2010-01-06
Арьс чийгшүүлэгчийг зөвхөн орой хэрэглээрэй
Бага температур арьсанд муугаар нөлөөлдөг болохоор арьс дулаанаас илүү хүйтэнд эмзэг байдаг.  Арьсанд дулаан газраас шууд хүйтэнд гарахад температурын зөрөө илүү их хор учруулдаг. Үүний тулд та гарахын өмнө орцондоо хэдэн минут болоорой. Энэ үед арьс хүйтэнд бага зэрэг дасч эхэлдэг.

Бүгдийг эсрэгээр нь хий.

Өвлийн улиралд аль болох витамин ихтэй "тослог" кластик хэрэглэх нь дээр. Гэхдээ гадагшаа гарахаас нэг цагийн өмнө түрхэх хэрэгтэй. Зун өдрийн цагаар хэрэглэдэг байсан ямар ч хамаагүй чийгшүүлэгч, ус агуулсан бэлдмэлүүдийг өвлийн цагаар орой л хэрэглэж байгаарай. Чийгшүүлэгчид агуулагддаг ус нь хүйтэн цагт арьсанд муу нөлөө үзүүлдэг. Хуурай арьсыг өвлийн цагт сүүн шингэнээр цэвэрлэвэл илүү дээр байдаг. Хэрэв таны арьс холимог бол зун хэрэглэдэг лосьон тоникийг мартах хэрэгтэй. Нүүрний тослог хэсгийг тослоггүй цэвэрлэгчээр цэвэрлэ. Харин хуурай хэсгийг нь тослог ихтэй цэвэрлэгч шингэнээр арчиж будгаа аваарай. Тослог арьстай хүмүүсийг өвлийн цагт азтай гэж хэлэх болно. Учир нь тослог арьс нь жавар салхинд бусдаасаа илүү зохицож чаддаг.

Тиймээс энэ бас байгалиас өгсөн бэлэг юм. Гэхдээ жилийн энэ улиралд та тослог арьстай бол спирт агуулсан лосьеон түрхэж болохгүй. Зөвхөн спиртгүй тоник эсвэл гель хэрэглэх хэрэгтэй. Хуурай арьстай хүмүүс арьсаа чангалах маск тавихгүй байхыг зөвлөж байна. Тослог ихтэй тэжээлийн маск мөн арьсыг чийгшүүлэгч маск тавьсан нь дээр. Долоо хоногт хоёр удаа скрабаар гүн цэвэрлэгээ хийгээд дулаан маск тавиарай. Учир нь арьсны тонусыг сэргээж өгдөг. Эмзэг арьсанд бүлээн сүү эсвэл цөцгийнд дэвтээсэн овъёосны навч зохино. Үүний тулд овъёосоо нунтаглаад халуун сүү эсвэл цөцгий хийгээд хөрснийх нь дараа хөнгөн маягаар иллэг хийн нүүрэндээ түрхээд буцалсан хүйтэн усаар угаана.

Чийгшүүлэгч

Мэдээж чийгшүүлэгчгүйгээр байхын аргагүй. Ихэнх цагийг бид төвийн халаалтаас болж агаар нь хэт хуурайшсан газар өнгөрөөдөг. Дээрээс нь манай агаар хуурай эрс тэс уур амьсгалтай. Иймд та орой бүр нүүрэндээ чийгшүүлэгчтэй тос эсвэл гель ихээр түрхэж бай. Илүүдлийг нь косметикийн салфетикаар 15-20 минутын дараа аваарай. Мөн тусгай косметикийн чийгшүүлэгчтэй маск ашигтай. Таны арьс өдрийн турш хуурайшаад таталдаад байвал хангалтгүй чийгшүүлэлээ гэсэн үг. Энэ асуудлыг хурдан шийдэхгүй бол арьс тань гундаж өнгө зүсээ алдах болно. Үүний тулд нүүрээ сайтар буцалгасан эсвэл минераль усаар шүрш. Усаа арчилгүйгээр хатаагаарай. Үүнийгээ аль болохоор байнга давтаж хийж байгаарай.

Витаминт маск

Хүйтэнд удаан хугацаагаар байсны дараа арьс чинь таталдаж байвал халуун компересс тавиарай. Нүүр гарын алчуур эсвэл салфетикийг халуун содтой усанд эсвэл балжингарав, гааны ханданд дүрж норгоод базан нүүрэндээ 2-3 минут тавина. Дараа нь нэг цайны халбага А витаминтай /тосон/ өндөгний шар, эрэндмөт тос юм уу ургамлын тосоор маск 15-20 минут тавиад бүлээн, дараа нь буцалсан хүйтэн усаар угаана. Ургамлын тос болон өндөгний шар хоорондоо тэнцүү хэмжээтэй байх хэрэгтэй.

Нүүрэнд зориулсан дасгал

Хүйтэн, салхитай, жавартай өдөр гадаа байхдаа үе үе хамар болон хамартаа чимхэх хөдөлгөөнөөр иллэг хийж бай. Мөн амьсгаагаа гүнзгий аваад амьсгалаа түгжинэ. Тэгээд нүүрээ чинэртэл нь байлгана. Ямар ч тохиолдолд нүүрээ цасаар үрэх хэрэггүй. Энэ нь арьсанд маш хортой. Бас одоо мөс хэрэглэх хэрэггүй. Энэ арга нь зөвхөн зун л үр дүнтэй байдаг.

Та гараа бас хамт арчлаарай

Өвөл гарын арьс онцгой арчилгаа шаарддаг. Та бээлийгүй хаашаа ч гарах хэрэггүй. Хэрэв арьс хуурайшиж, холцруутсан бол нэг цайны халбага содыг нэг литр буцалсан усанд хийгээд гараа арван минут дүрээд арчилгүй хатаана. Дараа нь гартаа тос түрхээрэй. Мөн өдийд яг хэрэгтэй эд гэвэл маск. Хаана ч гэсэн гартаа маск тавих хэрэгтэй. Зун үлдээсэн нарны хамгаалалтын тос одоо танд хэрэг болно. Гарандаа зузаан түрхээд даавуун бээлий өмсөөд хэдэн цаг болно. Шөнө бээлийтэйгээ хоносон ч болно. Үүний дараа таны rap ямар зөөлөн булбарай болсон байхыг та мэдрэх болно.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 10:27 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax