2009-12-04
Архи ер нь ямар шидийн эд вэ?

Бурханч лам Г.Пvрэвбаттай хийсэн ярилцлага.
Архи уг гарлын хувьд маш муу идээ. Бурхан багш өөрөө "шуудрийн чинээ архи уусан хvн миний шавь биш" гэж айлдсан байдаг. Архины уг гарал нь Сарангэрэл бурхны vед хар зvгийн их номлолын багшийн дэргэд шvтэж байсан шавь нар нь бvгд бурхныг шvтээд өөрийг нь хvндлэхгvй болохоор атаа хорсол нь ихэд төрж бурхныг харааж зvхэж орой унтахад нь зvvдэнд нь хар тэнгэр ирж, архи гэдэг идээг гаргах найрлагыг болоод увидсыг зvvдээр нь өгсөн гэдэг.

Ингээд тэр багш маргааш нь босоод архи хэмээх ундааг нэрж гаргажээ. Vvнийг хvмvvс "ус" хэмээн андуурч ууснаас бvгдээрээ бузартаж, гэмтэн ялангуяа цөвvvн цаг болоход ус мөрөн шиг элбэг болж олон хvн уруудаж буруутна гэсэн билэг vзvvлсэн байгаа юм. Тиймдээ ч манайхан архийг есөн шидтэй ундаа гэж ярьдаг.

Vvнд: Нэгдvгээрт, Галзуу зөгийн бал мэт хvч байдаг учир архи уусан хvн дахин дахин уух гэж татагддаг.
Хоёрдугаарт, Vхсэн хуурийн мах лугаа адил муу хvчин байдаг учраас уусан хvний бvх эрхтэн гэмтэж өвчилж, өнгө зvс харлаж шvд нь унаж амьд хуур лугаа адил байдалд шилждэг.
Гуравдугаарт, Галзуу нохойн шvлс мэт хvч байдаг учир архи уунгуут зодолдож, нvдэлдэж уралцаж цус нөжөө гаргахаас буцдаггvй болчихдог.

Дөрөвдугээрт, Галзуу цагаан арслангийн тархи мэт хvч байдаг учир омогтой айж ичихээ больдог.
Тавдугаарт, Галзуу зааны амны хөөс мэт хvч байдаг учир уусан хvн улам их уух гээд улангасаад байдаг.
Зургадугаарт, Шуламсын есөн бvжиглэгчийн чөмөг гэж муу хvчин лугаа адил чадал байдаг учир өөрийн бие хяналтгvй болж морь унах юм бол гуу жалган дээгvvр ч харайлгаж, тогтож сууж чадахаа больж босож харайж дэвхцэж сvйд болдог.

Долдугаарт, Галзуу чонын нvдний цөцгий мэт муу хvч байдаг учир аливаа нэгэн зvйлийг тогтон харж чадахаа больж нvдний чадавхи буурдаг.
Наймдугаарт, Хамгийн аймшигтай нь 24 мангасын умайн цус мэт хvч байдаг учир архийг уунгуут хамт төрсөн бvх тэнгэр нь зайлчихдаг гэдэг.

Эцэст нь, сэтгэлд муу хvчин баттай сууж яваад хvний сэтгэлд 84000 муу сэтгэл хяналтгvй болж гал мэт дvрэлзэж, салхи мэт бvжигнэхэд юу ч хийхэд бэлэн байдалд аваачдаг учир маш аюултай ундаа. Иймд шvvдрийн дуслын чинээ архи уусан хvн миний шавь биш гэж бурхан багш эд хорьсон байдаг. Ийм учир архийг хортой муу гэж хэлж байгаа юм.

Архи уусан хvнийг зам авираар нь шинждэг ёс байна биз
Манайхан хууч яриандаа архи уусан хvнийг янз бvрээр хэлдэг. Мөн янз бvрийн авиртай болдгоор нь хvртэл ангилдаг. Согтохоороо хэрvvл уруул хийж, жигтэйхэн их омогтой болдог хvн байдаг. Ийм хvн төрөлдөө тамд байж байгаад хvн төрөл авсан гэдэг. Зарим хvн архи уухаараа жигтэйхэн дуулж сайхан ааштай болчихдог. Ийм хvмvvс урьд төрөлдөө хvн юм уу, тэнгэр байж дээ
гэдэг.

Зарим хvн ярьж чадахаа больж хэлэндээ орж согтоод ээрээд муураад байдаг. Ийм хvмvvс адгуус байсан хvний шинж гэж, зарим хvн архи уухаараа босож явж чадахгvй хөлдөө орж согтоод биеийн хяналтгvй болчихдог. Ийм хvмvvсийг бэрд байжээ мэтчилэнгээр хvний архи уусан янзаар нь шинждэг олон янзын арга бий.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 18:49 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


архиyы талаар 10 муу гэм байдаг санагдаад байхын. 7 билүү. энийг хэвлээд хаа сайгүй тараавал нэг үр дүн гарна даа. Бөбөчид хүртэл архинаас гараад дэлгүүрүүд дампуураад, баяр ёслолоор цайгаар занималддаг болчуул ч тэ. А тэхдээ муухай уйтгартай байх байхаа хэлээ гаргах
Бичсэн: director цаг: 19:01, 2009-12-05 | Холбоос | |


хамба лам Чойжамц гуай "Соёмбо" архины нээлтэнд тэгвэл юу хийж явсан байхав.
Бичсэн: dadido цаг: 17:38, 2009-12-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax