2011-01-05
“Ухаантай” цахилгаан хэрэгслүүд


“Хоолны жорыг тааруулж, болгоод халуунаар нь хадгалахын зэрэгцээ хөгжим тоглож, интернэтэд холбогддог сав суулга байна гэвэл битгий гайхаарай. Энэ бол үлгэр биш, шинжлэх ухааны нэгэн ололт” гэж Томскийн их сургуулийн нано технологийн салбарын оюутнууд, мэргэжилтнүүд мэдээлжээ. Ирэх хавраас худалдаанд гаргахаар төлөвлөж буй эл бүтээлээ тэд гэрийн нөхцөлд туршиж байгаа гэнэ.

Хүрмэн чулуугаар хийсэн учраас ижил төрлийн бусад бүтээгдэхүүнээс давуу бөгөөд тусгайлан суулгасан мэдээллийн дагуу бүх үйлдлийг хийдэг аж. “Би хичээлээ тарж ирээд идэхийг хүссэн хоолныхоо бүтээгдэхүүнийг тэрхүү савандаа хийж, ажиллах товчийг дарахад л хангалттай. “Ухаантай” сав тэдгээрийг цэвэрлэж, хэрчиж, чанаж болгоод дохио өгнө” хэмээн уг савыг туршиж байгаа нэг оюутан ярьсан бол тус сургуулийн инженер Анатолий Романюк “Ахуйн хэрэглээнд хувьсал гарлаа.

Энэ сав зайгаар ажиллах боломжтой учраас харих замдаа хоолоо хийнгээ дуу хөгжим сонсоод их зугаатай байгаа. Гэртээ ороод бэлэн болсон хоолоо иднэ. Догь байгаа биз” хэмээжээ. Тэгвэл бүтээгдэхүүн хэрхэн хадгалагдаж байгаа болон аминдэм, эрдэс бодисоо алдаж байгаа эсэх, тэдгээрийн илчлэг зэргийг эзэндээ “хэлж” өгдөг хөргөгчийг Британийн эрдэмтэд “Ocado” интернэт худалдааны төвийнхөнтэй хамтран бүтээжээ.

Хөргөгчийн хаалганд хэт ягаан туяа мэдрэгчтэй төхөөрөмж байрлуулснаар дотор нь байгаа бүтээгдэхүүнүүд хадгалалтын явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэх боломжтой. Үүгээр ч зогсохгүй “ухаантай” хөргөгч чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг “ховлодог” гэнэ. source: mongolnews.mn

Э.ХАНА

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 16:15 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax