2010-01-06
Согтохгүй байх таван арга


Хатуухан ундаа байхгүй бол юуных нь найр наадам байх билээ. Гэхдээ хэт согтохгүйн тулд зөв ууж сурах хэрэгтэй.

1. Өлөн битгий уу. Өлөн ууж байгаа үед архи нэн даруй цус руу нэвтэрч чаддаг.

2. Өөх, тос хэрэглэж болно. Ургамлын тос цайны халбагаар уу. Тос ходоодны ханыг бүрхдэг учраас архи бүрэн шимэгдэх явцыг саатуулдаг.

3. Шүүсээр даруулж уу. Гэхдээ хийжүүлсэн ундаа бүү уу. Ходоодонд нөлөөлөх согтууруулах бодисын сөрөг нөлөөг саармагжуулдаг хүчлүүд шүүсэнд агуулагддаг.

4. Давстай хүнсээр даруулж бай. Ходоод руу орж байгаа давс нь согтууруулах бодисыг шингэрүүлэх усыг өөр рүүгээ “татдаг”.

5. Согтууруулах ундааг хольж бүү уу. Аргагүй холих хэрэгтэй бол эхлээд зөөлнөөс нь уу. Хатуу архины дараа зөөлнийг уух нь хордолтыг улам ихэсгэдэг.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 10:28 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax