2009-12-11
Хөмсөг арчлах


Хөмсгийг өтгөн хар харагдуулахын тулд эрэндийн тосонд дvрсэн жижиг самаар байнга самнах хэрэгтэй. Тvvнчлэн ургамлын тосоор жин тавих нь хөмсөг арчлах гол арга юм. Жинг 10-15 минут тавина.

Нvдний харандаа зовхины харандаанаас ялгаатай юу?
Мэргэжлийн гоо сайхны бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг фирмvvд хөмсөг, зовхи, уруулын харандааг тусгайлан ялгадгvй ажээ. Харин өргөн хэргэлээний гоо сайхны бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг компаниуд гоо сайхны харандааг дээрх гурван ангилалд хуваадаг боловч эдгээр бvтээгдэхvvний орц нь адил байдаг юм байна. Иймд нэг харандаа авахын оронд 2-3 харандаа худалдан авах шаардлагагvй. Хөмсгөнд зориулсан харандаанууд ихэвчлэн бор, шар ногоон саарал өнгөтэй байдаг. Хөмсөгний хэлбэрийг фиксатор хэмээх өнгөгvй, сормуусны будаг адил савласан , эргэдэг сойз бvхий шингэнээр бэхжvvлдэг. Фиксаторын найрлаганд витамин эрэндийн тос, кератин зэрэг хөмсөг бэхжvvлэгч бодисууд ордог.
Нvдний харандаа ямар байх ёстой вэ?
Нvдний харандаа нь хvний нvдэнд ямар ч хоргvй, гулгамтгай байх ёстой. Зовхины харандааны өнгөт нь нvдний болон vсний өнгөтэй адил байдаг.
Нvдний "сумыг" юугаар зурах вэ?
Eye liner нь шингэн нунтаг хоёр төрөл байх ба эдгээрийг No 0:1 нойтон багсаар тvрхдэг.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 13:41 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax