2009-11-19
Эрчvvд барагтай л бол би чамд хайртай гэж хэлдэггvй

Эрчvvд найз бvсгvйдээ хичнээн хайртай байсан ч барагтай л бол “Би чамд хайртай” гэж хэлдэггvй гэдэг тиймээс ихэнх эмэгтэйчvvд эрчvvдийн хайр халамжинд сэтгэл дундуур явдаг.

Ингэлээ гээд бvсгvй та сэтгэлээр унадаг бол арчаагvйгээ харуулж буйн шинж. Харин тvvнийхээ оронд эрчvvдийг байлдан дагуулах тухай л бодох хэрэгтэй. Эрчvvд бол хэзээ ч засрашгvй хувиа хичээсэн улс. Тэгээд л “Би чамд хайртай” гэж хэлэхгvй байхыг хичээдэг.

Гэхдээ эрчvvдээр “Би чамд хайртай” гэж мянган удаа хэлvvлсэн ч чадах тийм онцгой увидас бvсгvй танд бий гэдгийг битгий мартаарай. Эрчvvд бол төрөлхийн дээрэнгvй зантай хvмvvс бөгөөд наалинхай ааш зан гаргаж, муур шиг янаглах нь тэдний хувьд “сураагvй тоглоом” юм. Vvнийг эвдэж болох уу? Болно гэж сэтгэл зvйчид хэлж байна.

- Бvсгvй та найз юуны тvрvvнд залуусынхаа ааш занг ойлгож, тохируулан харьцаж сурах хэрэгтэй. Эхлээд тvvнийхээ зарим нэг онцлогийг сана, тэгээд яаж харьцах ёстойгоо тодорхойл.

- Хэрэв найз хархvv чинь таныг энхрийлэхгvй, хvмvvсийн нvдэн дээр vнсэхгvй, “Би чамд хайртай” гэж хэлэхгvй байвал тvvнийг шахаж шаардах хэрэггvй. Энэ нь зөрvvд занг улам хөдөлгөх болно. Энэ нь магадгvй танаас хөндийрөх шалтаг ч болж мэднэ.

- Хэрэв эр хvнийг энхрийлж, илж таалвал тэр бас намайг энхрийлэн хайрлаж магадгvй гэж найдах хэрэггvй. Наалинхай, янаг байдал нь хайр сэтгэлтэйгээ харуулж буй хэрэг гэж та бодож байна уу. Тэгвэл та буруу боджээ. Эрчvvд vvнийг чинь бvсгvй таны сул тал, аальгvй саваагvй зан, хуурамч дvр төрх мэтээр хvлээж авна.

- Эрчvvд нэг л зvйлийг хайрлаж энхрийлдэг. Эрчvvдийн хайрлаж энхрийлэх дуртай тэр зvйл нь бvсгvй таны булбарай бие юм. Эрчvvд эмэгтэйчvvдтэй ойртох, янаглаж амраглахаа зөвхөн бэлгийн харьцаагаар хязгаарладаг. Энэ нь бvсгvй хvнд хамгийн бага мэдрэмжийг төрvvлдэг. Эрчvvд эмэгтэй хvнтэй нvцгэн биеэрээ шvргэлцэх л юм бол хурьцал vйлдэх ёстой мэт ойлгодог.

- Эр хvнийг эелдэг зөөлөн, энхрий ялдам болгохын тулд яах ёстой вэ? Ингэхийн тулд тvvний ухамсарт тогтсон “Нvцгэн бие бол сексийн эхлэл” гэсэн ойлголтыг эвдэж хаях хэрэгтэй. Тэгвэл vvнийг яаж эвдэх вэ. Vvнийг эвдэхийн тулд иллэгэд явуулах хэрэгтэй. Бас тvvнийг хурьцал vйлдэхгvйгээр цэнгэж сургах хэрэгтэй. Энэ нь бэлгийн харьцаагvйгээр бусдын биеийг мэдэрч сурахад нь тус болно. Та өөрөө ч иллэг хийж өгч байгаарай. Энэ нь аажмаар секс өдөөлт биш харин анхаарал халамж гэдгийг ойлгох болно.

- Эрчvvд энхрийлж хайрласан дотно зангаа бусдад харуулахаас ичдэг. Ялангуяа хvvхэд байхдаа хатуу эхийн гарт байж, эх нь юм болгонд хvvгийнхээ санал санаачлага бvрийг дардаг байсан гэсэн vг. Хvv нь том болоод эх шигээ эмэгтэйг хайж эхэлдэг. Тиймээс таны хань халамжтай эелдэг дотно биш бол та өөрийгөө тvvний эхтэй адилхан биш байгаа даа хэмээн өөрөөсөө асуу.

- Хэрвээ та тvvнтэй яг адил бvх юманд хошуучилдаг бол тvvний энхрий дотно занг vгvйсгэж байна гэсэн vг. Эр хvн өөрийгөө ивээн тэтгэгч, хамгаалагч гэдгийг мэдэрч байх нь чухал шvv. Энэ нь аливаа ямар нэг хvмvvжлийн арга барилаас илvv нөлөөлдөг.

- Хатуу эхийн гарт өсөж хvмvvжсэн эрчvvд хvчтэй, бусдаас хамаардаггvй дураараа аашилдаг эмэгтэйчvvдээс дөлж, сул дорой, ичимтгий, жавхаалаг бус, арчаагvй эмэгтэйчvvдэд улам их татагддаг.
Хэрэв бvсгvй та эрчvvдийг хэдий чинээ ойлгож чадаж байна төдий чинээ тvvний арга эвийг нь олж өөрийнхөө араас дагуулах болно шvv.


ГЭР БYЛИЙН СОНИН

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 12:52 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


би энэ үгийг бараг хэлэх дургүй. Хамаагүй хэлдэггүй үг л гэж боддог.
Бичсэн: dadido цаг: 22:25, 2009-11-19 | Холбоос | |


яг тийм.мангар үнэн
өсөхдөө айгаад л сургуульд айгаад одоо ч айгаад л...заримдаа ч яадын п гэж орилох ч сайхан шүү...айдас дандаа л байх юм даа. зоргоороо явж байгаад хальтирчих вий гэж бас айна айна айна...харин үхлээс бол яг айж харагдаач
Бичсэн: dadido цаг: 22:21, 2009-11-19 | Холбоос | |


бага байхад ээж аавдаа загнуулах вий гэж айна
жоохон томроод сургууль төгсөж чадахгүй байх вий гэж айна
ажилд ороод бүтэхгүй байх вий гэж айна
хүнд дурлаад тоохгүй байх вий гэж айна
хүнтэй суугаад салчих вий гэж айна насаараа л ингэж явахаар намайг алаад аль гэж хэлэхээс айна. эр эм гэлтгүй насаараа л айдастай байгаа биз дээ.
тэхээр зоргоор нь зөнгөөр нь л орхиод амьраад явуул болжаам даа алга ташилт
Бичсэн: director цаг: 17:10, 2009-11-19 | Холбоос | |


заки бєєн туршлага хар праагчиг яриад байна уу.
Бичсэн: dao цаг: 16:52, 2009-11-19 | Холбоос | |


өө тэгээл яваандаа зан зангаа мэдэлцээд бүх юм окей болно дөө, сэтгэлээ унагааж далан долоон юм бодож духандаа үрчлээ суулгажаахаар өөрөөрөө л байгаад, жижкэн уиукэн санаачлага гаргаад байхад болоол яавчий шд
Бичсэн: director цаг: 16:49, 2009-11-19 | Холбоос | |


Чатан дээр чинь харилцъя
Бичсэн: Гүнж цаг: 16:21, 2009-11-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax