2010-08-26
Үнсэлтээр нь шинжихүй


Тачаангуй үнсэлт

Тэд уулзмагцаа сексээс өөр зүйл ярих хэрнээ харцаараа таныг хэдийнээ нүцгэлчихсэн байдаг. Нэгэнт сексийн тухай яриа үүсгэхгүй болохоор та түүний гадаад ааш аягт хууртаж, юугаа ч нуудаггүй найз нөхөд мэт харилцаатай болсон байдаг. Тохиромжтой нөхцөл байдал гаргахыг андахгүй хүлээж суудаг тул таны ганцаардал, уй гуниг, хөнгөн занг овжиноор ашигладаг.

Тачаангуй үнсдэг эрчүүд эрвээхэй мэт цэцэгнээс цэцгэнд нисэн буух дуртай хэрнээ амьдралын хариуцлагаас ямагт зайлсхийдэг. Анд нөхөр мэт байсан залуу үнсэлтээрээ чимэглэсэн шөнийнхөө маргааш л таныг мартаж орхино. Учир нь нэгэнт таны балыг амтлаад үзчихсэн учраас одоо өөр ганган цэцэгний араас хөөцөлдөх нь илүү сонирхолтой санагддаг.

Хүчтэй үнсэлт

 Тэр танд хайртайдаа чанга үнсэж байгаа хэрэг биш. Шүдээрээ хазаж, сорсон, өвтгөж үнсдэг залуу сексийн амьдралд   ямар ч туршлагагүй. Хэтэрхий хичээснээс болж чанга үнсэж байгаагаа өөрөө ч мэддэггүй.  Хүчтэй үнсдэг эрчүүд сексийн хувьд ирээдүйтэй сайн “сурагч” төдийгүй, амьдралын үнэнч хань болж чадна. Гэхдээ тэр маш хартай нөхөр байж мэднэ.

Үнэрлэх мэт үнсэлт

  Та зөөлнөөр шүргэх энхрийхэн уруулыг цаг үргэлж санах болно. Үнэрлэх мэт үнсдэг эрчүүд анхны шөнөө байлдан дагуулж чадахгүй ч хожим өмөг түшиг болж чадах хүн. Та түүнийг хүндэтгэн ойлгож чадвал тэр насан туршдаа өмөг түшиг болж чадна. Чөлөөтэй тайван, тав тухтай орчинд тэр танд сексийн гайхамшгийг мэдрүүлэх хэрнээ боломж тохиогоогүй бол өөрт аятайхан харагдсан эмэгтэйтэй учрахаас буцахгүй.

Энхрий зөөлөн үнсэлт

Энхрийхэн зөөлөн үнсдэг эрчүүд боломж гарахыг хүлээж суудаггүй харин таатай байж болох тэр цаг мөчийг өөрөө бүрдүүлдэг. Тэр үнсэлтийн тухай ганцхан л “мэдлэг”-тэй. Уруулаараа сорж үнсэхдээ эмэгтэй хүнийг таалж байна гэж бодохоосоо илүү өөрийнхөө таашаалыг мэдэрч байдаг. Энхрий зөөлнөөр үнсэж байгаа тэр залуу секстээ ямар байх нь хамаагүй. Учир нь тэр хожмын өдрүүдэд цаг үргэлж дурсан санаж байх сайхан дурсамжийг танд үлдээх болно.
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 12:02 | Сонжоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


би
би энхрий зөөлөн үнсдэг хэхэ
Бичсэн: ~Маргад Эрдэнэ~ цаг: 15:28, 2010-09-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax