2009-11-10
Бие организмаа цэвэршүүлж байх нь чухал

Ямар ч цэвэрлэгээ хийдэггүй тохиолдолд хэр хэмжээний хорт бодис хүний биед хуримтлагддаг юм бол. Энэ тухай та бодож байсан уу. Тэгвэл хүний бие организм нь бидний амьдардаг өрөө тасалгаанаас ялгарах зүйлгүй юм.

Байнга цэвэрлэж, цугларсан хир буртгийг арчиж цэвэрлэн хуримтлагдсан хогийг гаргаж хаядаггүй бол юу болохыг та лав төсөөлж байгаа биз дээ. Хүний бие махбодь ч гэсэн үүнтэй яг адил дутуу боловсорсон хоолны үлдэгдэл, ялзмаг түүнээс ялгарах элдэв хорт бодисоор байнга бохирдож байдаг бөгөөд түүнийг үе үе цэвэрлэж байх шаардлагатай.
Хэзээ үснийхээ засалтыг өөрчлөх, хэзээ гэртээ засвар хийхээ бид сайн мэддэг. Харин өөрийн дотор бие организмаа арчлах, цэвэрлэх тал дээр хэр хариуцлагатай ханддаг юм бол?
Магадгүй та олон удаа өөртөө амлалт өгсөн л байгаа. “Маргаашнаас ” л гүйж эхэлнэ, “Маргааш” өглөөнөөс л хоолны дэглэм сахина, “Маргааш” л …

Бие организмыг цэвэрлэх аргууд

”Бие организмаа цэвэрлэхгүй л бол төдий хэмжээгээр таны бие махбодь бохирдон, хорддог” хэмээн анагаах ухааны эцэг Гиппократ сургасан байдаг.
Бие организмыг цэвэрлэх үйл явц нь эрүүлжих маш олон аргад суурилдаг. Тухайлбал: өлсөх буюу мацаг барих эмчилгээ, тусгай хооллолт, хатха-йога… уур, саунд суух гээд бие организмаас илүүдэл хог шаарыг зайлуулах маш олон арга бий.
Цэвэрлэгээг хэзээ ч шууд эхэлж болохгүй. Таны хүссэн үр дүн, зөв бэлтгэлээс ихээхэн хамаарна. Учир нь цэвэрлэгээний явцад хорт бодисууд цуснаас гадагшилж эхэлдэг бөгөөд өөрийн гэсэн стрессээс бие организмыг гарахад нь тусалдаг.

Ачааллыг урьдчилан багасгах
Юуны түрүүнд, цэвэрлэгээ хийхийн өмнө бие организмын үүрч буй ачааллыг бууруулах хэрэгтэй. Яагаад гэвэл, хэсэг хугацаанд та мах, загас, сүүн бүтээгдхүүнээс бүрэн татгалзах хэрэгтэй болдог. Хэрвээ идэх шаардлагатай бол тун бага хэмжээгээр хэрэглэнэ.
Цэвэрлэгээний явцад таны хоол хүнсэндээ хэрэглэх үндсэн бүтээгдхүүн нь жимс, ногоо, шүүс, самар байх болно.
Хэдэн өдрийн турш зөвхөн тарвасны хоолны дэг сахих хэрэгтэй. Хэрвээ энэ дэглэмийг сахихад хүндрэлтэй байвал бүдүүн, хар гурилаар хийсэн талхыг нэмэлт тэжээл маягаар хэрэглэж болно. Тарвасны шүүс нь зөвхөн гэдэс дотрыг цэвэрлээд зогсохгүй элэг, бөөрний ачааллыг нэмэгдүүлдэг.
Мөн ургамлын хандтай цай, шинэ жимс ногооны шүүс уухаа мартаж болохгүй. Энэ нь организмаас илүүдэл хог шаарыг зайлуулахад тусалдаг юм. Булаг шанд эсвэл хайлсан ус бас ууж болно.
Хорт бодисыг зайлуулах “шүүр”-ний үүргийг түүхий ногоо, хивэгтэй талх гүйцэтгэдэг. Эдгээр нь гэдэсний хананд бэхэжсэн илүүдэл хуримтлалыг салгаж өгдөг онцлогтой.
Бие организмыг цэвэрлэгээнд бэлтгэх явцад хөдөлгөөн маш чухал үүрэгтэй. Гимнастик, бүжиг хийх, гүйх, алхах зэргээр аль болох хөдөлгөөнтэй байх шаардлагатай. Хоолны дэглэм сахихын зэрэгцээ халуун ууранд сууж байхыг эмч нар зөвлөж байна. Ингэхдээ долоо хоногийн туршид, нэг өдөр өнжөөд 20-30 минут суух хэрэгтэй. Харин хуурай халуун саун нь бие организмыг цэвэрлэх үйл явцад тийм ч тустай байдаггүй гэнэ.

Дэс дараалал чухал
Бие организмыг тодорхой дэс дарааллын дагуу цэвэрлэдэг. Эхлээд гэдэс дотроо цэвэрлэ. Дараа нь элэг болон бөөр, хамгийн сүүлд нь бие организмын шингэнийг цэвэрлэнэ. Ингэхдээ цэвэрлэгээний олон аргуудаас өөрийн биеийн байдалд илүүтэй тохирохыг нь сонгон хэрэглээрэй.
Туулгах, шээлгэх арга илүү үр дүнтэй бас хөрөнгө мөнгө их шаардахгүй давуу талтай ч урт удаан бус онцгой тохиолдолд цөөн удаа хэрэглэхэд тохирдог. Удаан хугацаанд цэвэрлэгээ хийх тохиолдолд ургамлын ханд хамгийн аюулгүй хэмээн ихэнх хүмүүс үздэг ч зарим тохиолдолд сөрөг үр дагавар үзүүлдэг талтай.
Урт хугацааны цэвэрлэгээнд ходоод гэдэсний замын үйл ажиллагааг сайжруулж, хорт бодисыг гадагшлуулах зорилготой ханд бэлдмэл хэрэглэх арга нь илүү тустай.
Бүгдийг нэг зэрэг хэрэглэх гэж яарахын хэрэггүй. Хүний бие организм нь нууцлаг, нарийн бүтэц бүхий цогц систем. Олон асуудлыг өөрөө зохицуулдаг бөгөөд харин түүнд нь туслах нь бидний гол зорилго юм шүү.

news.mn

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 09:28 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


asyylt bn
tgd jimseer yag hed honog hoolloh we?
Бичсэн: olyylaa цаг: 01:46, 2010-08-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax