2011-03-03
Үнэртэн худалдаж авахад анхаарах зүйлс
Чанартай сүрчиг бүсгүйчүүдийн нэр төрийн баталгаа болдог. Гэвч үнийн хувьд энгийн сүрчгээсээ илүү байдаг. Хамгийн гол нь зөв сонголт хийх нь чухал юм. Харин сонголтоо хэрхэн зөв хийх вэ? гэдэг асуудал бүсгүйчүүдийг зовоодог. Чанартай сүрчгийг бага түрхсэн ч удаан хугацаанд анхилам үнэр биеээс арилдаггүй. Ийм л зүйлийг бүсгүйчүүд хүсдэг ч өөрт тохирсон сүрчгийг тэр болгон сонгож чаддаггүй. Тэд ихэвчлэн анх үнэртэж үзээд л таалагдсан л бол авчихдаг.

Худалдаж авахад анхаарах зүйлс:

 
Эхлээд сайтар үнэртэж үзнэ. Үнэр анхан, зүрхэн, төгсгөлийн үнэрээс бүрддэг.
Нэгдүгээрт: Бугуйндаа түрхээд 10-20 минут болсоны дараа үнэртэж үзэх хэрэгтэй. Харин нөгөө гарынхаа бугуйгаар түрхсэн үнэртэнээ арчиж болохгүй. Учир нь сүрчгийн тогтвортой чанарыг алдагдуулдаг. Энэ үнэр бол анхных юм. 
Хоёрдугаарт: 20 минутаас хоёр цагийн дараа үнэртэх үнэр бол зүрхэн үнэр юм.
Гуравдугаарт: Маш удаан хугацаанд үнэртэх үнэр бол төгсгөлийн үнэр болно.

Удаан хугацаагаар үнэртэж зогсох нь танд түвэгтэй санагдах нь ойлгомжтой. Тиймээс зөв сонголт хийхэд 10-20 минут л байхад хангалттай. Үнэртэнг зөв сонгосноор өөрт болон бусдад тааламжтай сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй олон нийтийн газарт үнэртэх эвгүй үнэрийг ч дардаг. Хэрвээ та хэн нэгний сэтгэлийг өөртөө татхыг хүсч байгаа бол юуны өмнө тухайн хүнийхээ дуртай үнэрийг мэдэж авах нь чухал. Ингэхийн тулд танд цаг хугацаа, хүч ихээр шаардагдана. Хамгийн гол нь зөв сонголт хийх хэрэгтэйг анхаарна уу.


Үнэртний дүрэм

Сүрчгийг их хэмжээгээр түрхэж болохгүй. Учир нь тансаг гэхээсээ илүү дотор муухайруулсан нялуун үнэр үнэртэх болно. Үүнээс болж толгой өвдөн, дотор муухайрч, хүмүүсийг өөртөө татах биш харин ч үргээж орхино.

Үнэртэнг хэрхэн зөв сонгох вэ?
- Улиралд тохируулан сонгох хэрэгтэй.
-    Үдэшлэг, найз нөхөдийн уулзалт, ажлын өдрүүдэд аль болох энгийн, зөөлөн үнэртэнг сонгоорой.
-    Хурим, шинэ жилийн үдэшлэгт хурц, хүчтэй үнэртэн илүү тохирдог. 

Үнэртэнг хэрхэн хэрэглэх вэ?
Дээр өгүүлснээр эхлээд бугуйндаа түрхнэ. Хэрвээ та анхаарлын төвд байх дуртай бол үнэртэнг агаарт цацаад хэсэг хугацааны дараа биед шингэж танаас сайхан үнэр үнэртэнэ. Мөн үнэртэнг хамартаа ойрхон барих хэрэггүй. Учир нь найрлагад нь ордог химийн бодис амьсгалах эрхтэнд муугаар нөлөөлдөг.
Үнэрийг удаан хугацаанд хадгалахын тулд хэр хэмжээтэй хэрэглэх ёстой вэ? Мэдрэлийн бүх цэгт дуслаар түрхэнэ. Хэрвээ та хөлрөмтгий бол дахин энэ цэгүүддээ түрхэж өгнө. Мөн та сүрчгийг хувцсандаа цацан өлгөж тавиад, маргааш нь өмсөхөд таны хүсч байсан үр дүн мэдрэгдэнэ.
source: mongolnews.mn
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 17:57 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax