2009-12-03
Ой санамжаа сайжруулах 10 арга

 

1. Ой санамжаа яаж ажилладгийг мэд. Ой санамжаа хэрхэн ажилладгийг мэдэх нь сайжруулах арга замыг сонгоход тань тусална. Хvн амьдрах хугацаандаа тохиолдсон зvйл, өөрөө хvссэн зvйлээ санаатайгаар сурдаг.

Тиймээс бид ерөнхий болон хувийн мэдээллийн арга байдаг гэж хэлж болно.
2. Ой санамжаа хадгалах, хөгжvvлэхийн тулд цараах зvйлсийг хийж болно. Мэдрэхvйгээр ялган салгах, оюун санаандаа төсөөлөх, vг болон зурвас, уялдаа холбоог нь тогтоох, ангилах, давтах, дасгалжих, хэсэг болгон хуваах, ой санамжид туе бологч хvчин зvйлvvдийгсануулагч болгожхэрэглэх.
3. Өөрийгөө дэмжих, идэвхтэй бай. Ой санамж хөгжих эсэх нь дэмжиж өөдрөг байхаас шалтгаалдаг. Хvнийг дэмжиж урам хайрлахад хийж буй зvйл нь дурсамж болон vлдэг гэж анхаарлаа төвлөрvvлдэг. Тvvнээс гадна хvнийг дэмжиж урамшуулахад тэд өмнөө зорилго тавин ажилладаг байна.
4. Амьдралын сайхныг амсаж, хvнийхээ хувьд хөгж. Таны төрөлхийн өдөөгч болох цэнгэх, ойлгох, баяжуулах, бусадтай харилцаа тогтоох зэрэг нь ой санамжийг тань дэмжин урамшуулагч болж болох юм.

5. Ой санамжинд анхаарал чухал байдаг. Анхаарлаа төвлөрvvлэх нь зарим зvйлээ хvссэн хугацаагаараа ой санаандаа хадгалахад нь тусална Таны эргэн тойрон анхаарал татах элдэв зvйлээр хvрээлэгдсэн байдаг бөгөөд таны доторх анхаарууштай мэдрэмж, бодол санаа, мэдрэхvйтэй сөргөлдөж мэдэх юм.
6. Сурах болон амьдрах хэлбэрээ зохио! байгуул. Ой санамж ер нь цэгцтэй байдаг. Ямар ч зvйлийг, хvмvvсийг, мэдээллийг эмх цэгцтэй хадгалдаг учир та ч бас эмх замбараатай санадаг.
7. Эрvvл мэндээ анхаар. 30 нас хvрээд тархи, мэдрэлийн систем зэрэг биеийн бvх эрхтэнд өөрчлөлт гардаг. Мөн янз бvрийн өвчин, таагvй байдал нь ой санамжинд сөргөөр нөлөөлдөг. Эрvvл мэндээ хамгаалахын тулд төлөвлөгөө гаргах нь чухал.
8. Сэтгэлийн дарамт, ядаргаагаа тайлагтун. Сэтгэл санааны байдал, мэдрэмжvvд нь ой санамжинд сөргөөр нөлөөлдөг. Хvчтэй сэтгэгдэл нь эргэн тойрондоо болж байгаа зvйлст анхаарлаа төвлөрvvлж чадахгvйд хvргэнэ.

9. Хөгширч байгаагаа хvлээн зөвшөөрөхийн зэрэгцээ тэмц. Бид хөгшрөх тухай болон тэр vеийг хэрхэн даван туулах тухай боддог байх хэрэгтэй. Ямар нэг зvйлийг сайн санаж байгаа нь зөвхөн настай холбоотой биш. Идэвхтэй байх тэмvvлэл, анхаарлаа төвлөрvvлэх чадвар, хэр зэрэг нягт нямбай байх, хэр эрvvл байхтай шууд холбоотой байдаг.
10. Ой санамжаа хөгжvvлэх аргыг турших vедээ өөрөө өөртөө багш бол. Та өөрийгөө хvмvvжvvлж, дэмжиж, урагш явахад 3 чухал зvйл шаардлагатай. Зөвшөөрөх, хамгаалах, хvч чадал. Эцэст нь та өөрийн байдал, амьдралынхаа талбарт ой санамжаа сайжруулах өөрчлөлтийг хийнэ.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 13:27 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax