2011-02-01
Анх энгэр зөрүүлсэн хүнтэйгээ амьдарсан хүн аль хир олон бол?
Гэр бүлийн хувь заяа анхны шөнөөс ихээхэн шалтгаалдаг учраас түүнд эрэгтэй хүн хөнгөмсөг, хуумгай хандаж хэрхэвч болохгүй. Эрээн бараан, өнгөтэй амьдралд огт алдахгүй, дандаа онохын баталгаа хэнд ч үгүй. Тийм болохоор алдаж онох нь байдаг юмаа гэхэд анхны шөнийн явдлаас хойш эмэгтэй хүний дотор эр хүнийг үзэн ядах, жигшин зэвүүцэх сэтгэл үлдэж хоцорвол мордохын хазгай гэгчээр гэр бүлийн цаашдын хувь заяанд муугаар нөлөөлнө.
Энэ хорвоод анх энгэр зөрүүлсэн хүнтэйгээ амьдран сууж байгаа хүн аль хэр олон байдаг бол? гэдгийг судлан үзэхэд судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 49,7 хувь нь амьдралдаа алджээ. Энэ нь ихэвчлэн цаад хүнээ сайн таньж мэдээгүй байж амьдралд эрт орсонтой холбоотой. Иймд охин биеэ хөндөх насны ханьтайгаа учирч, гал голомтоо асаан дэр нийлүүлэх хүртлээ охин нэр төрөө хадгалж явахыг эрхэмлэ. Яарвал даардаг хорвоо хойно охидоо хашир хэрсүү болгон хүмүүжүүлэх нь тун чухал. Тэгэхгүй бол амьдрал үзэж хосын жаргал эдлээгүй байхдаа “бутач” үр тэврэн сэтгэлийн зовлонд унаж мэдэхийг хэн урдаас таах билээ. Гай газар дороос гэгчээр охин хүн нэг эгшинд алддаг юм шүү. Харамсалтай нь анхны шөнө ахиад хэзээ ч эргэж ирэхгүй.
Хэрэв итгэж найдаж явсан хүн чинь амласан андгай тангарагаасаа няцаж, итгэл эвдвэл хууртсандаа харамсан халаглаж, ёстой яах учраа олохгүй зорьж явсан замаасаа хазайгаад явчихмаар санагдаж болно.

Тэр цагт яах ёстой вэ?
Нүдээ олоогүй анхны хайр алийг тэр гэхэв. Тиймээс өөртөө гутарч гунилгүй бие сэтгэлээ барьж, тэгэх тусам өөрийгөө улам өөд татаж, ирээдүйн сайн сайхныхаа төлөө тэмүүлэх сэтгэлийн тэнхээтэй л байх хэрэгтэй. Өнөөдөр алдсан ч маргааш заяаны ханьтайгаа учран, амьдын жаргал эдлэх мөч ирнэ гэдэгт хатуу итгэ. Гэвч түүнд бас яарах хэрэггүй. Аз жаргал хямдхан олдохгүй, түүнийг тэсвэртэй хүлээгээрэй. Хайраа илчилж, хорвоог хамтдаа туулах ханьтайгаа анх дэр нийлүүлэхэд “охин биеэрээ байгаасай” гэж залуу хүн бүр хүсдэг. Гэтэл тэр бүсгүй нь хайрт хүнтэйгээ дэр нийлүүлэхээс өмнө хүүхэн болчихсон байвал сайхан сэтгэлээр амьдарч чадах уу? гэдэг асуулт олонтаа гардаг. Цаад хүндээ үнэн голоосоо хайртай л бол сайхан сэтгэлээр амьдарч чадна гэж хариулмаар байна. Хүүхэн болоогүй байхад нь сууснаараа ч амьдрал тэр бүрий сайхан болдоггүй. Тэгэхээр нэгэнт хайртай дуртай гээд нэг гэрт орсон л бол урд өмнөх юмыг сөхөх хэрэг байна уу даа. Yүнээс болж хэн хэнийхээ сэтгэлийг сэвтээж муу л юм болохоос сайн юм болно гэж хэзээ ч үгүй. Гэвч энэ бол заяаны ханиа олоогүй байж охин нэрээ өөрчлөхийг бас зөвтгөж байгаа юм огт бишээ. Яахав, амьдралд хүн алдаж болно, түүгээр нь дайрч давшлахын хэрэггүй л гэдгийг хэлэх гэсэн юм шүү.goolingoo.mn


Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 12:27 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих