2009-12-11
Өглөө хэрхэн сэрдгээр нь таны зан чанарыг тодорхойлж болно


Нойрсож байх vедээ хvн амгалан тайван байдаг. Харин сэрмэгц л өдөр тутмын амьдрал, ахуйн асуудал биднийг хvлээж байдаг нь төвөгтэй санагдана.

Нойрноос сэрэхдээ зарим нь бухимдалтай, нөгөө хэсэг нь тааламжтай янз бvрээр л өглөөг хvлээн авдаг. Иймд хvмvvсийн сэрэх байдлаар зан аашийн тодорхойлж бас болдог.

Сэрvvлгээр сэрдэг

Уг нь хvн өөрөө бие даан сэрэх нь зөв юм. Механик сэрvvлгээр сэрдэг хvмvvс хуучинсаг vзэлтэй, өөрчлөлт хувьсалд дургvй байдаг. Гэртээ хэд хэдэн цаг сэрvvлэгтэй хvн өөрийн хvчинд итгэдэггvй, хариуцлагаас айдаг онцлогтой.

Цовоо сэргэг эсвэл дvнсгэр босох

Өглөө бvр тааламжтай сэтгэлтэй босдог хvн амьдралыг нэгэн том сонирхолтой адал явдал мэт хvлээн авдаг. Эрт босдог “болжмор”-ууд амьдралд зохицохдоо их сайн. Харин өглөөгvvр дvнсгэр, бухимдалтай босдог хvмvvс амьдралын тэнхээсултай.

Орон дотроо хөлбөрөх дуртай

Идэвхгvй хvмvvс. Энэ өдөр сонирхолтой зvйл болохгvй гэдэгт итгэлтэй байдаг. Амьдралд өөрийн байр сууриа олоогvй. Бодит байдлаас зугтахыг эрхэмлэдэг. Ид шидтэй мэт сайхан харагдахын тухай мөрөөдөх дуртай.

Өглөө босоод гимнастик, дасгал хийдэг

Зорилгодоо vнэнч хvмvvс өглөө биеийн дасгал хийдэг. Тэд эхэлсэн ажлаа заавал дуусгадаг бөгөөд хvч чадлаа зөв тооцоолсон байдаг. Сул тал нь дэндvv зөрvvд, ямар нэгэн зvйл болохгvй тохиолдолд бусдыг буруутгах дуртай.

Шvршvvрт ордог

Өглөө шvршvvрт орох нь зөвхөн цэвэрч байдлын илрэл бус. Шvршvvрт орох нь хуримтлагдсан бохир энергийг угаадгаараа онцлогтой.
Шvршvvрт өглөө ордог хvмvvс ямагт эрч хvчтэй байдаг.

Өглөө юу уудаг

Кофегvй өглөөг угтаж чаддаггvй хvмvvс ихэвчлэн даралт багатай байдаг. Амьдралыг илvv тааламжтай нvдээр харахын тулд тэдэнд жаахан допинг хэрэгтэй болдог. Цай уудаг /ялангуяа ногоон/ хvмvvс амьдралд тайван ханддаг бөгөөд саад бэрхшээлийг төвөггvй давдаг. Буцалсан ус, жимсний шvvс эрхэмлэдэг хvмvvс гэрсэг бус.

Өглөө юу иддэг

Өглөөгvvр бие организмд энерги их шаардагддаг. Өглөө сайтар иддэг хvмvvс тооцоотой, өөрийн ашиг хонжоогоо ямагт эрхэмлэдэг. Ийм хvмvvс гуанз, цайны газар орж чанаргvй хоолонд мөнгө vрэх дургvй байдаг. Харин аяга кофе, хавчуургатай талхаар өглөөний цайг хязгаарладаг хvмvvс ирээдvйн тухай бараг боддоггvй, зөвхөн өнөөдрөөр амьдардаг.

Ажилд явахдаа хэр зэргийн хугацаа зарцуулдаг

Орой унтахын өмнө гутлаа цэвэрлэдэг, хувцсаа индvvддэг, бичиг цаасаа эмхэлдэг хvмvvс амьдралд ч мөн бэлтгэлтэй тааламжгvй нөхцөл байдлаас өөрсдийгөө сэргийлсэн байдаг. Өглөө будаг шунхандаа цаг орчим зарцуулдаг эмэгтэйчvvд хувийн амьдралдаа эмх цэгцгvй, ажил төрлөө байсхийгээд солих дуртай.

Хань

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 13:39 | Сонжоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax