2009-11-09
Хорт хавдраас сэргийлэх энгийн дүрэм

 - Юуны түрүүнд өдөрт 2,5 литр ус ууж занш. Энэ нь давсагны хорт хавдар тусах эрсдлийг даруй хоёр дахин бууруулж өгдөг. 
- Орой бүр арван ширхэг нандин чавга эсвэл хатаасан жимс идэх хэрэгтэй. Ингэвэл арван хоёр нугалаа гэдэс, түрүү булчирхайн хавдраас хамгаалах сайн зэвсэг болно. 
- 0,25 литр тослоггүй сүү өдөр бүр уух хэрэгтэй. Ингэвэл уушиг болон ходоодны хавдар тусах эрсдэл багасахад нөлөөлдөг.
- Өдөрт хоёр удаа шанцай, хулуу, лууван идэж заншаарай.
- Мөн шар буурцагийн төрлийн хүнсний бүтээгдэхүүн тогтмол хэрэглэж заншвал хөхний хорт хавдар тусахаас сэргийлж чаддаг байна.
- Яргай загас зэрэг тослог ихтэй загасны мах эсвэл загасны тос аль болох тогтмол хэрэглэ.
- Нарнаас хамгаалах шил зүүлгүйгээр гудамжинд гарахгүй байхыг хичээ. - Тамхи бага тат.
- Өдөр бүр спортоор хичээллэж, 2000- аас багагүй калорийг шатааж, зарцуулж бай.
- С аминдэм тогтмол хэрэглэхээ мартаж болохгүй.
- Мөн долоо хоногт дөрвөн цаг илүү унт.
- Шууд нарны гэрэлд биеэ шарахгүй байх хэрэгтэй.
- Долоо хоногт хоёр удаа иллэг хийлгэ. 
- Жилд нэг удаа тогтмол эмчийн үзлэгт орж байх хэрэгтэй. Энэхүү энгийн 15 зааврыг дагаж мөрдвөл хавдар тусах эрсдэл эрс буурах болно. 

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 12:59 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax