна. Лак түргэн хатвал муудсан гэж ойлгож болохгүй. Ийм үед түүн дээр тусгай шингэн нэмж болно.

Нүд, уруул хүрээлэгч харандаа.

Харандааг гурван жил хадгалж болно. Харин савлагааг задалснаас хойш ердөө л 6-12 сар хэрэглэж болдог байна. Хэрвээ бүтээгдэхүүн чанараа алдсан бол үнэр гарч, жигд бус түрхэгдэж, хугарч эхэлдэг. Үүнээс гадна буруу үзүүрлэснээс болж харандаа хугарах нь бий.

Биеийн тос.

Биеийн тосыг 4-6 сар хадгална. Байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн тос илүү түргэн мууддаг байна. Биеийн тос муудсан эсэхийг хуршсан үнэрээр нь мэдэж болно.

Нүүрний тос.

Нүүрний тосыг 2-6 сар хадгална. Синтетик бодис их агуулсан байх тусмаа илүү удаан хадгалж болно. Хэрвээ энэ бүтээгдэхүүн чанараа алдсан бол тосны тослог хэсгээс ус ялгарна. Үүнийг хольж болохгүй. Учир нь тосонд агуулагдах ашигтай элементүүд апь эрт үгүй болсон байдаг.

Хуурай тень, хацар өнгөлөгч, шахмал пудр.

Эдгээр бүтээгдэхүүнийг задалснаас хойш 1-1.5 жил хадгалж болно. Хэрвээ хадгалах нөхцөл алдагдсан бол 3-4 сараас хэтэрдэггүй байна. Бүтээгдэхүүн чанараа алдсан эсэхийг доорхи байдлаар мэдэж болно. Тень, хацар өнгөлөгч зөөлөн биш, үйрмэг болж, багсанд түрхэгдэхээ болино. Мөн үүнийг арьсан дээр түрхэхэд хүндрэл үүсч, жигд тараагдахаа больдог байна.
news.mn

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 12:51 | Гоо сайхан, эрүүл мэнд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax