2009-11-11
Өтгөн vстэй нохойг илж, эрхлvvлэх тусам хvний цусны даралт хэвийн байдаг

Нохой vнэхээр хvний сайн анд юм. Яагаад гэдгийг та доорх хэдэн сонирхолтой баримтаас мэдэж болох юм.

1. Нохойн эзнийхээ амьдралыг уртасгадаг

2. Нохойг идэвхитэй тэжээдэг хvн байнга хурдан явах, гvйх эсвэл дугуйгаар салхилна. Энэ нь эрvvл мэндэд тун тустай. Ер нь нохой нь өдөрт 10-15 км газар гvйх шаардлагтай байдаг. Тиймээс эзэн нь хvссэн хvсээгvй тамирчин болдог.

3. Том биетэй, хvчтэй нохой эзнийхээ гарын булчин, цээж, нурууны булчинг сайн хөгжvvлж өгдөг. Том нохой хөтөлсөн туранхай хvнийг та хараагvй байх.

4. Өтгөн vстэй нохойг байнга илж, эрхлvvлэхэд хvний цусны даралтыг хэвийн байлгахад нөлөөлдөг. Yvнийгээ нохой өөрөө мэдэх мэт хагас цаг тутамд эзэндээ илvvлж, таалуулах дуртай байдаг.

5. Гэр орон болон хvний аюулгvй байдалд тун тустай. Дайчин нохойтой хvн нохойгvй хvнээс 80%-иар илvv өөртөө итгэлтэй, өөрийгөө аюулгvй байдалд байна гэж бодоход нөлөөлдөг.

6. Нохойтой хvн бусадтай ярих сэдэв ихтэй байдаг. Их шог хошин, марзан бас яриасаг болно.

7. Мөн залуучуудад гудамжинд бvсгvйтэй танилцахад тэд тусална. Ямар ч асуудал,
хvндрэлгvйгээр харж явдаг бvсгvйтэйгээ шууд яриа өдөхөд нохой ашигтай шvv.

8. Бэлхvvсээр таргалахгvй байх, хогны сав амархан дvvрэхгvй байх зэрэгт ч тустай. Хоолны vлдэгдэлтэй сав суулгаа цэвэрлэхэд ч амар байна.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 09:14 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax