Тамхи нь зүрхний шигдээс өвчний гол үүсгэгч болох нь. Тамхи татах нь зүрх, уушигны өвчин, хорт хавдар болоод бусад өвчин эмгэгийг үүсгэдэг байна. Тамхи их татдаг эмэгтэйчүүдэд 50-иас доош насандаа зүрхний шигдээс өвчин тохиолдох явдал, тамхи татдаггүй эмэгтэйчүүдтэй харьцуулбал 7 дахин их байдаг байна. Мөн жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэдэг бол түүнээс ч ихээр тохиолддог талтай байна.
Витамин С-г туулгагч болох нь. Нэг ширхэг янжуур татахад бие мах бодиос 25 гр. витамин С туулган устгадаг байна. Зарим судалгаанаас үзэхэд тамхи их татдаг хүмүүс өдөрт 140 гр-аас багагүй, витамин С хэрэглэж байх шаардлагатай болох нь харагджээ.
Америкийн халдвар судлалын нийгэмлэгээс тамхинаас гарахын ач тусыг дараахь жишээ баримтаар харуулж байна. Үүнд:
- Тамхи татахгүй 20 минут болсны дараа даралт болоод зүрхний цохилт багасч хэвийн байдалд орох бөгөөд цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэнэ.
- 24 цагийн дараа зүрхний шигдээс аюул буурна.
- 48 цагийн дараа амтлах, үнэртэх мэдрэмж сайжирна.
- 72 цагийн дараа мөгөөрсөн хоолой уужирч амьсгалахад амар болно. Мөн уушигны багтаамж их болно.
- 14 хоногоос 3 сарын дараа цусны эргэлтийн систем сайжирч, уушигны багтаамж мөн нэмэгдэнэ.
- 1-9 сарын дараа ханиалгах, хамар битүүрэх, ядрах, амьсгал давхцах зэрэг багасч, биеийн ерөнхий эрч, хүч дээшилнэ.
- 5 жилийн дараа уушигны хавдраар нас барах түвшинг бууруулж чадах юм. Тамхины найрлаганд хорт хавдар үүсгэж болзошгүй 30-аад элемент байдаг байна. Мөн бусад төрлийн хавдраар өвчлөхөөс сэргийлж чадна.