2011-03-04
Эрчүүдийн заавал сурах зүйл
Эрчүүд бол эрчүүд. Бид  эр хүн болж төрсөндөө харамсдаггүй. Учир нь эмэгтэй болж төрсөн бол үүнээс ч дор байх байсан биз. Нэгэнт бид эр хүн болж төрснөөс хойш бидэнд шар айраг уух, спорт үзэх, эмэгтэйчүүдийг шохоорхох гээд эрчүүдийн ажил гэж мундахгүй их бий. Энэ бол бидний үүрэг, хариуцлага, генийн онцлог шинж. Бид хүн гэдгээ үгүйсгэж болохгүй шиг, үүнийг үгүйсгэх аргагүй.


Гэвч эрчүүдэд шар айраг уух, спорт сонирхох, эмэгтэйчүүдийг шохоорхохоос илүү чухал зүйл байдаг. Харамсалтай нь эрчүүд өдөр бүрийн амьдралд нь тулгарч байдаг өчүүхэн сорилтод бүдрэх нь бий.  Тиймээс бид ихэнх эрчүүдийн мэддэггүй, бүдэрдэг зарим  зүйлийг дурьдаж байна.  Магадгүй таньд амьдралын шалгуурыг давахад тусалж мэдэх юм. 

Гал асаах – та магадгүй гал асаах чадварыг аль эртний үеийн хүмүүсийн үеэ өнгөрөөсөн зүйл гэж бодож байгаа байх. Гэвч та амьдралдаа гал асааж үзээгүй бол бодит амьдралын жинхэнэ баяр хөөрийг амталж үзээгүй хэрэг. энэ бол бидний генийн онцлог шинжийн нэг. Хэрэв танд шар айраг, гал, бүсгүй хүн байгаа бол амьдралаа хөл дээр нь босгох эхлэлийг тавьсан гэсэн үг. Магадгүй таны амь насыг ч аварч мэдэх юм шүү. Гэхдээ гал асаахад зөвхөн шүдэнз, мод байх хангалтгүй гэдгийг сануулъя. Үүнд техник хэрэгтэй. Эхлээд цаас, модны зомгол, дээр нь мод гэх мэт дарааллаар галыг асаана. Анх удаа гал асаахдаа хөрш айлаа шатаах, эсвэл ойд гал алдахаас болгоомжлоорой. 

Шил онгойлгогчгүйгээр шар айраг онгойлгож сурах – Үүнийг онгойлгох олон арга байдаг ч хамгийн амархан нь асаагуураар онгойлгох. Хэрэв та аргыг  нь нэгэнт эзэмшсэн бол зоос, савх, уруулын будаг, шүдээр онгойлгож болно. 

Анхны тусламж үзүүлэх – Эрчүүд бид аюултай нүүр тулгарахаас айдаггүй. Бусдыг аврахын тулд өөрийгөө эрсдэлд оруулахаас буцдаггүй эрчүүдийн хувьд энэ нь амин чухал чадварын нэг гэдэгт бүү эргэлзээрэй. 

Хүнд хөнгөн ямар ч шархыг боож чаддаг байхад  найзынхаа амь насыг аварна.  
Хэрэв та найздаа хайртай бол хамгийн түрүүнд анхны тусламж үзүүлж сураарай.
Хэнтэй ч ямар ч сэдвээр яриа өрнүүлж чаддаг байх  –  Ярилцах хүн чинь тамхи татаж буй бүсгүй, таны  байдаг гэдгийг ч анзаардаггүй босс хэн байлаа ч танд өөрийгөө илэрхийлж, ярилцах үе ирнэ. Зарим эрчүүдийн хувьд энэ нь алга урвуулахын адил амархан ч нөгөө хэсэгт нь туршлага дутаж байдаг юм. Хамгийн чухал нь нөхөрсөг байж, нүдээрээ харилцаж, сонирхлоо илэрхийлэх нь чухал. Энэ нь тэдний хэн болохыг мэдэхэд тус болно. Бидний хэнд маань ч ийм зүйл байнга тохиолддог.

Зүг чиг мэддэг байх  – Энэ нь бас л нэг чадвар. Ялангуяа замаасаа төөрч зүг чиг асуусан хүнд туслахаа бүү мартаарай.  Яарч явсан үедээ ч бусдад туслахаас бүү татгалзаарай.

Бэлтгэсэн Н.Энх news.mn
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 19:43 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


Husliin jiguuriig demjij bna. sain zaluu bh aa chi
Бичсэн: goo (зочин) цаг: 09:25, 2011-03-07 | Холбоос | |


Би ч чадахгүйн байна. Гай зүгээр өөрийнхөөрөө л байя
Бичсэн: dadido цаг: 19:14, 2011-03-06 | Холбоос | |


бас ... чадвартай байх хэлээ гаргах
Бичсэн: zaluu цаг: 20:10, 2011-03-04 | Холбоос | |


Дээрээс нь нэмээд Уснаас хүн авардаг байх, Хошигнож чаддаг байх, хүнийг уяртал найрч чаддаг байх, Спортод овойж товойдоггүймоо гэхэд сурцтай байх гээд л явж өгнөдөө кккккк smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 19:56, 2011-03-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax