2009-12-23
Өөдрөг эмэгтэйчүүд урт удаан амьдарна

Аливаа юмыг сайнаар хардаг, өөдрөг эмэгтэйчүүд зүрхний өвчин зэрэг элдэв өвчнөөр нас барах эрсдэл тун бага байдаг гэж Америкийн нэгэн судалгаа харуулжээ.

Ойролцоогоор 100,000 эмэгтэйчүүд энэхүү судалгаанд хамрагдсан бөгөөд бүгд цусны даралт өндөртэй, холестрил ихтэй эмэгтэйчүүд байсан байна.  Бүгд элдэв  юманд санаа зовдог, эмзэглэдэг, аливаа үйл явдлыг муугаар боддог хүмүүс байсныг сэтгэл судлаачид тогтоожээ. Харин ямар нэгэн өвчин зовиургүй, эрүүл эмэгтэйчүүдийн ихэнх нь өөдрөг хүмүүс байсан аж.

Тэгээд ч өөдрөг эмэгтэйчүүд гутрамтгайгаасаа илүү хөдөлгөөнтэй, дасгал хийдэг байна.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 11:31 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax