2009-11-11
Халуунд хайлдаггvй шоколад

Дэлхийд шоколадны vйлдвэрлэлээрээ тэргvvлэгч Швейцарийн "Barry Callebaut" компанийн мэргэжилтнvvд халуун тэсвэртэй шоколад бvтээлээ.

Ийм шоколад зөвхөн цельсийн 55 градуст л хайлах ба бусад vед хэлбэрээ алддаггvй аж. "Энэ бол гайхалтай санаа" хэмээн шинэ бvтээгдэхvvний дээжийг амталж vзсэн хvмvvс магтаж байна. "Галт уул" хэмээх нэртэй халуунд тэсвэртэй шинэ төрлийн шоколад нь хэрэглэгчийн гар, цvнхэнд хайлж сандаргахгvй юм байна.

Vvнээс гадна "Галт уул"-ын ашигтай шинж чанар нь ердийн шоколадыг бодвол эрчим хvчний vнийн хувьд 90 хувиар бага юм. Компанийн удирдлагуудын мэдэгдэж буйгаар халуун тэсвэрлэгч "Галт уул" өмнөд зvгийн халуун орнуудын зах зээлийг нэлэнхvйд нь эзэгнэх боломжтой гэнэ.

Тухайлбал, энэхvv шинэ төрлийн шоколад vнэ ихтэй хөргөгч худалдаж авах санхvvгийн боломж хомсын улмаас дэлгvvрийн лангуунд хайлмагтсан шоколад борлуулдаг Энэтхэг, Хятад зэрэг орны хэрэглэгчдэд илvv эрэлттэй байж болох юм.

Сvvлийн жилvvдэд баруун Европ, хойд Америкийн орнуудад шоколадны хэрэглээ нэлээд багасчээ. 2008 онд барууны томоохон найман орны хэрэглэгчдийн шоколадны худалдан авалт өнгөрөгч жилvvдтэй харьцуулахад хоёр хувиар, Америкт найман хувиар буурсан vзvvлэлттэй байна.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 09:07 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax