2009-11-20
Амнаас эвгүй үнэр гараад байвал яах вэ?
Ямар нэг өвчин зовиургүй атлаа амнаас эвгүй, өмхий үнэр гарахыг анагаах ухаанд халитоз гэдэг. Буффалогийн их сургуулийн эрдэмтэд нь үүний шалтгааныг нь олж тогтоосон тухайгаа Америкийн стоматологийн холбооны хурал дээр мэдэгджээ.

Мэргэжилтнүүд нь судалгаандаа халитозтой 21 хүн, халитозгүй 36 хүнийг хамруулан амны хөндийг нь судалжээ. Ингэхэд Халитозтой бүх хүмүүсийн хэлнээс авсан хусамнаас Solobacterium moorei гэдэг нэгэн төрлийн бактер илэрчээ. Мөн халитозгүй боловч буйлны үрэвсэлтэй дөрвөн хүний хэлэн дээрээс Solobacterium moorei бактер илэрсэн байна.

Ингээд судлаачид нь хэлэн дээр амьдардаг Solobacterium moorei бактер нь амнаас эвгүй үнэ гарахын гол шалтгаан гэж үзжээ. Хэлний гадаргуй дээрх амьдардаг Solobacterium moorei бактер нь өмхий үнэртэй нэгдэл, тосоллог хүчил ялгаруулдгийн уршгаар ийнхүү амнаас эвгүй үнэр гардаг юм байна.

Амнаас эвгүй үнэр гарахын 80-90 % нь Solobacterium moorei төрлийн бактер гол буруутан нь байдаг бөгөөд үлдсэн цөөн хувьд нь уушиг, хамрын хөндийн эмгэгүүдтэй холбоотой байдаг ажээ.

Амнаас эвгүй үнэр гардгийг болиулахын тулд хэлний гадаргуйг өдөрт хоёр удаа тусгай сойзоор цэвэрлэж, бактерийн эсрэг үйлчилгээтэй оо хэрэглэж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ арга нь тун сайн үр дүнтэй байгааг туршилтаар нотолсон байна dandaa.mn
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 11:07 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax