2009-12-22
Орон орны шинэ жилийн онцлог
Аргын тооллыг баримтлагч баруун зүгийн орнууд
жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нийг ирж байгаа шинэ оны угтал болгон тэмдэглэсээр иржээ. Манай орны хувьд билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг шинэ оны эхэн гэж бэлгэдэн тэмдэглэсээр хэдэн зууныг үзжээ. Тэгэвч өнгөрсөн зууны хориод оны эцсээс аргын тооллын шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Шинэ жилийг анх тэмдэглэж эхлэхдээ хойд туйлын цагаан сахалтай
өвгөн цасан охидын хамт ирж бэлэг тараадаг байсан бол сүүлийн хэдэн жилээс цагаан сахалтай улаан хувцастай залуус тэрхүү өвгөнийг орлох болов. Санта Клаус айл гэрээр орж бэлэг тараагаад дуулж бүжиглэх нь бий. Энэ мэтээр шинэ жилийг угтах тэмдэглэх ёс, улс улсын аж төрөл, зан үйл дэлхий дахины жишигтэй холбоотой болсон байна. Ингээд дэлхийн зарим улс оронд шинэ жилийг яаж угтаж, хэрхэн тэмдэглэдэг тухай сонирхуулъя.

Англид: Шинэ жилээр “Fatter new year” гэгчид захиа бичдэг, түүндээ зөвхөн бэлэг сэлтийн зүйл төдийгүй хүсэл бодлоо ч илчилнэ. Бичсэн захиагаа пийшиндээ хийж шатаадаг аж. Пийшингээс гарч байгаа утаа шинэ жилийн эцэгт захисан бүгдийг хүргэдэг гэж тэд үздэг байна. Энэ нь уламжилсаар бие биедээ шинэ оны мэнд дэвшүүлсэн ил захидал бичих болсон гэнэ.

Францад: Шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бүлийнхэн анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг гэнэ.

Орост: Шинэ жилийг угтан хүүхдүүд цасан хүн хийж тойрон бүжиглэдэг. Хамгийн сүүлд хайлсан цасан хүн хийсэн хүүхдийг хамгийн азтайд тооцдог.

Өмнөд Африкт: Шинэ жилийн баярыг голдуу ургацын баяртай хамт тэмдэглэдэг. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр суухад омгийн ахлагч нь бүжиг хийж дуусаад гартаа барьсан хулууг хага шидэхэд хүн бүр түүний хэсгээс амсан эцтэлээ бүжиглэдэг байна.

Финлянд: Өвлийн өвгөн айлд зочлоод “Энд томоогүй хүүхэд бий юу” гэж асууна. Тэгээд зөвхөн дуулгавартай хүүхдэд бэлэг өгдөг гэнэ. Финчүүд шинэ жилийн шөнө сармисыг зөгийн балтай хольж иднэ. Нөхөрт гарах охид нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулж шиднэ. Гутал нь хаалга хамраараа мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.

Шотландад: Шинэ хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар өнхрүүлдэг. Тэг цаг болмогц гэр бүлийн хамгийн нэр хүндтэй хүн нь хэсэг зуур үүдээ онгойлгодог. Энэ нь шинэ оныг гэртээ урьж байгаа хэрэг гэнэ. Айлд шинэ жилийн өглөө хамгийн түрүүн орж ирсэн хүнийг аз жаргал авчирлаа гэж хүндэтгэн зочилдог байна.

Унгар: Шинэ жилд зориулсан идээ
будаалганд шувууны мах огт тавьдаггүй. Эртний уламжлал ёсоор шинэ
жилээр шувууны мах идвэл тэр хүний аз жаргал нисээд явчихдаг гэж үздэг.

Хятадад: Шинэ жилээр мянган
дэнлүүний баяр хийж, гэрэлд тэсэрч, оч үсэргэдэг тоглоомоор нааддаг. Энэ нь тэсэрдэг тоглоомоор муу зүйлийг айлган хөөж, хүний амьдралын замыг гэрэлтүүлж байгаа бэлгэдлийн утгатай ажээ.

Энэтхэгт: Шинэ жилийг шөнө дунд биш наран мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрмэлзэнэ.
Уурлаж маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас
босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг
байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр
бэлтгэнэ. Шинэ оны өглөө хүүхдүүд нүдээ анин очиж тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний өглөө энэтхэгчүүд аз жаргалын бурхан лашмид мөргөдөг.

Японд: Шинэ жилээр гэрийнхээ үүдийг бэрсүүт жүрж болон нарсны төрлийн модоор чимэглэдэг. Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал, эрүүл мэндийг бэлгэдсэн утгатай. Он солигдох мөчид сүмүүд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ. Хүүхдүүд бодол санаагаа
шингээн зурсан зургаа дэрэн дороо хийж угтана. Шинэ оны өглөө гоёлынхоо хувцсыг өмсөөд сүмд мөргөдөг. Баярын хоолонд урт нарийн гоймон, цагаан будааны жигнэсэн вандуй иднэ. Гоймон нь урт наслахын, жигнэмэг нь элбэг дэлбэг байхын, вандуй нь эрүүл энхийн бэлгэдэл гэнэ. Хамаатан садан, хамт олон, найз нөхөддөө шинэ гарч байгаа онтой тохирох амьтны зурагтай мэндчилгээ илгээдэг байна.

Швейцарь: Австрийн багт наадмын хувцас өмсч өөрсдийгөө Сильвестр Клаус гэж нэрлэнэ. Энэ нь Ромын хамба лам Сильвестрын тухай эртний домогтой холбоотой ажээ. Домогт далайн аймшигт мангасыг хамба лам Сильвестр /313 он/ устгасан тухай өгүүлдэг.
1000 он гарахад мангас дахин амилж ертөнцийг сөнөөж өшөөгөө авна гэж үздэг байжээ. Тэр мөчид хүмүүс баг өмсч мангастай тулалдахад бэлтгэсэн боловч ямар ч муу үйл тохиолдоогүй ажээ. үүнээс хойш шинэ жилийг угтсан багт наадам зохиох болжээ. Шинэ жилийн /31-ний/ үдэш хүмүүс асч байгаа лааны дүрс бүхий хувцас өмсөөд мангасыг хөөж байгаа дүр үзүүлэн тоглодог байна.

Германд: Шинэ жилийг голдуу гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. Хуучин оныг үдэх мөчид гэр бүлийнхэн цуглаж нэг нэгэндээ бэлэг өгдөг. Тэдний нэг онцлог нь 12 сарыг төлөөлүүлэн 12 сонгинын үндсийг ухаж аваад давс хийж тавьдаг. 12 цаг болоход согиноо үзэхэд аль сарынх нь давсыг бүгдийг уусгасан бол тэр сарыг хур бороотой, уусгаж чадаагүй нь гантай болно гэж таамагладаг.
Гвинейд: Шинэ жилийн баярын өдөр гоёмсог нөмрөгтэй заан хөтлөн хотын гудамж талбайд гараад заанаа тойрон бүжиглэдэг гэнэ.
Бразильд: Ойд ургадаг модны сүүг /нэг удаа 2-4 литр сүү гардаг/ шинэ жилийн өмнө ууж жирийн даруу байдлаар тэмдэглэнэ.
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 14:33 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax