2009-11-10
Өргөстэй цэцгүүд сөрөг энергиэс хамгаалдаг


Сүүлийн үед эзэгтэй нар өрөө тасалгаагаа гоёмсог цэцгээр чимэх дуртай болжээ. Үнэхээр ногоон хүлэмж, цэцэгс нь гэрийн тав тухыг нэмэгдүүлэх төдийгүй эрүүл мэндэд тустай ажээ. Цэцэгс дотроо олон янз байдаг талаар өгүүлье.
Бидний сайн мэдэх зуун наст ургамал олон өвчнийг анагаах увидастай ажээ. Тухайлбал, ходоод, гэдэс, элэг, цөсөнд сайн ба тамир тэнхээ оруулдаг байна. Мөн ам гэмтэх, хоолой өвдөх болон шарх шалбархайд шүүсийг нь түрхэхэд тун сайн үр дүнтэй гэнэ. Энэхүү цэцгийг зарим өвчинд эмтэй найруулан хэрэглэдэг бол шарх сорвинд өөрийнх нь шүүсийг нь дангаар нь түрхдэг ажээ. Мөн лаварын навчийг эмчилгээний цэцэгт тооцдог. Үүнийг вазелинтай хольж түрхвэл сэвх арилдаг гэнэ. Тиймээс хэрэв таны нүүрэнд сэвх тогтсон бол заавал үнэтэй бүтээгдэхүүн авах шаардлагагүй, гэртээ лаварын навч л тарихад л хангалттай аж.
Бүх төрлийн өргөст цэцгүүд сөрөг энергиэс хамгаалдаг. Зарим хүнд үзэмжгүй санагддаг кактус хэмээх өргөст цэцэг нь гэр орныг тань хулгай, хар цагаан хэл ам, атаа жөтөө, хар хорон үйлдэл болон төрөл бүрийн сөрөг энергиэс хамгаална. Кактус нь янз бүрийн туяа, цацрагийг өөртөө шингээдэг тул зурагт үзэх, компьютер дээр ажиллах үедээ тавибал маш сайн.

Олон янзын гоёмсог цэцэгс байдаг ч эдгээрээс хамгийн сайн нь цикламен хэмээх цэцэг аж. Гэртээ тавихад маш чамин улаан цэцэг дэлбээлдэг бөгөөд тайвшруулж сэтгэлийг тань сэргээх увидастай юм байна. Цикламенийг мөнгөний цэцэг ч гэдэг. Энэ нь айл гэрийн орлогыг нэмэгдүүлж, мөнгөтэй болгодог ажээ.

Тиймээс бэлгэдлийг эрхэмлэдэг монголчуудад гэртээ ургуулбал тун ч тохиромжтой.

 

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 09:26 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax