2011-01-05
Хайр дурлалд аз авчирдаг 5 бэлгэдэл

Хүнийг сэтгэлийн амьтан гэдэг. Учир нь бид өөрсдийн сүсэг бишрэлдээ итгэснээр ажил, амьдрал сайн сайхан болно гэдэгт итгэдэг. Тэгвэл танд хайр дурлалд аз авчирдаг бэлгэдлүүдийн талаар сонирхуулъя.


Лу Лу муужгай

Лу Лу хэмээх бяцхан муужгайн дүрс нь хайрын зууч гэгддэг бөгөөд та хэн нэгний хайрыг татахыг хүсвэл энэ муужгайг бэлэглээрэй. Мөн энэ муужгайг баруун урд зүгт байрлуулснаар хайр дурлалд амжилт олно. Харин зүүн зүгт байрлуулбал гэр бүл, хамаатан садан, ахан дүүсийн барилдлага, хайр бэхждэг ажээ.

Галт шувуу ба луу
Луу бол сансар огторгуйн хамгийн хүчирхэг амьтан Галт шувуу бол үлгэр домгийн хамгийн гайхамшигтай амьтан гэдэг. Иймд энэ хоёр нэгдсэнээр хэнд ч, юунд ч дийлдэшгүй гэсэн утгыг агуулдаг. Лууг “Ян” энергийг үүсгэн хүчтэй хайрыг бэлгэддэг, галт шувууг “Юн” энергийг үүсгэн гоо сайхныг бэлгэддэг гэж үздэг. Энэ дүрсийг баруун хойд буландаа байрлуулснаар таны хайр хамгийн хүчтэй байх болно. Харин зүүн зүгт байрлуулбал танай гэр бүлд эрүүл энхийг бэлгэддэг.

ЛЯнхуан дэлбээн дээрх хос нугас
Мандарин нугасыг эртнээс Азид үнэнч хайрын бэлгэдэл хэмээн үзэж ирсэн. Нугас байнга хосоороо байдаг бөгөөд нэг нь үгүйд араас нь гашуудан үхдэг гэсэн домог ч бий. Уг хос нугасыг өөхөн чулуу буюу кварцаар хийсэн нь зүүн зүгийн чи энергийг илүү хүчтэй болгож байгаа юм. Мөн лянхуа цэцгийн дэлбээн дээр байрлуулсан нь хэмжээлшгүй сайхан гэдгийг илэрхийлж байдаг.

ӨӨхӨн Чулуун зҮрх
Зүрхний хэлбэртэй дүрс хэзээд хайрын бэлгэдэл болдог. Уг өөхөн чулуугаар хийсэн зүрхэн хэлбэрт дүрсийг хайртай хүндээ бэлэглэвэл та хоёрын хайр хамгийн төгс төгөлдөр болно. Мөн ягаан өөхөн чулуун зүрхийг баруун өмнө зүгт байрлуулбал хайр сэтгэл гал шиг дүрэлзэнэ гэж үздэг байна.

Хос зҮрх
Хос зүрхний хэлбэртэй уг дүрсийг унтлагын өрөөнийхөө баруун урд зүгт байрлуулбал хайр сэтгэл цэвэр ариун хэвээр байх ба гэрлэлт маш үр дүнтэй, азтай байдаг ажээ. Мөн өөртөө таалагдсан хүнээ өөр рүүгээ татаж, бүр түүнтэйгээ гэрлэмээр байвал өрөөнийхөө баруун буланд болор чийдэнгийн бүрхүүл юмуу болор унжуурга өлгөөрэй. Болор нь хайр дурлалын соронзон гэгддэг. source:gerahui.dayar.mn

 

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 16:19 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 18:15, 2011-01-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax