2010-08-23
Дур булаам эрэгтэй жүжигчид тодров

Дур булаам эрэгтэй жүжигчид тодров


Британийн “Glamour” сэтгүүлээс жил бүр дэлхийн хамгийн тачаангуй, дур булаам эрчүүдийн жагсаалт гаргадаг уламжлалтай. Уншигчдын санал асуулгын дагуу энэ оны жагсаалтын тэргүүнд Роберт Паттинсон бичигдлээ. 50 сайхан залуу нэр дэвшсэнээс ийнхүү 24 настай англи эр шалгарсан бол “Twilight” кинонд түүнтэй хамт тоглосон, 18 настай Тейлор Лотнер нь удаах байрт оров.

47 настай Жонни Деппийн инээмсэглэл, сахал нь бүсгүйчүүдийг гижигдсэн хэвээр байгаа нь илт. Тэрбээр жагсаалтын зургаад бичигджээ. Түүний ард 40 настай Жерард Батлер, 11 дүгээрт 33 настай Орландо Блүүм оров. 14 дүгээрт өдгөө 29 настай Жастин Тимберлейк жагсаж, Криштиану Роналдугийн өмнө гишгэлээ. Дэлхийн сайхан залуугийн жагсаалтад байнга бичигддэг, 25 настай тэрбээр саяхан хүүтэй болсон билээ.

Дэвид Бекхэм энэ удаа 21 дүгээрт жагссан байна. Моодноос гарч буй тэрбээр ямартай ч 41 настай Уилл Смитийн өмнө орлоо. Харин Брэд Питт нэлээд хойгуур буюу 33 дугаарт жагссан байна. Түүний ард 42 настай Дэниел Крейг, 49 настай Жорж Клуни нар орлоо.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 11:13 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax