2011-02-01
Ипотек, Моргейж 2-ын ялгаа

Хэдийгээр мэдээлэл нь хуучирсан ч гэсэн энэ нийтлэлээс ипотек, моргейж гэдэг 2 нэр томъёоны талаарх ерөнхий ойлголтыг авч болох юм байна. 

Барилга хот байгуулалтыг яамны, төрийн нарийн бичгийн дарга Г.Ганхүүтэй уулзаж ярилцлаа.

-"40 мянган орон сууц" хөтөлбөрийн хурээнд Ипотек, Моргейж гэсэн шинэ нэртомъёонууд олонтаа сонсогдох боллоо. Та энэ талаар тодорхой ойлголт өгнө уу?

- Европын орнууд, Азийн хойд бүсийн орнуудад Ипотек гэсэн томъёог өргөн хэрэглэдэг. АНУболон өмнөд Америк, Азийн урд талын зарим оронд Моргейж гэсэн ойлголт түгээмэл. Энэхоёрын аль аль нь үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, урт хугацааны зээл олгох тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл, эрх зүйн зохицуулалтын ерөнхий нэр юм даа. Ипотек нь эх газрын хууль үйлчилдэг улс орнуудад, моргейж нь Англи, Саксоны хууль хэрэглэдэг улсуудад түгээмэл мөрдөгддөг. Хоёр өөрөөр нэрлэж байгаагаас биш мөн чанар нь нэг гэсэн үг.

- Гадаадын бүх орон Ипотекийн тухай бие даасан хуультай байдаг уу?

- Ипотекийн тухай хуулийг улс бүр өөрийн онцлогт тохирсон байдлаархэрэглэдэг. Жишээ нь, Канад улсад Ипотекийн тухай бие даасан хууль байдаггүй. Салбархуулиудаар зохицуулсан байдаг юм билээ. Тухайлбал, Даатгалын тухай, Хөрөнгийнитгэмжлэлийн тухай гэх мэт хуульд эрх зүйн зохицуулалт суулгаж өгдөг байна. Харин АНУбие даасан хуультай. Гэхдээ үл хөдлөх хөрөнгө барцаалж, урт хугацааны зээлийг маш хатуугэрээний нөхцөлтэйгээр олгодог. Хэрэв гэрээнийхээ нөхцөлийг гурван сар биелүүлээгүй болшууд цуцалдаг байх жишээтэй. Германд Ипотекийн тухай бие даасан хуулиас гаднаИпотекийн банк гэж байдаг. Уг банк орон сууц болон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан уртхугацааны зээл олгодог. Улс орон болгонд өөрийн онцлогтоо тохируулсан орчныг бүрдүүлсэнбайдаг юм билээ.

- Тэгвэл манай улсын онцлогт тохирсон ямар хувилбар байж болох вэ?

- Хүн амыг орон сууцаар хангахын тулд улсын төсвөөс мөнгө гаргаад шийдчихэж чадахгүй.Гадаадын зээл тусламжийг ашиглаж байна гээд улсын нуруун дээр баахан өр үүрүүлжболохгүй. Тийм учраас Барилга, хот байгуулалтын яам хөрөнгөө барьцаалаад урт хугацаанызээл авах зарчмаар буюу амьдралд дарамт багатай, хүү багатайгаар орон сууцтай болохнөхцөлийг дэмжсэн хуулийн төсөл боловсруулсан. Иргэний тухай хуульд ипотекийн зүйл байжболно гэсэн заалт бий. Тухайн үед Иргэний хууль боловсруулж байсан хүмүүс ипотекийн зүйлгэдгийг лизингийн хэлбэрээр ойлгож, харж байсан байгаа юм. Түүнээс биш орон сууц болон үлхөдлөх хөрөнгийг барьцаалаад урт хугацааны зээл авах тухай асуудлыг тодорхой үзээгүй юмшиг байдаг.Өөрөөр хэлбэл, экскаватор, тракторыг хүнээс лизингээр авчихаад мөнгийг нь бага багаартөлөөд байх зарчмаар анх томъёолсон байдаг. Одоо бол байдал шал өөр болсон. Амьдралөөрөө баялаг учраас бусдын жишигт ойртохын тулд лизингээс гадна орон сууц болон үлхөдлөх хөрөнгөө барьцаалан урт хугацааны зээл авч, амьдрал ахуйгаа дээшлүүлдэг зарчимдшилжих ёстой. Эдийн засгийн энэ цоо шинэ харилцааг зохицуулахын тулд Ипотекийн биедаасан хуулийн төслийг боловсруулсан.


Ипотек, Моргейж гэж юу вэ?

- Ийм хууль батлах талаар нэлээд эртнээс ярьж эхэлсэн ч бүтэлгуйтсэн тохиолдол бий. Зээлдэгч, эээлдүүлэгч хоёрын үүрэг, хариуцлагыг твсвлд тодорхой тусгаж чадсан уу?

- Ипотекийн зүйлийг шүүхийн бус аргаар худалдан борлуулах тухай хуулийг ноднин жилУИХ-д оруулаад, Үндсэн хуулийн цэц зөвшөөрөөгүй учраас буцсан. Тэр хуульд эргэж хармаарзүйл цөөнгүй байсан юм билээ. Ипотекийн зүйлийг шүүхийн бус аргаар худалдана гэдэг нь зээл авсан хүн мөнгөө төлж чадахгүй бол хөрөнгийг хүдалдах эрх банкинд үлдэнэ гэсэн үг.Шүүхэд маргаан үүсгэх эрхгүй учраас зээл авсан хүн шууд хохирох нөхцөл үүсч мэдэхээрбайсан. Хууль иргэнд биш банкинд ашигтай байдлаар үйлчлэх байлаа. Бид дээрх алдаагзалруулахын тулд одоо боловсруулаад байгаа төсөлдөө гэрээний үндсэн дээр зохицуулдагбайхаар тусгасан. Тухайлбал, талууд гарсан маргаанаа шүүхийн, эсвэл шүүхийн бус аргааршийдвэрлэх эсэхээ эхлээд тохирдог байх юм. Үүнийгээ гэрээндээ зааж өгдөг байх ёстой гэжүзсэн. Хэрэв маргааныг шүүхийн аргаар шийдэх бол банкны хүү нь арай өндөр байх болов уу. Шүүхийн бус аргаар бол хүү бага, хугацаа нь арай урт байх зэргээр эдийн засгийн өөр механизм үйлчилдэг байхаар төсөлд тусгасан. Зээл өгсөн банк, зээлдэгч хоёрын хэн хэнд ньэрсдэлгүй байх гарцыг хайж байгаа нь энэ. Хадгаламж зээлийн хоршоод хадгаламжэзэмшигчдээ хохироогоод, дээрээс нь өөрсдөө залилангийн хэргээр ял эдэлж буй гашуун түүхдавтагдах есгүй. Банк өөрийн эрсдэлээ тооцсоны үндсэн дээр шүүхийн бус замыг сонгоод байдгийг шууд буруутгах аргагүй.

- Орон сууцаа зээлээр авах сонирхолтой хүмүүст хугацаа хамгийн чухал. Уртхугацааны зээл гэдгийг хуульд яаж тодорхойлсон бэ?

- Засгийн газраас гаргаж буй бонд хугацааны хувьд янз бүр байдаг. Гурваас таван жилийгдунд, түүнээс бага хугацааг богино, таваас дээш болохоор урт хугацааны гэж томъёолдог.Зээлийн хугацааны хувьд дээрхтэй ижил байдлаар томъёолох байх. Урт хугацааны зээлийнтогтолцоог нэвтрүүлэхийн тулд зээл олгогч банкны хөрөнгийн эх үүсвэр бас урт хугацаатай,хүү багатай байх шаардлагатай.

- "40 мянган орон сууц" хөтелбөрийг санхүүжүүлэх 60 тэрбум төгрегийн бонд хаанаявна вэ?

- УИХ-ын тогтоолд "Засгийн газрын бондыг гаргаж бага, дунд орлоготой иргэдэд зориулсанорон сууц барихад зарцуулах гэсэн өгүүлбэр байдаг. Үүний дагуу Засгийн газрын шийдвэрээр бонд гаргаж байгаа. Бондыг ямар журмаар гаргах талаар манай яамныхан Сангийн яамтайхарилцан тохиролцож байна. Хууль эрх зүйн орчинд нийцсэн үйл ажиллагаа явуулж чадах чадамжтай. Орон сууцны корпорац байгуулж, ажлаа уялдуулъя гэдэг дээр санал нэгдсэн. Бондыг нэгмөсөн бөөнөөр нь гаргах нь чухал биш. Ажлаа сайн төлөвлөөд оновчтой механиэмбий болгосныхоо дараа бондоо арилжаалж эхлэх нь эрсдэлгүй байх болно. Гоомой юм хийхгүйн тулд нухацтай ярилцаж байгаа. Бонд удахгүй гарна. Бондын хөрөнгөөр хэрэгжүүлэхарга хэмжээний төлөвлөгөө гарсан. Сангийн яамныхан энэ тал дээр биднийг маш их дэмжижбайгаа.

- Ипотекийн тухай хуулийг хэзээ УИХ-д оруулах вэ?

- Юуны өмнө УИХ-ын гишүүдийг оролцуулсан уулзалт хийхээр төлөвлөж байна. Хуулийн үзэлсанаа, зорилгын талаар санал солилцож, ярилцах хэрэгтэй байх.

Б.Түвшинтөгс

Мэдээллийн эх сурвалж: www.origo.mn

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 14:24 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax