2011-04-14
11 тэрбум вон газарт нуусныг олов



Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт БНСУ-ын Чонбук дүүргийн цагдаагийнхан иргэн Ашийн мэдээллээр хууль бусаар мөнгө угаагчийн нуусан 11 тэрбум воныг оллоо. Одоогоос жилийн өмнө Чонбук дүүрэгт амь дардаг Кимийн хүргэн дүү нь интернетээр мөрийтэй тоглоом тоглуулан, мөнгө угааж байсныг цагдаагийнхан илрүүлжээ. Тэрбээр 1.6 жи л хорих ял сонсож, хууль бусаар олсон орлогоо хүргэн ах Кимд хадгалуулсан юм байна. Ким жи лийн дотор хүргэнийхээ мөнгөнөөс 300 сая вон хэрэг лэснээ нуун дарагдуулахын тулд хөрш Ашийг авсан гэж гүтгэжээ.

Гэтэл Аш тэр даруй цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр нуун дарагдуулсан их хэмжээний мөнгийг олсон байна. Анх 700 сая вон алга боллоо гэж мэдүүлж байсан бол хоёр өдрийн дараа хоёр тэрбум 700 сая вон газарт нуусныг цагдаагийнхан тогтоов. Мөрдөн байцаалт үргэлжилсээр, мөнгөний тоо ч өссөөр 11 тэрбум вон нуусныг уржигдар олжээ. “Хангүг банкнаас 50 мянгатын дэвс гэрт зах зээлд гаргасан ч ор сураггүй алга болсон. Газарт булсан мөнгөн дунд 50 мянгатын дэвсгэрт 220 ширхэг байсныг олж авлаа” гэж банкныхан сэтгүүлчдэд ярьжээ. source mongolnews.mn

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 11:26 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax