2010-09-02
Нүд будалтын зурхай


Хонь
Энэ ордны бүсгүйчүүдийн нүдэнд хамгийн сайхан зохих өнгө бол улаан. Хүч чадал, хүсэл тэмүүлэл, урам зориг бэлгэддэг уг өнгийг шинэхэн учралдаа зориулан сонгоорой. Учир нь таныг эрч хүчээр, яахаас ч буцахгүй халуухан нэгэн байна хэмээн тэр ойлгох болно.
Яаж будах вэ?
Улаан өнгийг бууруулах зорилгоор завсрын эсвэл, саарал өнгийн тенийг хольж тавиарай.
Үхэр
Энэ ордны бүсгүйчүүдийн нүдэнд хамгийн зохих өнгө бол ногоон. Оюун бодлыг тань залуужуулж, эд баялаг, хүч чадлыг тэнцвэржүүлэх бөгөөд танд тайтгарал, тогтвортой байдлыг бэлэглэнэ. Энэ өнгий хэрэглэснээр бие сэтгэлээ тэнхрүүлж, эд баялаг, элбэг дэлбэг байдлыгөөртөө татах ажээ.
Яаж будах вэ?
Дээд зовхио ногооноор үл мэдэг будаад, доод зовхио хар өнгийн хүрээлэгч /eyeliner/ -ээр хүрээлээрэй.
Ихэр
Энэ ордны бүсгүйчүүдийн нүдэнд хамгийн сайхан зохих өнгө бол шар. Эрч хүч, өдөөлт бэлгэддэг уг өнгө нь гял цал, гэрэл гэгээгээр дүүрэн ажээ. Мөн таны сэтгэл санааг сайхан болгох увидастай. Харилцааны чадамжаа дээшлүүлэхийг хүсвэл хэрэглээрэй.
Яаж будах вэ?
Нарны гэрэл мэт гэгээлэг шар өнгийг нүдний урд хонхор хэсэг болон зовхины дотоод хэсгээр түрхэнэ. Дараа нь гадна талаар нь хар өнгөөр уусгаарай.
Мэлхий
Энэ ордны бүсгүйчүүдийн нүдэнд хамгийн сайхан зохих өнгө бол ягаан. Өөрчлөлт, шилжилтийн үеүдэд хэрэглэвэл зохимжтой. Түүнчлэн шархалсан сэтгэлээ эдгээхэд маш сайн гэгддэг. Энэ өнгө нь зүрх сэтгэлийг нээж, авхаалжтай байдлыг нэмэгдүүлдэг ажээ.
Яаж будах вэ?
Банни туулай шиг болчихгүйн тулд ягааныг цагаантай хослуулж хэрэглээрэй. Зовхио бүхэлд нь сарнайн ягаан өнгөөр уусган тавьж, давхраагаа илүү гүн ягаанаар будна.
Арслан
Энэ ордны бүсгүйчүүдийн нүдэнд хамгийн сайхан зохих өнгө бол улбар шар. Шарын төрлийн энэхүү өнгө нь хүний өөдрөг, хөгжилтэй зан чанарыг нэмэгдүүлдэг төдийгүй эд баялаг, амьдралын байр сууриа олоход тань туслах болно.
Яаж будах вэ?
Тод улбар шар өнгийн хүрээлэгчээр /eyeliner/ будсан мэт харагдуулахын тулд хавтгай нарийн багсаа жаахан чийглээд зовхины уг хэсгээр будна.
Охин
Энэ ордны бүсгүйчүүдийн нүдэнд хамгийн сайхан зохих өнгө бол хөх. Цэвэр ариун байдал, гоо үзэсгэлэн, мэргэн ухааныг бэлгэддэг бөгөөд хурц, ширүүн байдлыг дарж, амгалан тайвныг тогтоодог. Хөх өнгийг хэрэглэснээр оюун ухаанаа нээж, уран цэцэн болдог.
Яаж будах вэ?
Нүд хүрээлэгчээр будаж байгаа мэт зовхины дээд доод хэсэгт нимгэн түрхэж будна.
Жинлүүр
Энэ ордны бүсгүйчүүдийн нүдэнд хамгийн сайхан зохих өнгө бол цэнхэр. Хайр дурлал, гоо үзэсгэлэнгийн тэнцвэртэй оршхыг бэлгэддэг. Хүчтэй, шийдэмгий алхам хийх гэж буй бол сонголтондоо эргэлзэхгүй байхад тань цэнхэр өнгө тусална.
Яаж будах вэ?
Зовхин дээрээ цэнхэр тень тавьж, хөмсөгнийхөө яс хүртэл цагаан буюу мөнгөлгөөр дээш нь уусгаж будна. Энэ нь үдэшлэг цэнгүүн дээр таныг “мөсөн гүнж” болгон харагдуулах болно.
Хилэнц
Энэ ордны бүсгүйчүүдийн нүдэнд хамгийн сайхан зохих өнгө бол үзмэн ягаан. Уг өнгө нь таны тууштай, мэдрэмжтэй чанаруудыг өсгөн нэмэгдүүлэх болно. Ингэснээр та улам өөртөө итгэлтэй байх ажээ.
Яаж будах вэ?
Хар өнгөтэй хавсарган утаан будалтыг хийнэ.
Нум
Энэ ордны бүсгүйчүүдийн нүдэнд хамгийн сайхан зохих өнгө бол цэнхэр ногоон. Учир нь энэ нь таны бодолд буй өөртөө итгэлтэй бус чанаруудыг тань хөөдөг бөгөөд дур булаам гоо үзэсгэлэнг тань тодруулдаг. Аялах болон аливаа зүйлийг нээн илрүүлэх үед хэрэглээрэй.
Яаж будах вэ?
Гүн цэнхэр ногоон өнгө нь нүдийг удаан будалтаар будахад маш гайхалтай харагдуулдаг.
Матар
Энэ ордны бүсгүйчүүдийн нүдэнд хамгийн сайхан зохих өнгө бол шороон бор. Энэ нь шийдэмгий байдал, эд баялгийн өнгө. Таныг илүү тогтвортой, хаируцлагатай байхад тусална. Мөрөөдөл, зорилгоо тодорхойлох үедээ хэрэглэрэй.
Яаж будах вэ?
Энэ нь хамгийн сайн завсрын өнгө. Үдшийн цагаар алтлаг шар өнгөтэй уусган тавиарай.
Хумх
Энэ ордны бүсгүйчүүдийн нүдэнд хамгийн сайхан зохих өнгө бол чернилэн ягаан. Эелдэг тансаг байдлыг урин дуулдаг энэ өнгийг нөхөрлөлийн холбоогоо бутжуулах, найзын хүрээгээ тэлэхийг хүсвэл сонгоорой.
Яаж будах вэ?
Нүдээ энэ өнгөөр утаан будалтаар будвал маш дур булаам харагдана.
Загас
Энэ ордны бүсгүйчүүдийн нүдэнд хамгийн сайхан зохих өнгө бол усан ногоон. Энэ өнгө нь таны гадаад дотоод ертөнцийн аль алинд нь бусдыг дуудаж авчирдаг гэнэ. Итгэлцэл, цэвэр ариун байдлыш төрүүлдэг. Сэтгэл санаа, итгэлээ дээшлүүлэхийг хүсвэл энэ өнгийг сонгоорой.
Яаж будах вэ?
Нүдээ хар өнгөөр хүрээлж, гадуур нь ногоон өнгөөр уусгаж будалт хийнэ.

Ням гариг сэтгүүл
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 16:51 | Сонжоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Снуу
блог чинь таалагдлаа би загасны орд дандаа ингэж буддаг амжилт
Бичсэн: ~Маргад Эрдэнэ~ цаг: 15:25, 2010-09-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax