2009-11-09
Цусны бvлгээр хоолны дэглэмийг тодорхойлж болно


Тухайн хvний цус ямар бvлэгт хамаарахыг тодорхойлсны vндсэн дээр тохирох хоолны дэглэм барих нь эрvvл мэндэд сайн гэдгийг судлаачид тогтоожээ. Мөн хоолны дэглэм барих, цусны бvлэг хоёр нь хоорондоо харилцан уялдаатай аж.
Энэхvv уялдаа холбоонд зөрчил vvссэнээс тухайн хvний биед ямар нэгэн өвчний эх vvсвэр илэрдэг болохыг ч тогтоосон байх юм.

Та ямар бvлгийн цустай болохоо мэддэг бол хvнсний ямар төрлийн бvтээгдэхvvн хэрэглэж болохоо мэднэ.

I бvлэг
Хооллох дэглэмдээ аль болох бага зэргийн нvvрстөрөгч, харин уураг их хэмжээгээр хэрэглэх нь зохимжтой. Өдөр тутмын хэрэгцээндээ талх, гоймон бага хэрэглэвэл зvгээр. Харин өөх багатай мах ахиу хэрэглэж болно. Хоолны дэглэм буруу сахивал ходоодны шарх, vе мөчний өвчтэй болох магадлал ихтэй гэдгийг сана.

II бvлэг
Энэ бvлэгт хамаарагдах хvмvvс ихэвчлэн хорт хавдар, зvрхний шигдээс тусах нь элбэг. Тиймээс цагаан хоол тvлхvv хэрэглэх нь зохимжтой. Хоол хvнсэндээ шинэ ногоо, жимс, талх, цагаан будаа, гоймон тогтмол хэрэглээрэй.

III бvлэг
Ийм бvлгийн цустай хvн хоолны дэглэм хатуу баримтлах шаардлагагvй. Гэхдээ мах, сvvн бvтээгдэхvvн өргөн хэрэглэх нь сайн талтай.

IV бvлэг
Хамгийн ховор цусны бvлэгтэй хvмvvс. Өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй Ямар ч vед өвчин эмгэг тусах нь ховор. Гэхдээ шарсан хайрсан хvнсний бvтээгдэхvvн эрvvл мэндэд сайнаар нөлөөлдөггvйг санах хэрэгтэй.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 13:17 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


би ч жоохон амттай юм идвэл таргалчих гээд байдаг. сүүлдээ оройн хоолоо хасаж эхэлж байгаа. Өдөр нь дэлбэртлээ идээд орой юм идэхгүй байгаашд зөв үү
Бичсэн: dadido цаг: 14:02, 2009-11-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax