Хумсаа мэрдэг хүүхэн нөхөртөө хаягддаг
Эр нөхрийнхөө дэргэд хумсаа бүү мэр. Тийм хүүхнүүд гол төлөв эр нөхөртөө хаягддаг.
Хэрэв нөхөртөө хандаж ямар нэг үг хэлэх гэж байгаа бол урьдаар хэлэх үгээ заавал нягталж бай. Дэмий үг дэмий байдаг. Бодлогогүй үг хэлснээс болж та хоёрын хооронд хэрүүл гарч улмаар амьдралд чинь ан цав гарах вий. Болж өгвөл нөхөртөө бялдуучилж бай.
Нөхрийнхөө сайн талыг байнга магтан ярь. Наалинхай ааш ямар ч ширүүн догшин занг зөөллөдөг увидастай юм шүү. Нүүр амаа хэтрүүлж бүү буд. Эрчүүд хүүхнүүдийг унаган төрхөөр нь л харахыг хүсдэг.
Хэрэв та гэрлээгүй бол таалагдсан эртэйгээ юу юугүй хүүхэд шуухад бүү ярь. Янаг харагдахыг хичээж болно. Гэхдээ хэт маяглах нь тэнэг хэрэг.
Хайртыгаа аль болох инээлгэж бай. Шогч мэдрэхүй эрчүүлд их таалагддаг юм.
Муур тэжээвэл ухаантай болно
Европ хүүхнүүдэд муур тэжээх дуртай. Үүнийгээ бөөн баяр баясгалан болгодог. Яагаад гэвэл тэдний хувьд муур нь дотнын хань нөхөр болдгоос гадна ухаан санааг нэмэгдүүлэхээс гадна элдвийн архаг өвчин хуучаас сэргийлдэг гэж үздэг.
Учир нь муурнаас ялгарах амьд дулаан ялгаруулагч нь хүнийг архаг өвчнөөс сэргийлэгч болдог байна. Хэрэв бүсгүй та гэртээ хөөрхөн муур тэжээе гэж бодох юм бол, охин муур л тэжээгээрэй. Яагаад гэвэл эр муурнаас хүмүүс харшил авамтгай байдаг. Муурны эр бэлгийн эс хүнд харшил үүсгэдэг болохыг нь эрдэмтэд тогтоосон байна.
Монголчууд эрт дээр үеэс л муур эзнээ үхээсэй гэж байнга хараадаг хэмээн үздэг тул муурнаас цэрвэдэг. Тиймээс өнөөдөр ч монголчууд муур харахаараа цочин зэвүүцдэг билээ.
Харин муурнаас айх хэрэггүй. Түүнд сайн тал олон бий.
/Хань/