2009-12-23
Кофений таван муу тал

-Кофе даралт ихэсгэж, зүрхэнд муу нөлөөтэй-
Тиймээс зүрхний өвчинтэй хүмүүс кофег тогтмол уувал цусны даралт ихдэх өвчтэй болно. Италийн судлаачдын үзэж буйгаар, даралт ихтэй хүмүүст энэ ундааг өндөрт зөвхөн хоёр удаа уухыг зөвлөж байна.

 

-Кофе нойр хулжихад хүргэнэ
Энэ ундаа мэдрэлийн тогтолцоонд нөлөө үзүүлдэг. Кофег өдөрт олон аяга уухад хүний нойр хүрэхгүйгээс гадна хийрхүү болно. Тиймээс орой үдэш үүнээс татгалзах хэрэгтэй. Гэхдээ зарим хүмүүст энэ удаа нойрны сайн эм болдог.

-Кофе шүдэнд өнгөр тогтоодог
Хэрвээ та анзаарсан бол тогтмол кофе уудаг хүний шүд цав цагаан байдаггүй. Какаогийн тос, нүүрс хүчил болоод элсэн чихэр шүдэнд шар өнгөр үлдээдэг. Харин шүдний өвчин болон буйл хавдахад кофе нөлөө үзүүлдэггүй аж.

-Кофе холестерины хэмжээг нэмэгдүүлдэг
Кафестол /cafestol/ кофенийн найрлагнд байдаг тул цусан дахь холестерины хэмжээг дээшлүүлдэг юм байна. Голландын эрдэмтэн, өдөрт таван аяга кофе уухад дөрвөн долоо хоногийн дараа хүний цусан дахь холестерин 6-8 хувиар нэмэгддэг гэж судалгаа гаргасан байна.

-Кофенийн хамаарал
Кофе бол нэг ёсны наркотик. Энэ ундаа хүний тархинд нөлөөлдөг тул уух тусам кофегүйгээр нэг өдөр ч хүн тэсдэггүй. Тиймээс байнга кофе уудаг хүн өглөө үүнийгээ уухгүй бол толгой нь өвдөх, даралт нь хэвийн биш байх, нойр нь хүрэх гээд байдаг.

 

Business Times

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 11:43 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


bi onoodor tessen,gsench noir hyljiw.
Бичсэн: Garin цаг: 23:12, 2010-11-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax