2009-11-10
Эрдэмтэд хvний бодлыг уншиж эхэллээ

Хvн юу бодож байгааг тааж, уураг тархины идэвхид дvн шинжилгээ хийх шинэ технологи боловсруулсан тухайгаа Америкийн Калифорнийн их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ. "Нейроны дахин хөтөлбөрчлөл" нэртэй энэхvv шинэ технологи хvн уураг тархиныхаа идэвхийн vндсэн дээр vзсэн зvйлийн хөдөлгөөнт зургийг сэргээх боломж олгодог байна.
Энэхvv шинэ технологийг аль хэдийнэ олон нийтэд танилцуулж эхэлсэн бөгөөд хvний vзэж харсан зvйлд уураг тархи дvн шинжилгээ хийж видео клипийн нэг адил хэрхэн сэргээн харж болдгийг эрдэмтэд vзvvлжээ.
Тэдний өгvvлж байгаагаар бол энэхvv технологийг янз бvрийн зорилгод, тухайлбал хvний санаа бодол хийгээд цаашид юу хийхээр төлөвлөж байгааг нь унших зэрэгт ашиглаж болох юм байна. Мөн vг хэлж, бичиг бичиж чаддаггvй хvмvvстэй холбоо тогтооход ч ашиглаж болох гэнэ.
olloo.mn

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 09:33 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax