2009-12-03
Чулууны зурлага

Хумх
Хумхын ордынхонд анар болон циркон чулуу ээлтэй сайн. Анар нь хайр дурлал, vерхэл дотнослыг билэгддэг байна. Yргэлж дурсан санаж явахаа илэрхийлье гэвэл найздаа анар чулуутай бөгж бэлэглээрэй. Анар нь хоолой болон толгойн өвчинд сайн төдийгvй халуун буулгах vйлчлэлтэй гэнэ. Мөн анар чулууг зvvсэн хvн vргэлж хөгжилтэй цовоо, гэгээн бодол хvсэлтэй явдаг. Харин хулгайн замаар орж ирсэн анар зовлон авчирдаг ажээ. Циркон нь дорно дахинаа ихэд хvндлэгддэг vнэт чулуу. Циркон зvvсэн хvний оюун ухаан саруусаж, сурах эрмэлзэл нь сэргэж, сэтгэлгээ нь задардаг байна. Хөхөвтөр туяатай циркон араатан амьтдын болон хорт могойд хазуулах аюулаас сэргийлдэгт тооцогддог.

 

Загас
Энэ ордны чулууд нь сувд, ягаан болор юм. Сувд олон өнгөтэй байдаг бөгөөд урт наслуулж, аз жаргал авчирдаг. Сувд зvvсэн хvний нvд нь цоглог болж, ирээдvйгээ зөгнөн мэдрэх чадвартай болой. Мөн хар цагаан хэл ам болон бvтэлгvй дурлалаас сэргийлдэг. Сувдны өнгө, өнгөний хувиралт эзнийхээ эрvvл мэнд, сэтгэл санааны байдлыг илэрхийлдэг. Эзнээ нас барахад гоёмсог өнгөө алдана. Хэн нэгэн хvн танд сувдтай эдлэл бэлэглэвэл таныг хvсч байгаагаа илэрхийлж байна гэсэн vг. Ягаан болор таныг амжилт ялалт руу хөтөлнө. Согтохоос сэргийлж, ухаан бодлыг саруулсгана. Эзэндээ олз, ашиг, аз жаргал авчирна. Харин хайртай хvнд тань хэн нэгэн ягаан болор бэлэглэвэл болгоомжлоорой. Ягаан болор vнэнч дурлалы билэгдэл болох нь ч бий.

Хонь
Ивээлтэй чулуу нь алмаас эрдэнэ, бадмаараг. Алмаас эрдэнэ бол хамгийн vнэтэй гоёмсог чулуу. Эр зориг, тэсвэр хатуужил, цэвэр ариун ёс суртахууныг билэгддэг. Уур хилэнг номхотгож, зугаа цэнгэлээс хөндийрvvлж, эрч хvч итгэл vнэмшлийг өгдөг. Ажил vйлст амжилт авчран өвчин зовлонгоос сэргийлэн хэл ам, хараалаас хамгаалж, урт наслуулдаг гэнэ. Алмаас эрдэнийг сахиус болгон зvvн гартаа буюу хvзvvндээ зvvх ёстой бөгөөд чулуу таны арьсанд хvрч байвал сайн. Буруу замаар ирсэн чулуу ихээхэн гай зовлон авчирна. Бадмаараг нь тачаангуй, гал халуун хайр дурлалын билэгдэл болдог. Хайр дурлалд аз жаргал авчирна. Дурласан хvндээ бадмаарагтай эдлэл бэлэглэвэл та амжилт олно шvv. Өгөөмөр сайхан сэтгэлтэй хvнд амжилт бvтээл, алдар гавьяа авчирдаг. Муу хvнийг хорлоно. Шархыг тvргэн эдгээж, тархины наалдангыг анагаан цус алдалтыг тогтооход сайн нөлөөтэй. Бадмаараг харлавал эзэнд нь аюул заналхийлж байна гэсэн vг.

Yхэр
Энэ ордны ивээл чулуу нь оюу, индраанил юм. Оюу нь хувиршгvй, vнэнч сэтгэлийн билэгдэл болдог. Хосуудад эе эв, аз жаргал авчирдаг. Аливаа дайсагнал, хэрvvл маргааныг тасалж эвлэрvvлдэг. Баян тансаг болгодог. Муу хvнийг улам харгис хэрцгий болгоно. Мөнгөнд шигтгэсэн оюу зvvд зөн эвгvйрэхэд, цус алдахад, шар өвчний vед ээлтэй сайн. Эзнийхээ өвчин зовлонг авч, муу юмнаас зайлуулдаг. Бэлгэнд ирсэн оюу өнгөө хувиргавал эзэн нь өвдөнө. Индраанил нь шударга, цэвэр ариун, даруу төлөв зангийн билэгдэл болдог. Хосуудын сахиус. Энэ чулуу нь хvний мэдэх ухаарах хvслийг бадрааж, ой тогтоолтыг сайжруулан, ухаалаг байхад нь тусална. Атаа жөтөө, гvтгэлэг, хэл амнаас хамгаалж, дээдсийн ивээлд багтахад сайнаар нөлөөлнө. Зvрх судасны өвчтэй, эсвэл багтраа өвчтэй хvн зvvн гартаа индраанил шигтгээтэй бөгж зvvвэл сайн.

Ихэр
Ихрийн ордны чулуу бол гартаам, биндэръяа юм. Гартаам нь уур хилэн, хов живнээс холхон явах боломжийг бvрдvvлдэг. Элдэв хорлол, нvдний хорноос хамгаална. Эзэндээ ээлтэй, хvмvvст цэцэн vг, ухаан хайрлаж, нvднийх нь харааг сайжруулдаг. Хоолой, шvдний өвчин, архагшсан ханиадны vед гартааман зvvлт зvvвэл хурдан анагаана. Биндэръяа нь цэнхэр өнгөтэй чулуу. Хайр сэтгэлд аз жаргал авчирна, харилцаа холбоо удаан хугацаагаар бэхжvvлж өдөг. Биндэръяа зvvсэн хvн амьдралын баяр баясгалантай, аз жаргалтай болдог.

Мэлхий
Энэ ордны ивээлтэй чулуу нь саран чулуу, маргад, барын нvд юм. Саран чулуу нь сарны нөлөөллийн ид шидийг агуулдаг. Тэргэл сартай өдөр болгон даваа гаригт мэлхийн ордныхонд ивээлээ хайрладаг. Аливаа саад бэрхшээлийг давахад тусална. Хvнд хэцvv нөхцөлд ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлдөг. Мэдрэлийн өвчний vед мөнгөнд шигтгэн зvvж хэрэглэдэг. Маргад бол ирээдvйг зөгнөн харах боломж олгон, муу бvхнийг хөөн зайлуулдаг, зvрх сэтгэлийг чангатгадаг. Нvдний харааг сайжруулж, хорхой шавьжнаас сэргийлнэ. Маргадыг удаан зvvвэл нас уртасна. Бусдад хууртахгvй, vнэнч сайн ханьтай байя гэвэл алтанд шигтгэсэн маргад зvvгээрэй. Мэлхийн ордныхонд номин, анар чулуу зохихгvй.

Арслан
Энэ ордны ивээлтэй чулуу нь хув, молор эрдэнэ юм. Хувыг олон өвчинг анагаах гайхамшигтай чулуу гэдэг. Арьс өнгөний, хоолойн, vе мөчний өвчинд нэн сайн. Мөн элдэв хараал жатгаас хамгаална. Хоолой боох, зvрх дэлсэх, цус алдахыг зогсоодог. Жирэмсэн эмэгтэй хуван зvvлт зvvвэл амархан нярайлдаг. Хvvхдэд хув зvvлгэвэл эрvvл энх бойждог. Нойргvйдвэл дэрэн дороо, эсвэл орныхоо толгойд хув тавьдаг. Молор эрдэнийг зvvвээс дээдсийн ивээл багтаж баяжна. Аян замын сахиус болдог. Дайсныхаа санаа бодол, хvсэл зоригийг таньж мэдэхэд тусалдаг. Багтраа өвчнийг анагаана. Өшөө хорсол, заналхийллийг номхруулж, хvсэл тачаалыг даран, эр хvнд цэцэн ухаан, эмэгтэй хvнд олон vр заяана.

Охин
Ногоолин, чон чулууд ивээлтэй сайн. Ногоолин нь “амьдралын чулуу” гэгддэг. Хvч тамир нэмж, өвчин зовлонгоос хамгаална. Тархины архаг vрэвсэл, элэг бөөрний өвчлөлийн vед сайн нөлөөтэй. Нvдний харааг сайжруулдаг. Мөрийтэй тоглоомонд хожил, тэмцээнд ялалт авчран хар цагаан хэл амнаас сэргийлнэ. Аянга цахилгааныг зайлуулж, бусдыг эзэндээ vнэнч байлгах увдистай. Чонын арьсны өнгийг сэргээн засч, шvдний өвчинд халуурахад ээлтэй сайн. Газар хөдлөх, эндэх аюулаас авардаг. Эдгээр чулууг шар алтан дээр шигтгэж хэрэглэж болохгvй.

Жинлvvр
Энэ ордны чулуу бол номин, опал юм. Опал гэдэг нь солонгын өнгөөр туяарсан vнэт чулуу. Итгэл найдвар, vнэнч сэтгэлийн билэгдэл болдог. Аливаа шинэ эхлэлийг ивээдэг боловч эзэн нь хувиа хичээмтгий, шуналтай бол хэзээ ч амжилтанд хvрдэггvй. Тогтвор муутай, олон ааштай хvмvvс энэ чулууг хэрэглэхдээ болгоомжилбол зохино. Зөн билгийг ивээдэг. Опалыг зvvсэн хvн бусдыг ховсдох чадвартай болдог. Опалыг бусдад бэлэглэдэггvйн учир нь атаа жөтөөг төрvvлдэг. Тахлаас хамгаалдаг. Алтанд шигтгэж хэрэглэх нь тийм ч сайнгvй. Энэ ордны хvний сул дорой, тогтворгvй, хувирамтгай занг номин зөөлрvvлдэг. Арьс өнгөний болон vе мөчний өвчтэй хvн номин зvvлт зvvвэл сайн.

Хилэнц
Ивээл чулуу нь шоргоолжин чулуу, анар юм. Шоргоолжин чулуу нь анарын нэгэн төрөл бөгөөд цусан улаан өнгөтэй байдаг. Жирэмсэн эмэгтэйн гол сахиус болдог. Хvч чадал хайрладаг. Хутга мэсний шархыг эдгээж, цус алдахаас сэргийлдэг. Хvмvvст найрсаг сэтгэл төрvvлж, vл ойлголцох байдлыг зайлуулдаг. Яр шархыг эмчилж, ой ухааныг сайжруулдаг. Анар нь хэд хэдэн төрөл бvхий хагас vнэт чулуу.

Нум
Нумын ордын гол чулууд нь ягаан болор, молор эрдэнэ юм. Ягаан болор эзэндээ аз хийморь, амжилт авчирдаг. Хэрvvл маргааныг таслан зогсоодог. Энэ чулуун дээр нар сарыг сийлэн зvvвэл хор, хордох аюулаас хамгаална. Молор эрдэнэ нь дээдэст ивээгдэж, баяжихыг билэгддэг. Дайсныхаа санаа бодол, хvсэл зоригийг урьдчилан тааварлах боломж олгодог. Ажил албандаа зөв шийд гаргахад нөлөөлдөг. Нойргvйдэх болон багтраа өвчинг анагаадаг. Уур хилэн, хvсэл тачаалыг номхруулдаг. Алтанд шигтгэсэн чулуу ирээдvйгээ харах боломж олгон, сэтгэлийн тэнхээ хайрлана.

Матар
Энэ ордын ивээл чулуу нь бадмаараг, мана юм. Эдгэр чулуудыг зvvвэл хувь заяаны даажигналаас зайлсхийж чадна. Бадмаараг хайр дурлалд аз жаргал авчирдаг. Дурласан хvнээ өөртөө татъя гэвэл бадмаараг бэлэглээрэй. Аянга цахилгаан, vер усны аюулаас хамгаалж, муу юмыг зайлуулдаг. Эзэнд нь аюул заналхийлвэл харлана. Мана нь бусдыг захирах эрх мэдэл олгон, ухаан санааг саруулсгаж, бусдын бодолт нэвтрэх боломж олгодог. Гэнэтийн vхэл, заналхийллээс сэргийлдэг. Мөнгөнд шигтгэсэн мана зvрхний өвчин, нойргvйтлийг эмчилж, муу бодлыг хөөн, амьдрах эрмэлзлийг бадраадаг. Энэ ордонд номин ээл муутай.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 13:30 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


ганц ширхэгийг хувцасныхаа дотор талд оёчихдог юм билүү smug
Бичсэн: director цаг: 13:53, 2009-12-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax