2010-08-26
Архи уусан ч согтохгүй байж болох уу

Янз бүрийн спиртийн ундааг холихоос өөр аргагүй бол нэг түүхий эдээс гарсан бүтээгдэхүүнүүдийг л хооронд нь холихыг хичээ. Шампанск, дарс, шарзыг хооронд нь холиход маргааш нь шарталт тийм ч айх зүйл биш гэсэн үг. Харин архийг эдний алинтай нь ч холих хэрэггүй. Хольж уух шаардлага гарвал эхлээд дарс, пиво зэрэг зөөлөн алкоголь руу орох дүрэмтэй. Ер нь ямар ч тохиолдолд согтохгүй байх энгийн аргуудыг мэдэж байх нь тустай.
Түүхий өндөг. Түүхий өндөг нь этанолын бодисуудыг цусанд орохоос хамгаалдаг тул сайн арга. Мөн төмс спиртийн 40 хувийг шингээдэг байна. Согтууруулах ундаа хэрэглэж байх үедээ алим, усан үзэм зэргээс татгалзаарай.
Хар будаа. Архи хэрэглэхээсээ хагас буюу бүтэн цагийн өмнө нэг таваг халуун хөц будаа, овъёос эсвэл хүүхдийн будаа идэх нь тун үр дүнтэй.
Улаан буудай. Улаан буудайн хивгийг шилэн аяга буцалсан усанд хоолны нэг халбагаар хийж хутгаад халуунаар уух ч бас л шилдэг аргын нэг.
Нүүрсэн эм. Архи уухаасаа 10-15 минутын өмнө нүүрсэн эм хэмээх хар өнгөтэй идэвхжүүлсэн, нүүрсээр хийсэн эмнээс хоёроос дөрвөн ширхгийг уувал архины үйлчилгээ саармагждаг.
Алмэгель. Алмагель нь архины согтоох чадварыг бууруулдаг учир сархад хүртэхээс өмнө хоёроос гурван халбагыг уух хэрэгтэй. Үдэшлэг, цэнгүүн сунжраад ирвэл 30 минутын зайтай бага багаар уу.
/Хань/ сонин

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 17:40 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(8)
Сэтгэгдэл:


уумааргүй байхаад шахаад байдаг хүмүүсийг яаж аргалах юм тэгээд адилхан согтох ёстой юу аайн
Бичсэн: dadido цаг: 17:00, 2010-10-02 | Холбоос | |


Гэхдээл согткуун бол архи ууж яадийн.Гол нь согтох гэж л уудаг биздээ...Уучаад худлаа согтохгүй нтр гээд алцаганаад байгаа хүмүүсийг хархаар дургүй хүрээд байдийн...
Бичсэн: Зочин цаг: 12:01, 2010-10-02 | Холбоос | |


хэхэ хамгийн сайн арга нь уухгүй л байх юм даа. ингэн байж баахан арга хэрэглэн байж уух ямар хэрэг байна аа хэхэххээ тэврэлт
Бичсэн: huslen цаг: 00:18, 2010-10-02 | Холбоос | |


шахаад байвал цэвэр устай орж байл даа тэгээд сайхан хуураад татаад байхгүй юу
вискигээр шахаар байвал кола аваад жоохон ус хийчих тэхээр хэн ч мэдэхгүй. Энэ бүгдийг хийхэд авъяас хэрэгтэй гэж байгаа
Бичсэн: dadido цаг: 23:52, 2010-10-01 | Холбоос | |


Анд нөхөдтэйгөө уулзаад ууж суухад ам задгайраад л сайхан шүү дээ. Гэхдээ савнаасаа бусдыг гэдэг байх аа? Албатай юмшиг газар бол энэ аргануудаас чинь шилдэг байхдаа хэхэ, Сайхан зөвөлгөө байна
Бичсэн: Сурах Шалтгаан цаг: 19:11, 2010-09-03 | Холбоос | |


oo tegeed uudaggui hvn gej bdgiim uu
Бичсэн: health цаг: 14:17, 2010-08-27 | Холбоос | |


Угаасаа согтохгүй байх хамгийн сайн арга бол уухгүй байх...Ер нь тэгээд архи уух л байсын бол эм энэ тэр элдэв зүйл хэрэглэх шаардлага байхгүй надад лав...Угаасаа согтох гэж, бүхнээс тасраад хэсэгхэн мансуурах гэж л уудаг болохоор... хэлээ гаргах
Бичсэн: Зоригт ван цаг: 21:23, 2010-08-26 | Холбоос | |


би уухгүй бол согтохгүй гэдэг зарчимийг майр сайн мэдийшд.
гэхдээ уусан ч бас гостохгүй байж чаддагийн... smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 19:26, 2010-08-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax